Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 14/7 х. 2
  • Би Еховад ямар харагддаг бол?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Би Еховад ямар харагддаг бол?
  • Христиан үйлчлэл 2014
  • Ижил төстэй материал
  • Библийг толь мэт ашиглах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • «Анхны хайраа» сахигтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Бусдыг гэсэн сэтгэлтэй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Би яагаад гадаад байдалдаа санаа зовдог вэ?
    Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2014
хү 14/7 х. 2

Би Еховад ямар харагддаг бол?

1. Библийг яагаад тольтой зүйрлэдэг вэ?

1 Та толинд хэр олон удаа хардаг вэ? Бид өдөр бүр зүс царайгаа толинд харж засаж янзалдаг. Библийг тольтой зүйрлэдэг. Бурхны Үгийг уншвал Еховагийн нүдэнд ил байдаг дотор хүнээ харж чаддаг (1 Сам. 16:7; Иак. 1:22–24). Бурхны үг «зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай» (Евр. 4:12). Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох нь сул талаа олж харахад тустай. Ингэж байж л сайн мэдээг илүү үр дүнтэй дэлгэрүүлнэ (Дуу. 1:1–3).

2. Библиэр өөрийгөө яаж шалгах вэ?

2 Библиэр өөрийгөө шалгах нь: Еховагийн хайрыг татсан олон сайхан зан чанартай хүмүүсийн тухай Библид гардаг. Жишээ нь, Давид Бурхны нэрийн төлөө хичээл зүтгэл гаргасан (1 Сам. 17:45, 46). Исаиа зориг гарган, дэлгэрүүлэхэд хэцүү газар луу сайн дураараа явсан (Ис. 6:8, 9). Есүс тэнгэрийн Эцэгтээ их хайртай учир дэлгэрүүлэх ажлыг хүнд дарамт биш, харин ч сэтгэл сэргээм сайхан ажил гэж үздэг байсан (Иох. 4:34). І зууны христианууд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, Еховад найдан, бууж өгөхгүй байхаар бат шийдсэн байв (Үйлс 5:41, 42; 2 Кор. 4:1; 2 Тим. 4:17). Тэдний үлдээсэн сайхан жишээг эргэцүүлэн бодохлоор үйлчлэлийнхээ чанарыг сайжруулах ёстойгоо ойлгодог.

3. Өөрийгөө засаж залруулахаас хойш суух ёсгүйн учир юу вэ?

3 Дутагдлаа засах нь: Толинд харчихаад өө сэвээ тоохгүй өнгөрвөл ямар хэрэг байх билээ? Өөрийгөө шударгаар шалгаж, зохих ёсоор өөрчлөхөд туслаач гэж Еховагаас гуйх хэрэгтэй (Дуу. 139:23, 24; Лук 11:13). Цаг бага үлдсэн бөгөөд амь настай холбоотой учраас өөрийгөө засаж залруулахаас хойш суух ёсгүй (1 Кор. 7:29; 1 Тим. 4:16).

4. Бурхны Үгийг няхуур үзээд олж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэн өөрийгөө өөрчилдөг хүн яадаг вэ?

4 Ехова хүний гаднахыг биш, доторхыг илүү анхаардаг (1 Петр 3:3, 4). Бурхны Үгийг няхуур үзээд олж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэн өөрийгөө өөрчилдөг хүн яадаг вэ? «Мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж ... үйлс дотроо ерөөгдөнө» (Иак. 1:25). Бид «Еховагийн алдрыг толь мэт тусгадаг» учраас жаргалтай байж үр бүтээлтэй дэлгэрүүлдэг (2 Кор. 3:18).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах