1-р сарын 7-ны долоо хоногийн хуваарь
2013 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ДОЛОО ХОНОГ
62-р дуу, залбирал
□ Библи судлалын цуглаан:
«Миний ном» өгүүллэг 28, 29 (30 мин)
□ Дэлгэрүүлэгчийн сургууль:
Библиэс унших Матай 1—6 (10 мин)
№ 1 Матай 5:21–32 (≈4 мин)
№ 2 Үхсэн хүн яадаг вэ? («Библийн сургаал» 57.1–58.6) (5 мин)
№ 3 Еховаг хувиа болгох гэж юу гэсэн үг вэ? (Тоол. 18:20) (5 мин)
□ Үйлчлэх цуглаан:
38-р дуу
10 мин: 1-р сард «Харуулын цамхаг» сэтгүүл тараах арга. Хэлэлцүүлэг. Нийтэд зориулсан «Харуулын цамхаг» сэтгүүл ямар учраас нутгийн хүмүүст сонирхолтой санагдаж болохыг гучаас жаран секундэд тайлбарлана. Онцлох сэдэвт үндэслэн, сонирхол татах ямар асуулт тавьж болохыг сонсогчдоор хэлүүлнэ. Дараа нь Библийн ямар зүйл уншиж болохыг хэлүүлнэ. Сэтгүүл хэрхэн тараахыг үзүүлнэ.
10 мин: Орон нутгийн хэрэгцээ.
10 мин: Хаанчлалын танхим цэвэр цэмцгэр бол Еховаг алдаршуулна. Ахлагч илтгэл тавина. Ехова бол ариун Бурхан учраас ард түмэн нь ариун байх учиртай (Ег. 30:17–21; 40:30–32). Бид шүтлэгийн газраа цэвэр байлгаж, засаж тордон Еховаг алдаршуулдаг (1 Петр 2:12). Орон нутагт болсон юм уу хэвлэлд бичсэн явдлаас Хаанчлалын танхимын гадаад байдал бусдад хэрхэн гэрчлэл болсныг ярина. Цэвэрлэх юм уу засвар хийх хурлын арга хэмжээг дэмждэг нэг Гэрч эрэгтэйтэй ярилцлага хийнэ. Танхимыг цэвэрлэж, засаж тордох ажлыг дэмжихийг бүх хүнд уриална.
127-р дуу, залбирал