Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Бид яагаад Еховаг алдаршуулдаг вэ?
Учир нь түүнийг гүнээ хүндэтгэж, зүрхнийхээ угаас хайрладаг. Мөн хүмүүст Еховагийн тухай мэдүүлэхийг хүсдэг.—хц25.01, х. 3.
Хэн нэгэнд гомдвол хэрхэн ууч сэтгэлтэй байх вэ?
Сэтгэлийн шархаа хайхрахгүй байж болохгүй. Гэхдээ уурлаж, гомдохоо боливол хорсол зэвүүцэл өвөрлөөд явахгүй.—хц25.02, х. 15–16.
Гэрч залууст Марк сайхан жишээ үлдээсэн гэж яагаад хэлэх вэ?
Тэрбээр бусдад дуртайяа үйлчилсэн. Нэг явдлаас болж ихэд шаналж, урам нь хугарсан байж болох ч ах дүүстээ үйлчлэхээ болиогүй. Паул болон Христийн төлөвшсөн бусад эрчүүдтэй дотносон нөхөрлөсөн.—хц25.04, х. 27.
Есүс: «Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн» гэж залбирсан нь ямар учиртай вэ? (Ёох. 17:26).
Шавь нар нь Бурхны нэрийг угаасаа мэддэг байсан. Харин Еховагийн санаа зорилго, зан чанарын тухай болон урьд нь юу хийсэн, ирээдүйд юу хийх зэргийг зааж чухам ямар Бурхан болохыг нь ойлгуулсан.—хц25.05, х. 20–21.
Даруу хүн юуг хүлээн зөвшөөрдөг вэ?
Зарим зүйлийг мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь бид төгсгөл хэзээ ирэх, тэр үед Ехова бидний төлөө яг юу хийхийг мэдэхгүй. Мөн маргааш юу болохыг ч мэдэхгүй. Түүнчлэн Ехова биднийг маш сайн мэддэгийг бүрэн дүүрэн ойлгодоггүй.—хц25.06, х. 15–18.
Нийтийн илтгэл юм уу зарим өгүүллээс хэрхэн ач тус хүртэх вэ?
Өөрөөсөө ингэж асуугаарай. «Үүнд итгэх ямар баталгааг дурдаж байна вэ? Энэ үнэнийг бусдад заахдаа ашиглаж болохуйц үр дүнтэй жишээ байна уу? Энэ сэдвийг хэн сонирхох бол?»—хц25.07, х. 19.
Ехова Давидад хэрхэн хандсанаас ууч сэтгэлийнх нь тухай юу мэдэж авах вэ?
Давид маш ноцтой нүгэл үйлдсэн ч үнэн голоосоо гэмшсэн тул Ехова уучилсан (Х.дээд 9:4, 5). Бурхан уучилсан бол нүглийг нь эргэж санахгүй, өөрөөр хэлбэл цаашид буруутгахгүй, шийтгэхгүй.—хц25.08, х. 17.
Суралцагч тань зарим сургаалыг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал яах вэ?
Та Библид үндэслэн заахыг хичээсэн ч ойлгохгүй байвал энэ тухай дараа ярилцаж болох юм.—хц25.09, х. 24.
Библид нүглийг «мэхлэх чадалтай» гэснийг юу гэж ойлгох вэ? (Евр. 3:13).
Нүглээс болж бид буруу юм хийдэг. Мөн Бурхан биднийг хайрладаг зэрэгт байнга эргэлзээ төрдөг.—хц25.10, х. 16.
Хэрхэн залбирвал Еховатай улам дотносох вэ?
1) Ехова ямар Бурхан гэдгийг эргэцүүлэх. 2) Тулгарч буй асуудлынхаа тухай залбирахаасаа өмнө бодох. Жишээ нь хэн нэгнийг уучлах шаардлагатай юу? 3) Яаралгүй удаан залбирах. Ингэвэл сэтгэл санаагаа илүү сайн илэрхийлж чадна.—хц25.10, х. 19–20.
Өндөр настай ах эгч нартаа хэрхэн туслах вэ?
Эргэж тойрч, утсаар ярьж, эмнэлэгт үзүүлэхэд нь хамт явж, бас янз бүрийн аргаар хамт дэлгэрүүлж болно.—хц25.11, х. 6–7.
Христийн дагалдагчид хуримаа хүндэтгэлтэй хийхийн тулд яах хэрэгтэй вэ?
Хуулийн шаардлагуудыг биелүүлээрэй. Хуримын ёслол болон цайллага дээр Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлсэн орчныг бүрдүүлээрэй. Даруу хувцаслаж, Библийн сургаалтай зөрчилддөг зан үйлээс зайлсхийгээрэй. Хуримдаа бэлдэх үедээ сайн ярилцаж байгаарай.—хц25.12, х. 21–24.