Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 2-р сар: «Библийн тухай өгүүлдэг миний ном». 3-р сар: «Библийн сургаалыг зөв ойлгох нь». 4, 5-р сар: 32 хуудастай товхимлууд.
◼ Дурсах цуглааны долоо хоногт «Төгсгөл таны бодсоноос ойрхон уу?» гэдэг сэдэвтэй тусгай илтгэл тавина.
◼ Таны хувийн хэргээр очих гэж байгаа улсыг «Жил тутмын ном»-д нийтэлдэг дэлгэрүүлэх ажлын хамгийн сүүлийн тайланд нэр заан бичээгүй юм уу сүүлийн хуудас дахь хаягийн жагсаалтад оруулаагүй бол тэнд байхдаа тодорхой заавар сахих хэрэгтэй эсэхийг салбараасаа асууж лавлаарай. Учир нь тухайн улсад Хаанчлалын үйл хэргийг тодорхой хэмжээгээр хязгаарласан байж болох юм (Мат. 10:16). Зарим оронд жуулчлалаар очсон хүнийг нутгийн Гэрчүүд юм уу хуралтай холбоо барихгүй байхыг зөвлөдөг. Эсвэл албан бусаар дэлгэрүүлэх юм уу хэвлэл авч явах тухайд заавар өгч болох юм. Энэ асуудлаар салбараас өгсөн зөвлөгөөг сахивал өөртөө болон тухайн орны Гэрчүүдэд төвөг учруулахгүй (1 Кор. 14:33, 40).