Манай албан ёсны Вэб сайт— Гадаад хүнд дэлгэрүүлэхдээ ашиглах нь
Вэб сайтаа үзүүлэх нь: «Сайтын хэл» гэсэн жагсаалтаас өөрийнх нь ярьдаг хэлийг сонгоод манай Вэб сайтыг хэрхэн ашиглаж болохыг үзүүлээрэй. (Зарим хэлээр сайтад тавьсан мэдээллийн тодорхой хэсгийг үзэх боломжтой).
Өөрийнх нь хэлээрх Вэб хуудсыг үзүүлэх нь: «Библийн сургаал» ном юм уу, «Үнэнийг мэдмээр байна уу?» танилцуулгаас аль нэг хуудсыг үзүүлээрэй. «Хэл сонгох» гэсэн жагсаалтаас тухайн хүний ярьдаг хэлийг сонгоно.
Аудио өгүүллийг сонсгох нь: Тухайн хүний ярьдаг хэлээр байгаа аудио өгүүллийг сонгоод тоглуулаарай. Гадаад хэл сурч байгаа бол тухайн хэлээр хэвлэл уншингаа аудио бичлэгийг нь сонсвол чадвар тань сайжирна.—«Хэвлэл»/«Ном, товхимол» эсвэл «Хэвлэл»/«Сэтгүүл» гэж дарна.
Сонсголгүй хүнд дэлгэрүүлэх нь: Сонсголгүй хүнтэй тааралдвал дохионы хэлээрх Библи, ном, товхимол, танилцуулгын видео бичлэг үзүүлээрэй.—«Хэвлэл»/«Дохионы хэл» гэж дарна.
[6-р хуудасны диаграм]
(Хэвлэлээс бүрэн эхээр нь үзнэ үү)
Туршаад үз
1 «Татаж авах» гэсэн хэсгээс аль нэг форматаар хэвлэл татаж аваарай.
2 «Хэл сонгох» гэсэн жагсаалтаас хэлээ сонгон, хуудсыг тухайн хэлээр үзэж болно.
3 «Дараагийнх» юм уу, «Гарчиг» доорх холбоосыг дарж өөр бүлгийг уншаарай.