Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwfq өгүүлэл 48
  • Еховагийн Гэрч байхаа больж болдог уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховагийн Гэрч байхаа больж болдог уу?
  • Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Хэрэв Гэрч хүн сайн мэдээ дэлгэрүүлэхээ, цуглаанд явахаа боливол яах вэ? Тийм хүнийг Еховагийн Гэрч байхаа больсон гэж үздэг үү?
  • Хурлын зохион байгуулалт
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Хурлыг амар тайван, цэвэр ариун байлгах нь
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Хүн заавал ямар нэг шашинд харьяалагдах шаардлагатай юу?
    Библитэй холбоотой асуултын хариу
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
ijwfq өгүүлэл 48
Цуглааны танхимаас гарч буй эрэгтэй

Еховагийн Гэрч байхаа больж болдог уу?

Болдог. Еховагийн Гэрч байхаа больж байгаагаа дараах хоёр аргаар мэдэгддэг.

  • Албан ёсоор мэдэгдэх. Еховагийн Гэрч байхаа болъё гэж шийдсэн хүн амаар болон бичгээр мэдэгддэг.

  • Үйлдлээрээ харуулах. Итгэл нэгтнүүдээсээ холбоогоо таслахаар шийдсэнээ үйлдлээрээ харуулдаг (1 Петр 5:9). Жишээ нь, өөр шашны байгууллагад элсэж, цаашдаа ч тэндээ байх хүсэлтэйгээ ямар нэг байдлаар харуулдаг (1 Ёохан 2:19).

Хэрэв Гэрч хүн сайн мэдээ дэлгэрүүлэхээ, цуглаанд явахаа боливол яах вэ? Тийм хүнийг Еховагийн Гэрч байхаа больсон гэж үздэг үү?

Үгүй, тэгж үздэггүй. Хүний итгэл сулрахыг байгууллагаасаа гарч байна гэж үздэггүй. Хэсэг хугацаанд идэвхгүй болсон, эсвэл дэлгэрүүлж, цуглаандаа явахаа больсон хүн ихэнхдээ итгэл үнэмшлээсээ няцаагүй байдаг. Харин сэтгэлээр унасан байдаг. Бид тийм хүнээс дөлөх бус, харин ч тайвшруулж, туслахыг зорьдог (1 Петр 5:9; 1 Ёохан 2:19). Хэрэв хүн өөрөө хүсвэл хурлын ахлагчид бат итгэлтэй болоход нь туслахад хэзээд бэлэн байдаг (Галат 6:1; 1 Петр 5:1–3).

Харин ахлагчид Еховагийн Гэрч байсан хүмүүсийг эргээд Гэрч бол гэж албадах юм уу тулган шаарддаггүй. Ямар шашин шүтэхээ хүн бүр өөрөө шийдэх учиртай (Иошуа 24:15). Бурхныг сайн дураараа, чин сэтгэлээсээ шүтэх хэрэгтэй гэж бид үздэг (Дуулал 110:3; Матай 22:37).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах