Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 8 сар х. 30-31
  • «Дараагийн чуулган хэзээ болох вэ?»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Дараагийн чуулган хэзээ болох вэ?»
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Дэд гарчгууд
  • «ГУДАМЖ ЭЗЭГНЭСЭН НЬ»
  • «ЦЕМЕНТЭН ШАЛЫГ БОДВОЛ ЗӨӨЛХӨН, ДУЛААХАН» ОР
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 8 сар х. 30-31

МАНАЙ АРХИВААС

«Дараагийн чуулган хэзээ болох вэ?»

1932 ОНЫ 11 дүгээр сарын сүүлч. Мехико хот. Сая гаруй оршин суугчтай энэ нүсэр хот анх удаа гэрлэн дохиотой болоод 7-хон хонож байгаа ч энэ мэдээ хэдийнээ хуучирчээ. Сурвалжлагчид шинэ 7 хоногийн үйл явдлыг сонирхож байв. Тэд зургийн аппаратаа бариад галт тэрэгний буудал дээр нэгэн онцгой зочныг хүлээн зогсоно. Харуулын Цамхаг Нийгэмлэгийн ерөнхийлөгч Жоосеф Рүүтэрфорд 3 өдрийн олон улсын чуулганд оролцохоор ирж яваа ажээ. Рүүтэрфорд ахыг бас нутгийн Гэрчүүд угтахаар очсон байлаа.

«Энэ чуулган Мексик улсад үнэнийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэнд бичигдэх болно» хэмээн «Алтан үе» сэтгүүлд бичжээ. Гэвч 150 хүрэхгүй хүн цугласан энэ чуулган юугаараа анхаарал татахуйц байсан бэ?

Энэхүү чуулганаас өмнө Хаант төрийн тухай мэдээ төдийлөн сайн түгээгүй байв. 1919 оноос хойш багахан чуулганууд зохиогдож байсан ч хурлуудын тоо жил ирэх тусам буурчээ. Манай байгууллагын салбар Мехико хотод 1929 онд нээгдсэн. Тэр үед байдал дээрдэх шинжтэй байлаа. Гэвч саад тотгор учрав. Дэлгэрүүлж явахдаа өөр эд бараа зарж болохгүй гэсэн зааврыг манай байгууллага гаргажээ. Гэтэл нэг хүн үүнийг эсэргүүцэж ном түгээгч (эхлэгч) байхаа болиод өөрийн гэсэн Библи судлалын бүлэг байгуулжээ. Бас тэр үед салбар хариуцаж байсан хүн биеэ зохисгүй авч явсан тул оронд нь өөр хүнийг томилох шаардлага гарсан. Мексик дэх үнэнч Гэрчүүдийг урамшуулан зоригжуулах хэрэгтэй болжээ.

Рүүтэрфорд ах эргэлтийнхээ үеэр чуулган дээр хоёр илтгэл тавьж, радиогоор таван лекц уншсан нь үнэнч Гэрчүүдийн сэтгэлийг сэргээж, итгэлийг бэхжүүлсэн сайхан үйл явдал болсон. Мексикийн радиогоор сайн мэдээг анх удаа орон даяар цацжээ. Чуулганы дараа салбарын шинэ хариуцагч дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулав. Урамшин зоригжсон Гэрчүүд Еховагийн дэмжлэгээр дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүллээ.

Еховагийн Гэрчүүд Мехико хотод болсон чуулганы үеэр, 1941 он

1941 оны чуулган, Мехико хот

Хойтон жил нь буюу 1933 онд хоёр ч чуулган зохион байгуулав. Нэг нь далайн эргийн Веракрүүз хотод, нөгөө нь Мехико хотод болов. Дэлгэрүүлэгчдийн нөр их хөдөлмөрийн үр шим гарч эхэллээ. 1931 онд 82 дэлгэрүүлэгчтэй байсан бол 10 жилийн дараа 10 дахин олон дэлгэрүүлэгчтэй болсон! Мехико хотноо 1941 онд болсон чуулганд 1 000 орчим хүн ирсэн байна.

«ГУДАМЖ ЭЗЭГНЭСЭН НЬ»

Еховагийн Гэрчүүд 1943 онд Мексикийн 12 хотод «Эрх чөлөөт ард түмэн» гэсэн сэдэвтэй чуулган зохион байгуулсан юм.a Тэд сурталчилгааны хоёр хуудсыг утсаар холбон ар өвөр лүүгээ унжуулаад чуулганаа сурталчлан жагсжээ. Ийм аргыг Гэрчүүд 1936 оноос хэрэглэх болсон билээ.

