Оршил үгийн жишээ
ИРЭЭДҮЙ/АМАР ТАЙВАН АМЬДРАЛ
«Сайн байна уу? ... Бид хүмүүстэй ирээдүйг өөдрөгөөр харах талаар ярилцаж явна. Та амьдралыг өөдрөгөөр харахыг хичээдэг үү? ... Заримдаа өөдрөг байхад хэцүү үе гардаг уу? ... Өөдрөг байхад Библи гэдэг ном их тус болдгийг би олж мэдсэн юм. Библид одоогийн байдлыг үнэн бодитой бичсэн байдгаас гадна өнөөгийн үйл явдлын цаад учрыг тайлбарлаж, эцэст нь юу болохыг хэлж өгдөг (Лук 21:31)».
ГЭР БҮЛ/ҮР ХҮҮХЭД
«Хүн бүхэн үр хүүхдээ сайхан амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ таны бодлоор, өнөөгийн нийгэм дэх бэрхшээл сайн сайхнаар шийдэгдэнэ гэж итгэх баттай үндэс байна уу? ... Тэгвэл хүүхдүүд маань ирээдүйд ямар нийгэмд амьдрах бол? ... Бурхан дэлхийг хүн амьдрахад таатай сайхан газар болгоно гэж Библид байдаг (Дуу. 37:10, 11). Үр хүүхэд маань тэр сайхан нийгэмд амьдрах эсэх нь бидний ямар шийдвэр гаргахаас ихээхэн шалтгаална (Д.хууль 30:19)».
АЖИЛ АЛБА/ГЭР ОРОН
«Бид танай хөршүүдтэй хүн бүрийг ажилтай, гэр оронтой болгохын тулд яах хэрэгтэй бол гэж ярилцаж явна. Хүний удирддаг засаг төр үүнийг чадна гэж үзэх нь зөв болов уу? ... Иймэрхүү бэрхшээлийг хэрхэн шийдэхийг мэддэг нэгэн байдаг. Тэр бол хүнийг бүтээсэн Нэгэн юм (Ис. 65:21, 23)».
«БИ СОНИРХДОГГҮЙ» ГЭЖ ХЭЛБЭЛ...
«Таны хэлснийг лавлаж асуумаар санагдлаа л даа. Та Библийг сонирхдоггүй гэсэн үг үү, эсвэл шашин сонирхдоггүй гэсэн үг үү? Яагаад ингэж асууж байна вэ гэвэл шашин шүтдэг байсан ч сүмийнхний шударга бус явдлыг үзээд сүмд явахаа больсон (Эсвэл: шашин бол мөнгө олох нэг арга гэж боддог; шашны зүтгэлтнүүдийг улс төртэй хутгалдахыг нь сайшаадаггүй гэх мэтийн аль нэгийг хэлнэ) олон хүнтэй бид тааралддаг юм. Библид ч бас иймэрхүү явдлыг сайшаадаггүй. Харин Библи ирээдүйгээ итгэлтэйгээр харах цорын ганц үндсийг хэлж өгдөг».