Оршил
Хүн бүр их бага гэлтгүй зовдог. Өвчин эмгэг, гэнэтийн осол, байгалийн гамшиг, хүчирхийллийн золиос болдог.
Яагаад зовдог юм бол?
Зарим хүн зовлонг хувь тавилантай холбож үздэг. Эсвэл хүн хувь тавилангийн учруулах бүхнийг сөрөх аргагүй гэж боддог.
Нөгөө зарим нь үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. Урьд насандаа хийсэн муу үйлээсээ болж хүн зовдог гэж үздэг.
Зовлонгийн улмаас хүн хариулт нь үл олдох олон асуулт дунд төөрдөг.