Сурталчилгааны хуудас зүүгээд Мехико хотын гудамжинд жагсаж буй Гэрчүүд, 1944 оны сэтгүүлийн хайчилбар

Сурталчилгааны хуудас зүүгээд Мехико хотын гудамжинд жагсаж буй Гэрчүүд, 1944 оны сэтгүүлийн хайчилбар

Мехико хотод болсон энэхүү жагсаалын талаар нэг сэтгүүлд «[Чуулганы] эхний өдөр [Гэрчүүд] олон хүн урих заавар авсан байлаа. Дараагийн өдөр нь танхимд багтахааргүй олон хүн ирсэн» гэж бичжээ («La Nación»). Жагсаал католик сүмийнхэнд таалагдаагүй тул тэд эсэргүүцлээ илэрхийлэв. Зоригт итгэл нэгтнүүд маань эсэргүүцлийг үл тоон жагсаалаа үргэлжлүүлж байлаа. «Сурталчилгааны хуудас зүүсэн эрчүүд, хүүхнүүдийг хараагүй хүн хотод байхгүй» гэж дээрх сэтгүүлд бичжээ. Бас Мехико хотын гудамжинд жагсаж яваа ах нарын зургийг тавиад доор нь «Гудамж эзэгнэсэн нь» гэсэн тайлбар оруулжээ.

«ЦЕМЕНТЭН ШАЛЫГ БОДВОЛ ЗӨӨЛХӨН, ДУЛААХАН» ОР

Мексикт чуулган ховорхон болдог байсан тэр он жилүүдэд ихэнх Гэрч чуулганд оролцохын тулд олон юмаа гаргуунд нь гаргах хэрэгтэй болдог байв. Галт тэрэг, тэр байтугай зам ч байхгүй газраас хүмүүс олноороо ирнэ. «Энэ хавьд цахилгааны утаснаас өөр, хот хөдөөг холбох шугам байхгүй» гэж нэг хурлынхан бичжээ. Тийм учраас явганаар, луусаар хэдэн өдөр явж байж галт тэрэгний буудалд очоод, тэндээсээ чуулган болох хот руу явдаг байв.

Гэрчүүдийн ихэнх нь ядуу учир нэг талын зардлаа дөнгөн данган л төлж дийлдэг байжээ. Хотод очихлоор нь тэндхийн сайхан сэтгэлтэй, зочломтгой итгэл нэгтнүүд нь гэртээ хонуулдаг байв. Зарим нь цуглааны танхимуудад хононо. Нэг удаа чуулганд ирсэн 90 орчим хүн салбарт хонох болжээ. Дүүрэн номтой 20 ширхэг хайрцгийг эгнүүлж тавиад ор болгон зассан байна. «Жил тутмын ном»-нд мэдээлснээр тэдгээр ор зочдод «цементэн шалыг бодвол зөөлхөн, дулаахан» санагдсан гэнэ.

Талархах сэтгэлтэй энэ Гэрчүүд гаргуунд нь гаргасан юмандаа харамсаж байсангүй. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах нь тэдний хувьд хамгийн чухал байлаа. Мексик дэх дэлгэрүүлэгчдийн тоо тогтвортой өсөж, сая руу дөхөж байгаа өнөө үед ч талархах сэтгэлтэй хүн олон байна.b Мексик дэх салбараас ирсэн 1949 оны тайланд «Хэчнээн хэцүү байсан ч ах дүү нарын маань зориг мохдоггүй. Яагаад гэвэл чуулган аль эрт болоод өнгөрсөн байхад л тэд чуулганы тухай ярьсаар байдаг. “Дараагийн чуулган хэзээ болох вэ?” гэж ах дүү нар маань байнга асуудаг» хэмээн бичжээ. Өнөөдөр ч бас ялгаагүй (Төв Америк дахь манай архиваас).

a 1944 оны «Жил тутмын ном»-нд бичсэнээр энэ чуулган «Еховагийн Гэрчүүдийг Мексикт алдаршуулсан».

b Мексикт болсон 2016 оны Дурсах цуглаанд 2 262 646 хүн хүрэлцэн ирсэн.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах