Оршил үгийн жишээ
ГЭМТ ХЭРЭГ/АЮУЛГҮЙ БАЙДАЛ
«Сайн байна уу? Намайг ... гэдэг. Өнөөдөр олон хүний анхаарлыг татаж байгаа нэг сэдэв бол (гээд саяхан гарсан гэмт хэрэг юм уу бэрхшээлтэй асуудлын тухай хэлнэ.) Та энэ талаар юу бодож байна вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Таны бодлоор, аюулгүй, тайван амьдрахад юу хэрэгтэй вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] (Сур. 1:33; 3:5, 6)».
БИБЛИ/БУРХАН
«Бид хүмүүст Библи гэдэг номыг уншиж үзэхийг уриалж байна. Амьдралын чухал асуултад Библи мэргэн хариу өгдөг нь хүмүүсийн гайхлыг төрүүлдэг. Жишээ нь ... (Дуу. 104:5; Дан. 2:44 гэх мэт)».
ДАЙН/ЭНХ ТАЙВАН
«Бараг хүн бүр дэлхий дахинд энх тайвныг тогтоох хэрэгтэй гэж боддог. Улс төрийн зүтгэлтнүүдийн ихэнх нь бас ингэж ярьдаг. Гэхдээ энх тайвныг тогтооход яагаад ийм хэцүү байдаг юм бол? [Хариулахыг нь хүлээнэ.] (Илч. 12:7–12)».
«БИ БАС ИТГЭГЧ Л ДЭЭ»
«Итгэгч хүнтэй таарсандаа их олзуурхаж байна. Та Есүсийг хүмүүсийн гэрээр очиж бас ийм ажил хийдэг байсныг мэддэг байх. Шавь нартаа ч ийм ажил хийхийг тушаасан шүү дээ. Та тэднийг юуны тухай ярьдаг байсныг мэдэх үү? [Хариулахыг нь хүлээнэ.] Бид яг тэр сэдвээр ярилцахаар ирсэн юм (Лук 8:1; Дан. 2:44)».