Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/8 х. 3-5
  • Сонсоод суралц

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сонсоод суралц
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • «Ард түмнийг цуглуул»
    Христиан үйлчлэл 2014
  • Мужийн чуулган — үнэнийг баттай гэрчлэх арга хэмжээ
    Христиан үйлчлэл 2012
Христиан үйлчлгл 2013
хү 13/8 х. 3-5

Сонсоод суралц

1. Мужийн чуулганд суун хөтөлбөрийг анхааралтай сонсон суралцахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэйн учир юу вэ?

1 Удахгүй 2013 оны мужийн чуулган болно. Дэлхий дахины одоогийн хэрэгцээг ярилцах хөтөлбөр бэлдэн их ажил хийж эхлээд байна. Чуулганы хоёр өдөр суухын тулд та ажлаа зохицуулсан уу? Том хэмжээний чуулганд суухад анхаарал сарниулах юм олон байдаг учраас хөтөлбөрийг анхааралтай сонсохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хурлын цуглааныг бодвол удаан үргэлжилдэг учраас анхаарлаа сарниулахгүй байхыг хичээх шаардлагатай. Мөн түүнчлэн хол зам туулах гэх мэтээс болж ядарч болох юм. Сэргэг байж анхааралтай сонсон суралцахад юу хэрэгтэй вэ? (Д.хууль 31:12)

2. Чуулганд зүрхээ хэрхэн бэлдэж болох вэ?

2 Чуулган болохоос өмнө: Манай албан ёсны www.pr2711.com Вэб сайтад чуулганы хөтөлбөрийг тавьсан байгаа. Тэндээс бүх илтгэлийн сэдвийг гол Библийн зүйлүүдтэй нь мэдэж болно. Интернетэд холбогдох боломжтой бол энэ тухай мэдээллийг авч чуулганд зүрхээ бэлдээрэй (Езр. 7:10). Гэр бүлийн Библийн хичээлээрээ цаг гарган удахгүй болох чуулганд бэлдэж болно шүү дээ.

3. Хөтөлбөрийг анхааралтай сонсохын тулд яах хэрэгтэй вэ?

3 Хөтөлбөрийн үеэр: Боломжтой бол хөтөлбөр эхлэхээс өмнө ариун цэврийн өрөө рүү яваарай. Утсаа унтраавал хөтөлбөрийн үеэр ирсэн дуудлагыг авах юм уу мессежийг уншиж хариу бичих гэх мэтээр анхаарлаа сарниулахгүй. Утсаа асаалттай байлгах шаардлагатай бол бусдадаа саад болохгүйн тулд дууг нь хаана уу. Хөтөлбөрийн үеэр самбаран компьютер хэрэглэх бол бусдад саад бүү болоорой. Юм идэж, ууж болохгүй (Ном. 3:1). Анхаарлаа илтгэгч рүү хандуулаарай. Библиэс уншвал Библиэ нээгээд дагуулж хараарай. Товч тэмдэглэл хөтлөөрөй.

4. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхааралтай сонсож суралцахад нь хэрхэн тусалж болох вэ?

4 Эцэг эхчүүд хүүхдээ ч бас анхааралтай сонсож суралцаасай гэж хүсдэг. «Дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна» гэж Сургаалт үгс 29:15-д байдаг. Тиймээс гэр бүлээрээ нэг дор суувал эцэг эхчүүд хүүхдээ юм ярьж, мессеж бичиж, дураараа явж байна уу эсвэл хөтөлбөрийг анхааралтай сонсож байна уу гэдгийг анзаарна. Хүүхэд тань бүгдийг ойлгох насанд хүрээгүй байлаа ч анхааралтай, томоотой байхыг заах хэрэгтэй.

5. Чуулганаар үзсэн юмаа давтах нь яагаад сайн бэ? Яаж давтах вэ?

5 Тухайн өдрийн хөтөлбөр дуусахад: Гэртээ оройтолгүй хариарай. Эртхэн унтаж сайн амрах хэрэгтэй. Чуулган дээр үзсэн юмаа давтвал сурснаа мартахгүй байхад тустай. Тиймээс орой болгон хэдэн минут гаргаж чуулганаар үзсэн юмаа гэр бүлээрээ давтаарай. Найзуудтайгаа хоолонд орохоор болбол тэмдэглэлийн дэвтрээ авч яваад, өөрт тань ямар санаа хамгийн их ач тустай санагдсаныг ярилцвал ямар вэ? Чуулган дууссаны дараа, үзсэн юмаа хүн бүр яаж хэрэгжүүлэх тухай Гэр бүлийн Библийн хичээлээрээ хэдэн минут ярилцаарай. Бас шинээр гарсан хэвлэлээс хамт ярилцахын тулд долоо хоног бүр цаг гаргаж болно.

6. Чуулганд суугаад л боллоо юу? Тайлбарлана уу.

6 Найранд очлоо ч хоолоо идэж шингээхгүй бол ямар ч ашиггүй. Сүнслэг найр буюу мужийн чуулганы хувьд ч бас адилхан. Чуулганд эхнээс нь дуустал сууж анхааралтай сонсож, сурснаа хэрэгжүүлбэл арвин их ач тус хүртэнэ.

[3-р хуудасны хавсралт]

2013 оны мужийн чуулгантай холбоотой сануулга

◼ Цагийн хуваарь: Танхимын хаалга 8:00 цагт онгойно. Чуулганы хоёр өдөр 9:20-д хөгжим эгшиглэнэ. Тэр үед чуулганы арга хэмжээг эмх журамтай, хүндэтгэлтэй явуулахын тулд бүх хүн суудлаа эзлэх учиртай. Бямба гаригт 17:10-т, ням гаригт 15:55-д дуу дуулж залбираад хөтөлбөрөө дуусгана.

◼ Машины зогсоол: Машин тавихад төлбөргүй, ирсэн дарааллаар тавина. Ер нь, зогсоолын талбай хязгаартай байдаг учир машинтай хүн бүр машинаараа ирэх биш, боломжтой бол, нөгөөгийнхдөө дайгдаарай.

◼ Суудал авах: Хамт амьдардаг юм уу хамт яваа цөөн тооны хүмүүст эсвэл суралцагчдадаа л суудал авч болно. Өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан суудлын тоо хязгаартай тул гэрийнхэн нь бүгдээрээ хамт суух боломжгүй байж болох юм. Тийм хэсэгт суудал авахгүй байхыг хүсье (1 Кор. 13:5).

◼ Өдрийн хоол: Завсарлагаанаар хоол авах гэж гадагшаа гарахын оронд суудал доороо тавьж болохоор овор хэмжээ багатай саванд хөнгөн хоол хийгээд гэрээсээ авчраарай. Том юм уу шилэн сав авчирж болохгүй.

◼ Хандив: Чуулганы үеэр, дэлхий дахины үйл хэргийг дэмжих зорилгоор сайн дурын хандив өргөх нь чуулган явуулдагт талархдагаа харуулах арга юм.

◼ Эм: Хэрэв та эмчийн жороор ямар нэг эмийг тогтмол хэрэглэдэг бол авч ирэхээ бүү мартаарай. Анхны тусламжийн тасагт тийм эм байдаггүй. Чихрийн шижин гэх мэтийн өвчний улмаас тариа тогтмол хийдэг бол тариур, зүү зэргийг ердийн хог хаягдлын саванд хийх ёсгүйг анхаарна уу.

◼ Гутал: Жил бүр ялангуяа өндөр өсгийтэй гутал өмссөнөөс болж гэмтэж бэртэх тохиолдол гардаг. Налуу газар, шат зэргээр явахад аюулгүй, хөлд эвтэйхэн гутал өмсөх нь зүйтэй.

◼ Сонсгол муутай бол: Хөтөлбөрийг танхимд сонсгохдоо ФМ радиогийн долгионоор цацдаг. Тиймээс зайгаар ажилладаг жижиг ФМ радио, чихэвч авчраарай.

◼ Хүүхдийн тэрэг, эвхдэг сандал: Хүүхдийн тэрэг болон эвхдэг сандал авчирж болохгүй. Гэхдээ хүүхэд унахаас хамгаалдаг зориулалтын сандлыг эцэг эх нь хажуугийнхаа суудалд бэхлээд хүүхдээ суулгаж болно.

◼ Үнэртэн: Чуулганыг битүү барилга байгууламжид явуулдаг учир амьсгалын замын болон бусад өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлж болзошгүй хурц үнэртэн, сүрчиг зэргийг хэрэглэхдээ ухаалаг хандаж, итгэл нэгтнүүдээ бодоорой (1 Кор. 10:24).

◼ Зоогийн газар: Биеэ зөв авч явбал Еховагийн нэрийг алдаршуулна гэдгийг бүү мартаарай. Христиан хүнд зохистой хувцаслах нь чухал.

◼ Сайн дураараа үйлчлэх: Сайн дураараа туслах хүсэлтэй хүн чуулганы Сайн дурын үйлчлэлийн тасагт мэдэгдэж болно. 16-гаас доош насны хүүхдүүд ч эцэг эх юм уу асран хамгаалагч, эсвэл тэдний итгэмжилсэн, насанд хүрсэн хүний хараа хяналтан дор ажиллаж, хувь нэмэр оруулж болно.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах