СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ
Библийг толь мэт ашиглах нь
Шавь Яаков Библийг доторх хүнээ харах тольтой зүйрлэсэн (Яак. 1:22–25). Библийг хэрхэн толь мэт зөв ашиглах вэ?
Анхааралтай уншаарай. Толинд зэрвэс харвал засаж янзлах шаардлагатай юмаа анзааралгүй өнгөрч магадгүй. Үүнтэй адил доторх хүнийхээ засах хэрэгтэй юмыг олж харъя гэвэл Библийг анхааралтай унших хэрэгтэй.
Өрөөлийг бус, өөрийгөө хараарай. Толинд мөн өөр хүнийг ч харж болдог. Үүнтэй адилаар Библи уншихдаа бусдын алдаа дутагдлыг анзаарах нь бий. Гэхдээ өрөөлийн бус, өөрийнхөө дутагдалтай талыг олж харахыг хичээгээрэй.
Ухаалаг байгаарай. Толинд харсан өө сэвээ анхаараад байвал сэтгэлээр унаж мэднэ. Бурхны Үгийг уншихдаа Еховагийн шаарддагаас илүүг өөрөөсөө шаардалгүй ухаалаг байгаарай (Яак. 3:17).