Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 1 х. 14-15
  • Стрессгүй амьдрах боломжтой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Стрессгүй амьдрах боломжтой
  • Сэрцгээ!—2020
  • Ижил төстэй материал
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • Бурхны Хаант төр захирахад «амар тайван ч арвин ихээр байна»
    Сэрцгээ!—2019
  • Стресст орсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2020
  • Бурхны Хаанчлал—Есүст яагаад чухал байсан бэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 1 х. 14-15
Жаал хүү аавтайгаа далайн усан дээр гулган тоглож байна. Ээж охин хоёр араас нь харж байна.

СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ

Стрессгүй амьдрах боломжтой

Стрессгүй амьдрахад Библийн зөвлөгөө тусалдаг. Стресстүүлдэг бүхнээс бид ангид байх боломжгүй нь үнэн. Гэхдээ Бүтээгч маань биднийг стрессээс ангижруулж чадна. Бурхан бидэнд туслахаар Есүс Христийг томилсон. Тэрбээр хүн төрөлхтний төлөө олон гайхамшигтай зүйлийг хийнэ. Жишээ нь:

ЕСҮС ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЭДГЭЭХЭЭ ХАРУУЛСАН.

«Янз бүрийн өвчтэй, зовж буй бүх хүнийг авчрахад Есүс эдгээв» (МАТАЙ 4:24).

ЕСҮСИЙГ ЗАХИРАХ ҮЕД ХҮН БҮР ОРОХ ОРОНТОЙ, ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАЛУУН БАЙНА.

«Тэд [Христийн харьяат албатууд] гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. ... Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө» (ИСАИА 65:21, 22).

ЕСҮСИЙГ ЗАХИРАХ ҮЕД ДЭЛХИЙ ДАХИНД АМАР АМГАЛАН, ЭНХ ТАЙВАН НОЁЛНО.

«Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг. Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг. Тэрээр далайгаас далай хүртэл, мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай. .... , түүний дайснууд тоос шороог долоох болтугай» (ДУУЛАЛ 72:7–9).

ЕСҮС ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ҮГҮЙ ХИЙНЭ.

«Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд Гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (ДУУЛАЛ 72:13, 14).

ЕСҮС ГАЙ ЗОВЛОН, ҮХЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГОНО.

«Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (ИЛЧЛЭЛ 21:4).

«ИЛҮҮ ХЭЦҮҮ ЦАГ ИРНЭ»

«Урьд хожид байгаагүйгээр, дэлхий даяараа стресст орж, санаа зовж, уйтгар гунигт автаж байна»—Мохамед С. Юнис, Галлуп компанийн менежер.

Стресс яагаад ингэж их тархсан бэ? Библид ингэж бичсэн байдаг. 2 Тимот 3:1-д «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» гэжээ. Үүний учрыг Библид цааш нь хүмүүсийн муу зан чанартай холбон тайлбарласан байдаг. Эдгээр нь шунал, бардам зан, сүсэгтэй хүний дүр эсгэх явдал, харгис хэрцгий зан авир, гэр бүлийнхээ хүмүүсийг хайрлаж чадахгүй байх, биеэ барьж чадахгүй байх зэрэг юм (2 Тимот 3:2–5). Бурхны Хаант төрийн Хаан Есүс дэлхийг бүхэлд нь захирахад эцсийн өдрүүд дуусна (Даниел 2:44).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах