Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/11 х. 4
  • Оршил үгийн жишээ

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Оршил үгийн жишээ
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Оршил үгийн жишээ
    Христиан үйлчлгл 2013
  • Оршил үгийн жишээ
    Христиан үйлчлэл 2014
  • Оршил үгийн жишээ
    Христиан үйлчлэл 2011
  • Оршил үгийн жишээ
    Христиан үйлчлэл 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/11 х. 4

Оршил үгийн жишээ

12-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх

«Өнөө үед санаа зовоох юм их болжээ. Гэр бүлээрээ жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах боломжтой болов уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Тийм боломжтойг энэ танилцуулгад тайлбарласан байгаа». «Гэр бүлээрээ жаргагтун» танилцуулгыг өгнө. Хэрэв авбал «Гэр бүлээрээ яавал аз жаргалтай байх тухай дэлгэрэнгүй бичсэн энэ номыг унших байх» гэж хэлнэ. Тэгээд «Библийн сургаал» номын 14-р бүлгийг үзүүлнэ. 1-р догол мөрөөс ярилцаад, гарчгийн дор байгаа гол асуултуудыг үзүүлнэ. Номоо өгөөд, хэзээ уулзахаа тохирно.

«Харуулын цамхаг» 10–12 сар

«Жинхэнэ ёсоор жаргалтай амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Библийнхээр бол юу хүнийг жаргалтай болгодгийг анхаараарай. [Сургаалт үгс 21:5-ыг уншина.] Жаргалтай амьдрахад тустай дөрвөн алхмыг энэ өгүүлэлд дурдсан». 26-р хуудсанд буй өгүүллийг онцолно.

«Та нар Есүст итгэдэггүй биз дээ»

Ингэж хариулж болно: «Та Есүст итгэдэг юм байна, тийм үү? Би ч бас Есүст итгэдэг. Тийм бишсэн бол өнөөдөр танайд ирэхгүй». Тэгээд ингэж хэлж болно: «Үнэндээ бол, манай ном хэвлэлд Есүст итгэхийн чухлыг олон удаа онцолсон байдаг. (Тарааж байгаа номынхоо тохирох бүлгийг нээгээд, Есүсийг Хааны үүрэг гүйцэтгэж байгааг нь онцлон ярилцана. Эсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2-р хуудсан дахь уг сэтгүүлийн зорилгыг уншиж өгч болно.)»

Эсвэл ингэж хэлж болно: «Таны ингэж боддогийн учрыг мэдэж болохсон болов уу?»

Бас ингэж хэлж болно: «Танд хэн нэг нь ингэж хэлсэн байх л даа. Гэхдээ тийм биш. Бид Есүст бат итгэдэг». Тэгээд ингэж хэлж болно: 1) «Харин Есүсийн талаар хүмүүсийн хэлсэн бүхэнд бид итгэдэггүй. Жишээ нь зарим хүн Есүсийг Бурхны Хүү биш, зүгээр л сайн хүн байсан гэдэг. Бид тэгж боддоггүй. Та бас тэгж боддоггүй биз дээ? ... Библид тэгж бичээгүй». 2) «Эцэгтэйгээ харьцуулбал ямар байр суурь эзэлдэг тухай Есүсийн хэлсэнтэй зөрчилддөг сургаалд бид итгэдэггүй (Иох. 14:28). Эцэг нь түүнд өнөөгийн бидний амь амьдралд хамаатай эрх мэдэл өгсөн (Дан. 7:13, 14)».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах