Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Тэмдэглэл хөтлөх
«Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул» (1 Тим. 4:16). Ариун сүнсээр удирдуулан Тимотод бичсэн Паулын энэ зөвлөгөөнөөс бид шинэ дэлгэрүүлэгч ч бай, туршлагатай ч бай ахиж дэвшихийн тулд хичээх учиртайг мэдэж болно. Үүнд тус болох «Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь» гэсэн булан «Христиан үйлчлэл»-д гардаг болно. Өгүүлэл болгоноор энгийн мөртлөө чухал арга барилыг авч үзэн, зөвлөгөө өгнө. Тухайн сард нэг арга барилыг илүү анхаарахыг бүгдэд уриална. Дараагийн сар гарахад Үйлчлэх цуглааны нэг хөтөлбөрөөр, ямар ач тус хүртсэнээ ярилцаж туршлагаасаа хуваалцана. Энэ сард бид сонирхсон хүний тухай тэмдэглэл хөтлөхийг анхаарна.
Яагаад чухал бэ? Бид Есүсийн өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд хүмүүст сайн мэдээг зүгээр нэг хүргэхээс илүүг хийх учиртай. Сонирхсон хүнтэй дахин уулзаж үнэнийг заан, суулгасан үнэний үрийг услах хэрэгтэй (Мат. 28:19, 20; 1 Кор. 3:6–9). Ингэхийн тулд тухайн хүний байгаа газарт очиж, сонирхсон сэдвээр нь ярилцаж, өмнө нь ярилцсан зүйлдээ үндэслээд хэлэх хэрэгтэй байдаг. Тиймээс, сонирхсон хүнтэй таарвал тэмдэглэл хөтлөх нь зүйтэй.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Юу бичиж тэмдэглэж байгаагаа хамт явж буй хүндээ хэлээрэй.