Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 91
  • Христийн шашны урсгал яагаад ийм олон байдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Христийн шашны урсгал яагаад ийм олон байдаг вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Жинхэнэ шашныг яаж таних вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Жинхэнэ шашныг юугаар нь таних вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Христийн дагалдагч гэгддэг хүн бүр Христийн жинхэнэ дагалдагч мөн үү?
    Харуулын цамхаг: «Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?»
Илүү дэлгэрэнгүй харах
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 91
Христийн шашны янз бүрийн сүм

Христийн шашны урсгал яагаад ийм олон байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Хүмүүс Есүс Христийн сургаалыг ашиглан «Христийн» шашны янз бүрийн урсгалыг бий болгосон. Христийн шашны нэг л зөв урсгал байхыг Библид бичсэн байдаг. Үүнийг батлах гурван нотолгоог одоо авч үзье.

  1. Есүс үнэнийг заадгаа хэлсэн бөгөөд эртний дагалдагчид нь жинхэнэ «үнэн сургаалыг» дагадаг гэдэгтээ итгэлтэй байв (Ёохан 8:32; 2 Петр 2:2; 2 Ёохан 4; 3 Ёохан 3). Эндээс үзвэл нэг зүйл тодорхой байна. Есүсийн заасан сургаалтай зөрчилддөг зүйлийг номлодог бол Христийн жинхэнэ шашин биш ажээ.

  2. Христийн дагалдагчид «адилхан юм ярьж байх» ёстойг Библид тодорхой бичсэн байдаг (1 Коринт 1:10). Харин Христийн шашны урсгалууд Христийн дагалдагч байна гэж яахыг хэлдэг гэх мэт үндсэн сургаалуудыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Ийм урсгалуудыг зөв гэж үзэх аргагүй биз дээ? (1 Петр 2:21).

  3. Өөрсдийгөө Христийн дагалдагчид гэж хэлдэг хэр нь сургаалыг нь дагадаггүй хүмүүс гарч ирнэ гэж Есүс зөгнөсөн. Тийм хүмүүсийг Есүс таалахгүй (Матай 7:21–23; Лук 6:46). Жинхэнэ шүтлэгийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн завхруулсан шашны удирдагчдад мэхлэгддэг хүмүүс олон бий (Матай 7:15). Зарим хүн Христийн хуурамч дагалдагчдыг илүүд үздэг. Библийн үнэнийг бус, өөрсдийнхөө сонсмоор байгаа зүйлийг тэднээс сонсдог учраас тэр ажээ (2 Тимот 4:3, 4).

Есүс буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэл ярихдаа жинхэнэ дагалдагчдынх нь эсрэг тэрс явдал (тэрслэгчид) гарна гэдгийг хэлсэн (Матай 13:24–30, 36–43). Христийн жинхэнэ болон хуурамч дагалдагчид олон зууны турш ялгагдахгүй байсан. Есүсийн хэлсэн ёсоор, элч нарыг нас барсны дараа тэрслэгчид олширсон (Үйлс 20:29, 30). Тэрслэгчид янз бүрийн сургаал зохиосон учраас «үнэн сургаалыг гуйвуулсан» Христийн шашны хуурамч урсгалууд олноороо гарч ирсэн (2 Тимот 2:18).

Христийн жинхэнэ болон хуурамч дагалдагчдын ялгаа яваандаа тодорхой болохыг Есүс бас зөгнөсөн. Энэ зөгнөл өнөө цагт буюу «энэ тогтолцооны төгсгөлийн үед» биелж байна (Матай 13:30, 39).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах