«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
3 САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РОМ 12–14
«Жинхэнэ хайрыг илэрхийлэх нь»
it-1 55
Хайр
Христийн дагалдагчдын хурлын бүх гишүүн бие биеэ ах дүүгийн ёсоор хайрлах (Грекээр, филаделфиа, үгчилбэл, «ах дүүгээ гэсэн хайр») ёстой (Ро 12:10; Ев 13:1; бас 1Пе 3:8-ыг үзнэ үү). Тиймээс хурлын гишүүд гэр бүл шиг бат бөх, халуун дотно харьцаатай байх ёстой. Хурлын гишүүд хэдийнээ бие биеэ ах дүүгийн ёсоор хайрладаг ч илүү их хайрлах учиртай (1Те 4:9, 10).
«Халуунаар хайрлах» гэсэн утгатай грек үг филосторгос гэдгээр нэг нь нөгөөтэйгөө халуун дотно харьцаатай байхыг заадаг. Энэ нийлмэл үгний нэг язгуур стерго гэдгээр ер нь гэр бүлийн гишүүдийн дунд аяндаа үүсдэг, төрөлхийн хайрыг заадаг. Паул Христийн дагалдагчдад ийм зан чанарыг хөгжүүлэхийг уриалсан (Ро 12:10). Бас эцсийн өдрүүдэд хүмүүс «хүнийг хайрладаггүй» болохыг хэлэхдээ грек үг асторгои-г хэрэглэсэн бөгөөд тийм хүмүүс үхвэл зохино гэж бичжээ (2Ти 3:3; Ро 1:31, 32).
Эрдэнэс хайх нь
w08 6/15 31 ¶4
«Ром дахь Христийн дагалдагчдад бичсэн захидал» номын онцлох санаа
13:1—Дээд эрх мэдлүүдийг «Бурхан зөвшөөрсөн» гэж юу гэсэн үг вэ? Улс төрийн эрх мэдлийг оршин байхыг Бурхан зөвшөөрсөн бөгөөд заримдаа бүр улс төрийн захиргааг урьдчилан зөгнөсөн байдаг учраас «Бурхан зөвшөөрсөн тул эрх мэдэл байдаг бөгөөд бүгдээрээ хэмжээ хязгаартай» гэж хэлж болно. Библид олон захирагчийн талаар зөгнөсөн байдаг.
3 САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РОМ 15, 16
«Тэвчээртэй байж, тайвшрахын тулд Еховад хандаарай»
Эрдэнэс хайх нь
w89 12/1 24 ¶3
«Жинхэнэ ёсоор хайрладаг эсэхийг» шалгасан нь
Харь үндэстнүүд зовж буй итгэл нэгтнүүдээ өрөвдөж, түүнийгээ үйлсээрээ харуулах учиртай байсан. Тэд Иерусалим дахь Христийн дагалдагчдад «өртэй». Сайн мэдээ анх Иерусалимаас түгж, харь үндэстнүүдэд хүрээгүй гэж үү? Паул: «Ариун хүмүүс [Иудейчүүд] байгаа бүхнээ Бурхнаас авсан ч харь үндэстнүүдтэй хуваалцсан тул харь үндэстнүүд тэдэнд туслах учиртай» хэмээн тайлбарлажээ (Ро 15:27).
it-1 858 ¶5
Урьдчилан мэдэх, урьдчилан тогтоох
Мессиа буюу Христ, амласан Үр болж түүгээр дамжуулан дэлхий дээрх бүх гэр бүлээс шударга сайн хүн ивээл хүртэх учиртай байв (Гал 3:8, 14). Еден цэцэрлэгт бослого гарснаас хойш, Абелыг төрөхөөс өмнө уг «үрийн» тухай анх дурджээ (Эх 3:15). Энэ нь «ариун нууц» тайлагдаж, Мессиа буюу үрийг хэн болохыг тодорхой илчлэхээс 4 000 орчим жилийн өмнө байсан. Тэгэхлээр, энэ нь үнэхээр «удаан хугацаанд нууц байсан» (Ро 16:25–27; Эф 1:8–10; 3:4–11).
3 САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 КОРИНТ 1–3
«Та нүгэлт хүсэлдээ захирагддаг уу? Эсвэл Бурхны агуу хүчээр удирдуулдаг уу?»
Эрдэнэс хайх нь
it-2 1193 ¶1
Мэргэн ухаан
Тиймээс ертөнц өөрийнхөө мэргэн ухаанаар, Христээр дамжуулж авсан Бурхны арга хэмжээг мунхаг хэмээн тооцсон бөгөөд захирагчид нь хэдийгээр чадварлаг, ухаантай байсан ч бүр «алдарт Эзнийг хөнөө[сөн]» (1Ко 1:18; 2:7, 8). Гэхдээ Бурхан ертөнцийн мэргэн хүмүүсийн мэргэн ухааныг мунхаг гэдгийг баталсан. Тэрээр «мунхаг гэж хүмүүсийн боддог Бурхны юмыг» ашиглан, мөн тэдний «мунхаг, ... сул дорой, ... чухал биш» гэж тооцсон хүмүүсийг ашиглан дийлдэшгүй санаа зорилгоо биелүүлснээрээ ертөнцийн мэргэн хүмүүсийг ичгүүрт оруулжээ (1Ко 1:19–28). Паул Коринт дахь Христийн дагалдагчдад «өнөө үеийн мэргэн ухаан [болон] ... өнөөгийн захирагчдын ч мэргэн ухаан» устаж үгүй болохыг сануулсан. Тиймээс Паулын хүргэсэн Бурхнаас гаралтай мэдээ нь тэдгээр мэргэн ухаантай огт холбоогүй байв (1Ко 2:6, 13). Тэрээр Колосай дахь Христийн дагалдагчдад «хүний зохиосон уламжлал, ... гүн ухаан [философиас, үгчилбэл, мэргэн ухааныг хайрлах], худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» хэмээн сэрэмжлүүлсэн (Кол 2:8; 20–23-р зүйлтэй харьцуулна уу).
w08 7/15 27 ¶6
«Коринт дахь Христийн дагалдагчдад бичсэн захидал» номын онцлох санаа
2:3–5. Грекийн гүн ухаан болон боловсролын төв болсон Коринт хотод дэлгэрүүлэхдээ Паул сонсогчдыг ятгаж чадах болов уу гэж санаа зовсон байж магадгүй. Гэхдээ Паул өөрийнхөө сул тал юм уу айдсаасаа болж Бурхнаас авсан даалгавраа биелүүлэхээ болиогүй. Түүнтэй адилаар, бид ч гэнэтийн нөхцөл байдлаас болж Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахаас хойш суух ёсгүй. Паул шиг бат итгэлтэй байж, Ехова тусална гэж найдах хэрэгтэй.
3 САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 КОРИНТ 4–6
it-2 230
Хөрөнгө
Элч Паул Коринт дахь Христийн дагалдагчдад ёс бус амьдралтай нэг эрэгтэйг хурлаасаа хөөхийг тушаахдаа хөрөнгийг үүнтэй ижил бэлгэдлийн утгаар хэрэглэсэн. Паул: «Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй юү? Та нар шинэхэн зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгөө хая. Уг нь, та нар бол исгээгүй гурил юм. Яагаад гэвэл бидний Дээгүүр өнгөрөх баярын хурга буюу Христ тахил болгон өргөгдсөн» гэж хэлээд «хөрөнгө» гэдгээр юу хэлэх гэснийг тайлбарлан «Тиймээс Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхдээ хуучин хөрөнгө ч, нүгэл болон хорон мууг бэлгэддэг хөрөнгийг ч хэрэглэхгүй байцгаая. Харин сайн болон үнэнийг бэлгэддэг исгээгүй талх идэцгээе» хэмээжээ (1Ко 5:6–8). Паулын тайлбар Дээгүүр өнгөрөх баярын дараахан болдог иудейчүүдийн Исгээгүй талхны баярын бэлгэдлийн утгад үндэслэсэн. Исгэсэн бага хэмжээний гурил, зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийн адил, нэг биетэй зүйрлэм хурал ч ёс бус эрэгтэйн муу нөлөөг арилгахгүй бол Бурхны хувьд цэвэр бус болох байв. Израйлчууд уг баярын үеэр гэртээ хөрөнгийг байлгадаггүй байсантай адилаар Христийн дагалдагчид «хөрөнгийг» дундаасаа арилгах арга хэмжээ авах ёстой байжээ.
it-2 869-870
Сатан
«Нүгэл үйлдсэн тэр хүний муу нөлөөг үгүй болгож [Махан биеийг нь сүйрүүлэхийн тулд, АББН] ... түүнийг Сатанд тушаа» гэж юу гэсэн үг вэ?
Паул Коринт дахь Христийн дагалдагчдад эцгийнхээ эхнэртэй хавьтаж ноцтой нүгэл үйлдсэн хурлын гишүүнийг яах ёстой талаар бичихдээ «нүгэл үйлдсэн тэр хүний муу нөлөөг үгүй болгож [махан биеийг нь сүйрүүлэхийн тулд, АББН] ... түүнийг Сатанд тушаа» хэмээжээ (1Ко 5:5). Энэ нь түүнийг хурлаасаа зайлуулж түүнтэй огт харьцахгүй бай гэсэн тушаал юм (1Ко 5:13). Түүнийг Сатанд тушаана гэдэг нь түүнийг хурлаасаа хөөж, Сатан бурхан ба захирагч нь болсон ертөнц рүү явуулна гэсэн үг. Тэрээр «зуурсан гурилд» буй «өчүүхэн хөрөнгөтэй» адилаар хуралд буй «махан бие» байсан. Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг хөөж явуулснаараа зөв үзэлтэй хурал дотроо буй «махан биеийг» сүйрүүлэх ажээ (1Ко 5:6, 7). Үүнтэй адилаар Паул Хүмэнай, Александр нарыг Сатанд тушаасан. Учир нь тэд сайн мөс чанараа гээж, итгэлийн хувьд сүйрсэн онгоц мэт болсон байв (1Ти 1:20).
Эрдэнэс хайх нь
it-2 211
Хууль
Тэнгэрийн элчүүдэд өгөгдсөн хууль. Хүмүүсээс давуу байдаг тэнгэрийн элчүүд ч Бурхны хууль, тушаалд захирагддаг (Ев 1:7, 14; Ду 104:4). Ехова эсэргүүцэгч Сатанд хүртэл тушаал буулгаж, хязгаар тавьдаг (Иов 1:12; 2:6). Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел Диаволтай маргалдахдаа Хамгийн дээд шүүгч Еховагийн эрх мэдлийг ойшоож хүндэтгэн «Ехова чамайг зэмлэг» гэж хэлсэн (Юуд 9; Зех 3:2). Еховагийн сүр жавхлантай болгосон Есүс бүх тэнгэрийн элчийг эрх мэдэлдээ байлгадаг (Ев 1:6; 1Пе 3:22; Мт 13:41; 25:31; Флп 2:9–11). Тиймээс Есүс нэгэн тэнгэрийн элчээ Ёохан руу явуулжээ (Ил 1:1). Гэхдээ Христийн ах дүү нар тэнгэрийн элчүүдийг шүүхээр томилогдсон хэмээн элч Паул 1 Коринт 6:3-т бичжээ. Тэд хорон муу тэнгэрийн элчүүдийг шийтгэхэд ямар нэгэн аргаар оролцох бололтой.