Оршил үгийн жишээ
7-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Бид нэг чухал асуултын тухай товчхон ярилцаж явна. [7–9-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн арын хуудсан дахь эхний асуултыг үзүүлнэ.] Энэ тухай та юу гэж боддог вэ?» Хариулахыг нь хүлээнэ. Эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
Харуулын цамхаг 7–9 сар
«Тамхи татдагаасаа болж жилд 6 000 000 хүн нас бардаг. Таны бодлоор, энэ тахлыг зогсоохын тулд яах хэрэгтэй вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Тамхи татахыг Бурхан юу гэж үздэгийг мэдээд олон хүн тамхинаас гарсан. Зарим хүн Библийн энэ зүйлийг уншаад, тамхи татах нь бусдад ямар хор уршигтайг бодох болсон [1 Коринт 10:24-ийг уншина уу.] Тамхи татахыг Бурхан юу гэж үздэгийг мэдсэн хүн тамхинаас гарахаар шийддэг тухай энэ сэтгүүлээс уншаарай».
«БИ ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙГ СОНИРХДОГГҮЙ»
«Би таныг ойлгож байна. Гэхдээ та бодоод үз дээ. Эв найртай амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Бид орой болгон тэмцэл мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын тухай мэдээ сонссоор залхдаг. Танд бас тэгж санагддаг уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ бүхэн яаж өөрчлөгдөх бол? [Хариулахыг нь хүлээнэ.] Библид байдаг энэ сайхан үг бидний сэтгэлийг уужруулдаг».