Дэлгэрүүлэхдээ jw.org сайтаа танилцуулаарай
Сайн мэдээг «дэлхийн хязгаар хүртэл» дэлгэрүүлэхэд манай Вэб сайт чухал үүрэг гүйцэтгэдэг (Үйлс 1:8). Хүмүүсийн ихэнх нь jw.org гэдэг сайт байдгийг мэддэггүй. Дэлгэрүүлэгч сайтыг танилцуулахлаар л орж үздэг.
Нэгэн явуулын харгалзагч «Библи судлахын учир юу вэ?» гэсэн богино хэмжээний видеог гар утсандаа татаж аваад боломж гармагц хүн болгонд үзүүлдэг ажээ. Айлаар явахдаа «Чухал асуултын хариуг хаанаас олж болохыг би хүмүүст хэлж өгч байгаа юм. Яагаад ийм их зовлон байдаг вэ? Бурхан зовлонг хэрхэн арилгах вэ? Тэр цаг болтол бид яах хэрэгтэй вэ? гэсэн гурван асуултын хариуг хаанаас олж болохыг энэ видеоноос мэдэж аваарай» гэж хэлээд видеогоо тоглуулдаг ажээ. Тэгээд айлын хүн хэр сонирхож байгааг ажиглана. Энэ видео үнэхээр сонирхол татдаг. Ихэнх хүн дуусан дуустал нь нүд салгалгүй үздэг. Явуулын харгалзагч: «Сайтад байгаа маягт бөглөн Библи заалгах хүсэлт гаргаарай гэснийг та анзаарсан уу? Библийн хичээл яаж хийдгийг товч үзүүлье» гэдэг. Айлын хүн зөвшөөрвөл «Сайн мэдээ» товхимлоор хичээл хийж үзүүлнэ. Айлын хүн завгүй гэвэл дараа уулзахдаа яаж хичээл хийдгийг үзүүлье гэдэг ажээ. Явуулын харгалзагч түр завсарлан цайны газар ороод ойр хавьд нь сууж байгаа хүмүүстэй нөхөрсгөөр яриа өрнүүлж дээрхтэй адилхан юм хэлдэг байна. Та дэлгэрүүлэхдээ jw.org сайтаа танилцуулдаг уу?