Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 143
  • Тамхи татах нь нүгэл мөн үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тамхи татах нь нүгэл мөн үү?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Зугаацаж цэнгэх зорилгоор марихуан болон бусад хар тамхийг хэрэглэх тухай Библид байдаг уу?
  • Тамхи татахыг Бурхан юу гэж үздэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Саадыг давахад бэлэн байгаарай
    Сэрцгээ!—2010
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 143
Тамхи татах нь

Тамхи татах нь нүгэл мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

Библид тамхиныa тухай байдаггүй. Гэхдээ эрүүл бус, бузар зүйл хийхийг Бурхан сайшаадаггүй бөгөөд Библид энэ талаар тодорхой зарчмуудыг бичүүлсэн байдаг учраас тамхи татахыг нүгэл гэж үздэг.

  • Амь насаа хүндэтгэх зарчим. «Бурхан ... бүх хүнд амь амьсгал ... өгдөг» (Үйлс 17:24, 25). Амь бол Бурхны өгсөн бэлэг учраас тамхи татах, эсвэл өөр ямар нэг байдлаар амь насаа богиносгох зүйл хийх ёсгүй. Тамхи татах нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг боловч урьдчилан сэргийлж болдгоороо онцлогтой.

  • Хөршөө хайрлах зарчим. «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (Матай 22:39). Хүний хажууд тамхи татах нь бусдыг хайрладаггүйн шинж юм. Дам тамхидалтад байнга өртдөг хүн өртдөггүй хүнийг бодвол тамхинаас шалтгаалдаг өвчин тусах магадлал ихтэй байдаг.

  • Ариун байх зарчим. «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя» (Ром 12:1). «Бурхнаас эмээж, бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэж, улам бүр цэвэр ариун байцгаая» (2 Коринт 7:1). Тамхи татах нь хүнд байх ёсгүй зуршил бөгөөд тамхи татдаг хүн цэвэр ариун байж чаддаггүй. Учир нь тамхичин хүн биедээ санаатайгаар хор учруулдаг.

Зугаацаж цэнгэх зорилгоор марихуан болон бусад хар тамхийг хэрэглэх тухай Библид байдаг уу?

Библид марихуан болон хар тамхины тухай дурдаагүй. Гэхдээ энэ талаар тодорхой зарчмууд байдаг. Одоо бусад ач тустай зарчмуудыг ч авч үзье.

  • Оюун ухаанаа дайчлах тухай. «Бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» (Матай 22:37, 38). «Аливаад ухаалаг бай» (1 Петр 1:13). Хар тамхи хэрэглэдэг хүн оюун ухаанаа аливаа зүйлд бүрэн дайчилж чаддаггүй. Ихэнх хүн бүрмөсөн донтдог. Тэд зөвхөн хар тамхи хэрхэн олж хэрэглэх тухай л боддог. Урам сэргээм гоё зүйлсийн тухай бодож чадахаа больдог нь харамсалтай (Филиппой 4:8).

  • Хууль, дүрмийг сахих тухай. «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай бай» (Тит 3:1). Ихэнх улс оронд хар тамхины хэрэглээг хуулиар хатуу зохицуулсан байдаг. Бурхнаа баярлуулахын тулд бид төр засагт дуулгавартай байх хэрэгтэй (Ром 13:1).

Тамхи болон эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тамхины уршгаар жил бүр 6 сая орчим хүн, түүний дотор дам тамхидалтын улмаас 600,000 гаруй хүн нас бардаг нь тогтоогджээ. Тамхи татах нь өөрт ч эргэн тойрны хүмүүст ч эрүүл мэндийн ноцтой хохирол учруулдаг гэдгийг анхаараарай.

Хорт хавдар. Тамхины утаанд 50 гаруй төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг. «Британника нэвтэрхий толь»-д уушгины хорт хавдрын 90 орчим хувь нь тамхины утаанаас шалтгаалдаг гэж тайлбарлажээ. Тамхины утаа ам, цагаан хоолой, улаан хоолой, бахлуур, төвөнх, элэг, нойр булчирхай, давсаг болон бусад эрхтэнд хорт хавдар үүсгэх аюултай.

Амьсгалын замын өвчин. Уушгины хатгалга, томуу гэх мэт амьсгалын замын өвчин тусах магадлал тамхины утаанаас болж ихэснэ. Дам тамхидалтад өртдөг хүүхдүүд астма, архаг ханиалгатай болохоос гадна уушгины хөгжил нь муу, ажиллах чадвар нь сул байдаг ажээ.

Зүрхний өвчин. Тамхичин хүн цус харвах юм уу зүрхний өвчтэй болох магадлал өндөртэй. Тамхины утаанд байдаг нүүрстөрөгчийн исэл судасны ханаар нэвчин цус руу орж хүчилтөрөгчийг дарангуйлна. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасахад биеийг хүчилтөрөгчөөр хангахын тулд зүрх илүү их ачаалалтай ажиллаж эхэлдэг.

Урагт нөлөөлөх байдал. Жирэмсэн эх тамхи татдаг бол үр зулбах, бага жинтэй хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн сэтэрхий уруул гэх мэт төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх магадлал нэмэгдэнэ. Дам тамхидалтад өртдөг нярай хүүхэд амьсгалын замын өвчин тусахдаа амархан. Мөн тамхины утаа нь хөхүүл хүүхдийн гэнэтийн үхлийн гол шалтгаан болдог.

a Тамхи татах гэдэгт янжуур, ороодог тамхи, навчин тамхи, усан тамхи, гаансаар тамхи татах зэрэг нь орно. Мөн энэ өгүүллээр авч үзэх Библийн зарчмууд зажилдаг тамхи, хамрын тамхи, никотинтой электрон тамхинд ч хамаатай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах