Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 102
  • Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Мөрийтэй тоглоом
    Сэрцгээ!—2015
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 102
Мөрийтэй тоглодог нэг хүн зурагтаар сугалааны азтан болох эсэхээ шалгаж байна

Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?

Библид юу гэж байдаг вэ?

Мөрийтэй тоглох талаар Библид дэлгэрэнгүй байдаггүй ч Бурхан үүнийг буруу гэж үздэгийг Библийн зарчмуудаас мэдэж болно (Эфэс 5:17).a

  • Мөрийтэй тоглох нь шунахай болгодог. Шунахайрахыг Бурхан үзэн яддаг (1 Коринт 6:9, 10; Эфэс 5:3, 5). Мөрийтэй тоглоомчид бусад хүнийг хохироож мөнгө хождог. Харин Библи бусдын эд хөрөнгөнд шунахыг буруушаадаг (Египетээс гарсан нь 20:17; Ром 7:7; 13:9, 10).

  • Хүн мөрийтэй тоглоход, тэр байтугай бага мөнгөөр мөрийцөхөд ч мөнгөнд дуртай болдог (1 Тимот 6:9, 10).

  • Ер нь мөрийтэй тоглодог хүн мухар сүсэг, азын тэнгэрт итгэдэг. Иймэрхүү зүйлд итгэж найдахыг Бурхан хиймэл шүтээн шүтэж байгаатай адил гэж үздэг бөгөөд таалдаггүй (Исаиа 65:11).

  • Хялбар аргаар мөнгөтэй болохыг бус, нөр их хөдөлмөрлөхийг Библи уриалдаг (Номлогчийн үгс 2:24; Эфэс 4:28). Библийн зарчмыг баримталдаг хүмүүс «өөрөө хөдөлмөрлөж хоолоо олж иддэг» (2 Тесалоник 3:10, 12).

  • Мөрийтэй тоглох нь өрсөлдөх сэтгэлтэй болгодог бөгөөд ийм байхыг Библи сайшаадаггүй (Галат 5:26).

a Мөрийтэй тоглох талаар Библид тодорхой дурдсан нэг л зүйл байдаг. Энэ нь Ромын цэргүүдийн тухай бөгөөд тэд шодох буюу мөрийцөж байгаад Есүсийн хувцсыг авчээ (Матай 27:35; Ёохан 19:23, 24; «Contemporary English Version»; «Good News Translation»).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах