Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwhf өгүүлэл 6
  • Санал зөрөлдвөл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санал зөрөлдвөл
  • Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Юу мэдэх хэрэгтэй вэ?
  • Яах хэрэгтэй вэ?
  • Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур болсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2014
  • «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн»
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Хэрэлдэж маргахаа яаж болих вэ?
    Сэрцгээ!—2013
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлд зориулсан зөвлөгөө
ijwhf өгүүлэл 6
Машины цонхоор харж буй ууртай царайтай эхнэр нөхөр хоёр

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Санал зөрөлдвөл

Өөр өөр хүсэл сонирхол, дадал зуршил, зан төлөвийн улмаас эхнэр нөхөр хоёрт багагүй бэрхшээл учирдаг. Гэвч дараах асуудлууд байдлыг бүр ч хурцатгадаг.

  • Хамаатнуудтайгаа хэр олон цаг хамт байх вэ?

  • Мөнгөө хэрхэн зарцуулах вэ?

  • Хүүхэдтэй болох уу, үгүй юү?

Хэрэв та энэ талаар ханиасаа өөр саналтай бол яах вэ?

  • Юу мэдэх хэрэгтэй вэ?

  • Яах хэрэгтэй вэ?

Юу мэдэх хэрэгтэй вэ?

Таарч тохирдог гээд дандаа санал нийлнэ гэсэн үг биш. Хамгийн сайн таарч тохирдог хос ч дандаа, тэр байтугай маш чухал асуудал дээр хүртэл санал нийлээд байдаггүй.

«Манайхан их гэр бүлсэг л дээ. Амралтын өдрүүдийг өвөө эмээ, авга, нагац, үеэлүүдтэйгээ өнгөрөөнө. Харин нөхрийн маань талынхан хамаатнууд гээд сүйд болдоггүй. Тийм болохоор аав ээж, хол амьдардаг хамаатнуудтайгаа хэр олон цаг хамт байх талаар бид хоёр өөр өөр бодолтой»—Тамара.

«Эхнэр бид хоёрын төрж өссөн орчин өөр болохоор мөнгөө яаж зарцуулах талаар нэг саналтай байж чаддаггүй. Гэрлэсний дараах эхний хэдэн сарын дотор нэг бус удаа маргалдсан. Эхний удаа, хоёр дахь удаа ярилцаад ч асуудлаа шийдэж чадаагүй»—Тайлер.

Эхнэр нөхөр хоёр байгалийн байдлыг хоёр өөр талаас харж байна

Хоёр хүн нэг л зүйлийг хоёр өөрөөр хардаг. Эхнэр нөхөр хоёрын санал зөрөлдөх нь үүнтэй адил

Буулт хийсэн ч асуудал хэвээрээ. Жишээлбэл хадам нь өвдөхөд асрах шаардлага гарвал яах вэ? Эсвэл эхнэр нөхрийн нэг нь хүүхэдтэй болно, нөгөө нь болохгүй гээд байвал яах вэ?a

«Эхнэр бид хоёр хүүхэдтэй болох талаар нэг биш удаа нэлээн удаан ярилцсан. Эхнэр маань хүүхэдтэй болъё гээд л байгаа. Үүн дээр бид хоёрын санал нийлдэггүй юм. Яаж ойлголцохоо мэдэхгүй л байна»—Алекс.

Өөр саналтай ч салах тухай бодох хэрэггүй. Чухал асуудлаар ханьтайгаа санал зөрөлдөж байвал ямар ч үнээр хамаагүй, салаад ч болтугай зорилгодоо хүрэх хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн зөвлөдөг. Гэвч асуудлыг ингэж «шийдэх» нь өөрийнхөө бодлыг чухалчилж, юу ч болж байсан ханьтайгаа хамт байна гэж Бурханд тангарагласнаа үл тоомсорлож байгаа хэрэг юм.

Яах хэрэгтэй вэ?

Гэрлэлтийн тангаргаасаа хэзээ ч няцахгүй гэж бат шийдээрэй. Ийм байвал өрсөлдөгчид биш, харин нэг багийнхан гэсэн сэтгэлээр асуудалд хандана.

Библийн зарчим: «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (Матай 19:6).

Зардлаа тооцоолоорой. Жишээлбэл та хоёрын нэг нь хүүхэдтэй болохыг хүсэж байхад, нөгөө нь хүсэхгүй байна гэж бодъё. Тэгвэл дараах гурван зүйлийг бодож үзээрэй.

  • Та хоёр хэр дотно вэ?

    Хүүхэд өсгөхөд бэрхшээл нэмэгддэг. Үүнийг та хоёр давж чадах уу?

  • Эцэг эхийн үүрэг.

    Үүнд хоол унд, хувцас хунар, орон гэрээр хангахаас илүү их зүйл орно.

  • Санхүүгийн байдал.

    Та ажил хийж, гэр бүлдээ санаа тавихын хажуугаар бусад үүргээ гүйцэтгэж чадах уу?

Библийн зарчим: «Та нарын нэг цамхаг барихыг хүсжээ. Тэгвэл эхлээд тэрээр суугаад, ... зардлыг нь тооцоолохгүй гэж үү?» (Лук 14:28).

Асуудлыг олон талаас нь бодож үзээрэй. Санал зөрөлдөхөд хүргэдэг асуудлынхаа заримыг та шийдэх боломжтой байж болох юм. Жишээ нь, хүүхэдтэй болмооргүй байна гэж боддог хүн өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.

  • «Хүүхэдтэй болмооргүй байна гэдэг нь одоохондоо хүсэхгүй гэсэн үг үү, эсвэл хэзээ ч хүүхэдтэй болмооргүй байна гэсэн үг үү?»

  • «Сайн аав/ээж байж чадахгүй байх гэж айдаг уу?»

  • «Ханьдаа тоогдохоо болино гэж санаа зовдог уу?»

Нөгөөтээгүүр, хүүхэдтэй болохыг хүсдэг хүн дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй.

  • «Бид эцэг эхийн үүргээ биелүүлэхэд бэлэн үү?»

  • «Бид хүүхэд өсгөх санхүүгийн боломжтой юу?»

Библийн зарчим: «Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... зөрж гөждөггүй» (Яаков 3:17).

Ханийн чинь зөв бол хүлээн зөвшөөрөөрэй. Хоёр хүн нэг л зүйлийг хоёр өөрөөр хардаг. Үүн шиг, эхнэр нөхөр хоёр нэг л асуудлаар, тухайлбал мөнгөө хэрхэн зарцуулах талаар өөр өөр бодолтой байж болох юм. Тиймээс санал зөрж байгаа зүйлийг биш, санал нийлж байгаа зүйлийг эхлээд ярилцаарай.

  • Та хоёр юун дээр санал нийлдэг вэ?

  • Санал нийлж буй зүйлүүдийн сайн тал нь юу вэ?

  • Гэр бүлээ бат байлгахын тулд та хоёрын нэг нь эсвэл хоёулаа буулт хийж чадах уу?

Библийн зарчим: «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» (1 Коринт 10:24).

Найэли Габриел хоёр

«Цаг үргэлж, юм болгон дээр санал нийлнэ гэж байхгүй юм билээ. Харин нэг нэгнээ хүндэлдэг л байх хэрэгтэй. Буулт хийнэ гэдэг бол ялагдал биш»—Найэли ба түүний нөхөр Габриел.

a Иймэрхүү чухал асуудлуудыг гэрлэхээсээ өмнө ярилцах хэрэгтэй. Гэхдээ ярилцсан ч дараа нь хэн нэг нь бодлоо өөрчлөх нь бий. Эсвэл огт бодож байгаагүй явдал гэнэт тохиолдож мэднэ (Номлогчийн үгс 9:11).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах