Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 88
  • Яавал дасгал хийх дуртай болох вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яавал дасгал хийх дуртай болох вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Яагаад дасгал хийх ёстой вэ?
  • Юу саад болдог вэ?
  • Яавал дасгал хийдэг болох вэ?
  • Бүү туйлшраарай
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 88
Нэг хүү сандлаасаа босоод гүйж байна

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Яавал дасгал хийх дуртай болох вэ?

  • Яагаад дасгал хийх ёстой вэ?

  • Юу саад болдог вэ?

  • Яавал дасгал хийдэг болох вэ?

  • Бүү туйлшраарай

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Яагаад дасгал хийх ёстой вэ?

Зарим орны хүүхэд залуучууд дасгал хөдөлгөөн хийхээ бараг больсноор эрүүл мэнд нь муудаж байна. «Биеийн дасгал нь ... тустай» гэж Библид бичсэн нь санамсаргүй хэрэг биш юм (1 Тимот 4:8). Дараах зүйлийг бодож үзээрэй.

  • Дасгал хөдөлгөөн сэтгэл сэргээдэг. Биеийн тамирын дасгал хийвэл тархинаас эндорфин гэдэг бодис ялгардаг. Тийм учраас сэтгэл санаа амарч, аз жаргалтай болдог. Дасгал хөдөлгөөн бол сэтгэл гутралыг анагаах байгалийн эм гэж зарим хүн ярьдаг.

    «Би өглөө эрт гүйхээрээ тэр өдөржингөө эрч хүчтэй, баяр хөөртэй байдаг. Гүйлт сэтгэл сэргээдэг»—Режина.

  • Дасгал хөдөлгөөн өвтэгш бие бялдартай болгодог. Дасгал хөдөлгөөнийг тохируулж хийвэл эрч хүчтэй, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй болдог.

    «Би жилийн өмнө турник дээр ганц ч суниаж чаддаггүй байсан. Харин одоо 10 суниадаг болсон. Ёстой гоё! Ингэж биедээ санаа тавьж байгаадаа баяртай байна»—Оливиа.

  • Дасгал хөдөлгөөн нас уртасгадаг. Идэвхтэй хөдөлгөөн нь зүрх судас, амьсгалын тогтолцоонд сайн. Эрэгтэй эмэгтэй хүний аль алиных нь үхлийн нэг гол шалтгаан болдог зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд аэробик хийх нь тустай.

    «Зөв зохистой дасгалыг тогтмол хийвэл бие махбодыг өгсөн Бүтээгчдээ талархаж байна гэсэн үг»—Жессика.

Дүгнэлт: Биеийн тамирын дасгал сэтгэл сэргээж, баяр хөөртэй, эрүүл чийрэг болгодог. Тоня гэдэг бүсгүй: «“Хэрэггүй л гүйлээ эсвэл шал дэмий ууланд гарлаа” гэж харамсдаг хүн байдаггүй. Шалтаг тоочилгүй дасгалаа хийчихвэл дараа нь баяртай байдаг, хэзээ ч харамсдаггүй» гэж ярьсан юм.

Нэг хөвгүүн засвар үйлчилгээ хийж байгаагүй машины моторыг харж байна

Машинаа засаж янзалдаггүй бол нэг л өдөр эвдэрнэ. Дасгал хөдөлгөөн хийхгүй бол бие махбод бас тийм болно

Юу саад болдог вэ?

Дараах шалтгааныг дурдаж болох юм.

  • Сонирхдоггүй. «Охид хөвгүүд өөрсдийгөө ерөөсөө хөгшрөхгүй, үргэлж залуугаараа байх юм шиг боддог. Өвчинд баригдах тухай төсөөлдөг ч үгүй. Настай хүмүүс л өвддөг гэж боддог»—София.

  • Завгүй. «Завгүй болохоор юун дасгал хийх мантай. Аятайхан хооллож, сайн унтаж чадвал их юм»—Кларисса.

  • Фитнест явдаггүй. «Уг нь эрүүл чийрэг байя гэвэл фитнест явбал зүгээр. Даанч үнэтэй л дээ!»—Жина.

Бодож үзээрэй:

Дасгал хийх гэхээр чамд юу саад болдог вэ? Тэр саадыг давахын тулд чи өөрөө л хичээх хэрэгтэй. Гэхдээ дараа нь харамсахгүй шүү!

Яавал дасгал хийдэг болох вэ?

Дараах зөвлөмж чамд тус болж болох юм.

  • Чиний эрүүл мэнд чиний гарт (Галат 6:5).

  • Шалтаг хайхаа боль (Номлогчийн үгс 11:4). Жишээ нь биеийн тамираар хичээллэе гэвэл заавал фитнест явах шаардлагагүй. Таалагдах дасгалаа сонгоод, тогтмол хийж хэвшээрэй.

  • Санаа авахын тулд ямар дасгал хийдгийг нь хүмүүсээс асуугаарай (Сургаалт үгс 20:18).

  • Тодорхой төлөвлөгөө гарга. Зорилго тавиад ямар ахиц гаргаж байгаагаа тэмдэглээрэй. Тэгвэл урам орж улам их хичээнэ (Сургаалт үгс 21:5).

  • Хамт дасгал хийх хүн олоорой. Тэгвэл хөгжилтэй ч байна, дасгалаа ч таслахгүй (Номлогчийн үгс 4:9, 10).

  • Дасгалаа тасалдуулах тохиолдол гарч магадгүй. Гэхдээ бүү бууж өгөөрэй (Сургаалт үгс 24:10).

Бүү туйлшраарай

Биеэ барьдаг байгаарай гэсэн зөвлөгөө Библид бий (1 Тимот 3:2, 11). Тиймээс биеийн тамираар хичээллэхдээ хэр хэмжээгээ тааруулаарай. Зарим хүн гоё биетэй болох гээд туйлширдаг. «Булчинлаг хэр нь толгой муутай залууг хэн сайхан гэх вэ дээ» гэж Жулиа гэдэг бүсгүй хэлсэн юм.

«Үхтэлээ ядарсан ч дахиад 10-хан удаа хийчих» гэх мэтийн фитнесийнхний уриаг битгий дагаарай. Ийм зөвлөгөөг дагавал эрүүл мэндээрээ хохирч, «илүү чухал юмыг» анхаарахаа болино (Филиппой 1:10).

Фитнесийнхний өгдөг зөвлөгөө урмыг чинь хугалж мэднэ. Вера гэдэг залуу бүсгүй: «Дуурайхыг хүсдэг хүмүүсийнхээ зургийг цуглуулдаг охид олон байдаг. Тэд бууж өгмөөр санагдсан үедээ зургийнхаа цуглуулгыг хардаг. Гэвч өөрийгөө тэдэнтэй харьцуулаад бүр ч сэтгэлээр унадаг. Тийм учраас галбираа биш, эрүүл мэндээ бодож хичээллэх нь дээр юм билээ» гэжээ.

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Ясмин

«Би гүйх дуртай. Яагаад гэвэл гүйхээр стресс багасдаг, зүрхний ажиллагаа сайжирдаг, илчлэг их шатаадаг. Гүйсний дараа илүү эрч хүчтэй, сэтгэл өөдрөг болдог»—Ясмин.

Жоул

«Би дасгал хийх, тэр дундаа спортоор хичээллэх их дуртай. Ялангуяа сагсан бөмбөгт нугасгүй. Тоглоод эхлэнгүүт дасгал хийж байна гэж бодохоо больчихдог. Мундаг тоглоод таашаал авдаг болоход хугацаа хэрэгтэй л дээ. Гэхдээ хичээсний хэрэг заавал гарна»—Жоул.

Лили

«Би явган аялах дуртай. Зөвхөн эрүүл мэндэд биш, сэтгэл санаанд ч сайн байдаг. Би бусдын л адил стресстдэг ч явган аялахаар бодол цэгцрээд, эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Ийм зав чөлөөгүй нийгэмд энэ боломжийг алдаж болохгүй»—Лили.

Майлс

«Биеийн тамирын дасгал хийнэ гэхээр зовлон юм шиг санагддаг. Гэхдээ зовлон гэж бодохгүй бол тийм ч хэцүү биш. Жишээ нь би сагс тоглохоороо ядарснаа мэддэггүй. Бас олон найзтай болдог»—Майлс.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах