Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 14/7 х. 3
  • «Ард түмнийг цуглуул»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Ард түмнийг цуглуул»
  • Христиан үйлчлэл 2014
  • Ижил төстэй материал
  • Сонсоод суралц
    Христиан үйлчлгл 2013
  • Мужийн чуулган — үнэнийг баттай гэрчлэх арга хэмжээ
    Христиан үйлчлэл 2012
Христиан үйлчлэл 2014
хү 14/7 х. 3

«Ард түмнийг цуглуул»

1. Израильчуудын цугларалт бүсийн болон олон улсын чуулгантай юугаараа төстэй вэ?

1 Израильчуудыг Египетээс гарсны дараахан Ехова Мосед ард түмнийг Синаи уулын бэлд цуглуул гэж хэлсэн нь үгээ сонсгох гэснийх ажээ. Ингэснээр тэд Еховагаас эмээн үр хүүхдүүддээ түүний тухай зааж сургах байв (Д.хууль 4:10–13). Итгэл бэхжүүлэм, мартагдашгүй үйл явдал болсон нь лавтай! Дараагийн хэдэн сард Еховагийн ард түмэн бүсийн болон олон улсын чуулганд ирж Бурхнаараа заалгана. Чуулганд сууж ихийг сурч мэдье гэвэл яах хэрэгтэй вэ?

2. Чуулганд бэлэн байхын тулд яах ёстой вэ?

2 «Бэлтгэ»: Синаи уулын бэлд цуглахад «бэлтгэхийг» Ехова израильчуудад тушаажээ (Ег. 19:10, 11). Үүнтэй адил, чуулганы хөтөлбөрт оролцох төдийгүй, суух бүх хүн сайтар бэлдэх хэрэгтэй. Жишээ нь, олон хүн ажлаасаа чөлөө авдаг. Нехемиад бас үүнтэй төстэй явдал тохиолдож байжээ. Тэрбээр Артаксеркс хааны сөнчийн ажлаа орхиод Иерусалимд очиж хэрэм барих ажилд оролцохыг хүсэж байсан ч хаан явуулах болов уу гэж бодож байв. Нехемиа залбирч, хаанд хүсэлтээ зориг гарган хүндэтгэлтэйгээр хэлсэн. Хаан түүнийг явуулахаар үл барам барилгын ажилд туслахаар болдог (Нех. 2:1–9). Чөлөө авахаас гадна, ямар унаагаар явж, хаана хонохоо шийдсэн үү? Тусламж хэрэгтэй бол ахлагчид дуртайяа тусална. Чуулганы бүх хэсэгт эрт ирэхийг бодож, «сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулахад» бэлэн байгаарай (Евр. 2:1).

3. Чуулганаас өмнө зүрхээ яаж бэлдэх вэ?

3 Өөр юу бэлдэх нь чухал бэ? Анхааралтай сонсож ихийг суръя гэвэл зүрхээ бэлдэх хэрэгтэй (Езр. 7:10). Чуулганы хөтөлбөрийг jw.org сайтад урьдчилж тавина. Тэндээс бүх илтгэлийн сэдвийг гол Библийн зүйлүүдтэй нь харах боломжтой. Хөтөлбөрийг чуулган болохоос өмнөх долоо хоногуудад Гэр бүлийн Библийн хичээлээрээ хэлэлцэх нь их тустай. Зарим дэлгэрүүлэгч товч тэмдэглэл хийх гэж хөтөлбөрийг хэвлэж авдаг.

4. Эцэг эхчүүд чуулганаар хүүхдүүддээ хэрхэн зааж сургах вэ?

4 «Хүүхдүүддээ заа»: Израильчууд Синаи уулын бэлд цугласан бас нэг зорилго нь «хүүхдүүддээ заах» байлаа (Д.хууль 4:10). Орчин үед ч эцэг эхчүүд чуулганаар хүүхдүүддээ зааж сургадаг. Хүүхдээ хажуудаа суулгаж хөтөлбөрийг анхааралтай сонсоход нь туслах хэрэгтэй. Чуулган тараад орой бүр, мөн чуулганаас хойш Гэр бүлийнхээ хичээлээр хөтөлбөрийг давтаарай.

5. Удахгүй болох чуулган ямар ач холбогдолтой вэ?

5 Израильчууд Синаи уулын бэлд цугласныхаа ачаар Бурхны ард түмэн байх хосгүй завшаанаа өндөр үнэлдэг болсон (Д.хууль 4:7, 8). Удахгүй болох чуулган ч их ач холбогдолтой. Бид Сатаны ертөнц хэмээх цөлөөс хоёр өдөр ч болов ангид байж, итгэл нэгт ах дүүстэйгээ уулзаж сэтгэл сэргэнэ (Ис. 35:7–9). Еховагийн өдөр ойртох тусам хамтран цуглаж бие биеэ зоригжуулах боломжийг алдахгүй байцгаая! (Евр. 10:24, 25)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах