Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 74
  • 666 гэж ямар учиртай тоо вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 666 гэж ямар учиртай тоо вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид ингэж байдаг
  • «Илчлэл» ном Бурхны дайснуудын тухай юу өгүүлдэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Аймшигт араатнуудаас бүү айгтун
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 74
666 гэсэн нэртэй араатан тэнгисээс гарч ирж байна

666 гэж ямар учиртай тоо вэ?

Библид ингэж байдаг

Библийн сүүлчийн номд тэнгисээс гарч ирэх арван эвэртэй, долоон толгойтой араатны нэр буюу дугаарыг 666 гэж бичсэн байдаг (Илчлэл 13:1, 17, 18). «Бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэн, бүх үндэстнийг» захирдаг дэлхий дахины улс төрийн тогтолцоог уг араатнаар төлөөлүүлдэг (Илчлэл 13:7). Улс төрийн энэхүү тогтолцоо нь Бурхны нүдэнд гутамшиг болж бүтэлгүйтэхийг 666 гэдэг тоогоор илэрхийлдэг. Яаж тэр вэ?

Утгыг нь бодож өгсөн нэр. Бурхны өгсөн нэр болгон утгатай байдаг. Жишээ нь «Эцэг бол агуу (Өргөмжлөгдсөн)» гэсэн утгатай Абрам гэгч нэгэн эрд Бурхан «олон үндэстний өвөг» болгоно гэж амласан. Тэр үедээ «Түмний эцэг» гэсэн утгатай Абрахам гэдэг нэр өгсөн (Эхлэл 17:5). Үүнтэй адилаар, Бурхан арван эвэртэй араатанд яг таарсан нэрийг нь өгчээ.

Зургаагийн тоо төгс бусын бэлгэдэл. Библид тоог бэлгэдлийн утгаар хэрэглэсэн тохиолдол их бий. Төгс, бүрэн дүүрэн байдлыг долоогоор илэрхийлдэг. Долоогоос нэгээр бага зургаагийн тоогоор дутуу дулимаг, Бурхны нүдэнд өө сэвтэй, алдаа дутагдалтай харагддаг зүйлийг илэрхийлдэг. Бурхны дайснуудын тухай бичихдээ голдуу хэрэглэдэг (Шастирын дээд 20:6; Даниел 3:1).

Хүч нэмэгдүүлж гурван удаа. Библид заримдаа юмыг гурав давтан хэлж онцолдог (Илчлэл 4:8; 8:13). 666 гэдэг нэр нь хүний засаглал яасан ч амжилт олохгүй гэсэн Бурхны үзлийг улам тод илэрхийлдэг. Зөвхөн Бурхны Хаант төр л тогтоож чадах үүрдийн амар тайван аюулгүй байдлыг тэд яагаад ч бий болгож дөнгөөгүй.

Араатны тэмдэг

Хүмүүс араатныг «бишрэн» шүтэж, араас нь дагасан учраас «араатны тэмдэгтэй» болсон гэж Библид гардаг (Илчлэл 13:3, 4; 16:2). Үүнийгээ тэд эх орноо, улс орныхоо бэлгэ тэмдгийг, зэвсэгт хүчнээ магтан шүтэж илэрхийлдэг. Шашны нэвтэрхий тольд «Орчин үед үндсэрхэг үзэл нь хүчээ авч буй шашны нэг төрөл болжээ» хэмээн тэмдэглэсэн байдаг («The Encyclopedia of Religion»).a

Хүмүүс яаж баруун гартаа эсвэл духан дээрээ араатны тэмдэг тавиулдаг вэ? (Илчлэл 13:16) Бурхны израйл үндэстэнд өгсөн «түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга» гэсэн тушаалыг нь бодож үзье (Дэд хууль 11:18). Энэ нь израйлчуудыг гартаа эсвэл духан дээрээ тэмдэг тавиад яваарай гэсэн үг биш, харин үйл хэрэг үзэл бодлоо Бурхны үгээр удирдуулаарай гэсэн үг байв. Яг үүн шиг араатны тэмдэг тавиулсан хүмүүс 666 гэсэн шивээс хийлгэдэг гэсэн үг биш, амь амьдралаа улс төрийн хүчнээр удирдуулдаг гэсэн үг юм. Араатны тэмдэгтэй хүмүүс ийнхүү Бурхны дайсан болдог (Илчлэл 14:9, 10; 19:19–21).

a Бас «Nationalism in a Global Era», 134-р хуудас; «Nationalism and the Mind: Essays on Modern Culture», 94-р хуудсыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах