СУДАЛЖ БОЛОХ СЭДЭВ
Ехова аврах хүчтэй гэдэгт итгэх итгэлээ батжуулах нь
Тооллого 13:25—14:4-ийг уншаад израйлчууд яагаад Еховад итгээгүйг мэдэж аваарай.
Хам сэдвийг нь судлаарай. Израйлчууд Египетээс гарахдаа Ехова аврах чадалтай гэдэгт итгэлтэй байсан гэхийн учир юу вэ? (Дуу. 78:12–16, 43–53). Харин юунаас болж итгэл нь алдарсан бэ? (Д.хууль 1:26–28). Иошуа Калеб хоёр Еховад итгэдгээ хэрхэн харуулсан бэ? (Тоол. 14:6–9).
Ухаж судлаарай. Израйлчууд Еховад итгэх итгэлээ батжуулахын тулд яаж болох байсан бэ? (Дуу. 9:10; 22:4; 78:11). Еховад итгэхийн тулд яагаад түүнийг хүндлэх ёстой вэ? (Тоол. 14:11).
Юу сурч болохыг бодоорой. Өөрөөсөө ингэж асуугаарай.
«Ямар үед Еховад итгэх амаргүй байж болох вэ?»
«Еховад итгэх итгэлээ өнөөдөр, бас цаашдаа хэрхэн батжуулах вэ?»
«Агуу их гамшиг эхлэхэд би юунд итгэлтэй байх ёстой вэ?» (Лук 21:25–28).