Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 3 х. 4-5
  • Үнэнийг олж мэдээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үнэнийг олж мэдээрэй
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Асуудал юунд байна вэ?
  • Библийн зарчим
  • Үнэнийг мэдэх нь ямар тустай вэ?
  • Яах хэрэгтэй вэ?
  • Алагчлал—Та халдвар авсан уу?
    Сэрцгээ!—2020
  • Хайраа илэрхийлээрэй
    Сэрцгээ!—2020
  • Ехова Есүс хоёр шиг эвтэй байцгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Тэд саадыг давсан
    Сэрцгээ!—2020
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 3 х. 4-5
Машины үйлдвэрийн хоёр эрэгтэй, эмэгтэй хүнээс ажлын ярилцлага авч байна. Эмэгтэй уурласан харагдана.

Үнэнийг олж мэдээрэй

Асуудал юунд байна вэ?

Хүн буруу ташаа мэдээлэлд итгэснээр алагчлах үзэл гаргадаг. Дараах жишээг бодож үзээрэй.

  • Зарим ажил олгогч эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, техникийн салбарт тэнцэхгүй гэж буруу боддог.

  • Дундад зууны үед Европт еврейчүүдийг худагт хор хийж өвчин тараасан гэж хилсээр буруутгажээ. Нацист дэглэмийн үед еврейчүүд бас л хэлмэгдсэн. Германд үүссэн эдийн засгийн хямралыг тэдний буруугаас болсон гэж үзжээ. Аль алинд нь еврейчүүд алагчлах үзлийн золиос болж, тэр нь өнөөг хүртэл арилаагүй байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг уйтгар гунигт автсан, зовсон хүмүүс гэж буруу дүгнэдэг хүн олон бий.

Энэ мэт цуу ярианд итгэдэг хүмүүс алагчлах үзлийг нь дэмжиж баталсан жишээ хайдаг. Түүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг бүдүүлэг, хүмүүжилгүй гэдэг.

Библийн зарчим

«Мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш» (СУРГААЛТ ҮГС 19:2).

Юу гэсэн үг вэ? Үнэн учрыг нь мэддэггүй бол буруу шийдвэр гаргана. Үнэнд биш, цуу ярианд итгэвэл бусдыг буруу ойлгоно.

Библи алагчлах үзлийг дэвэргэдэг үү?

Дэвэргэдэг гэж зарим хүн боддог. Гэхдээ үнэхээр тийм гэж үү?

  • Бүх хүн төрөлхтөн гарал үүсэл нэгтэй: «Нэг хүнээс бүх үндэстнийг бий болгосон» (Үйлс 17:26).

  • Бурхан хүнийг ялгаварладаггүй. «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» (Үйлс 10:34, 35).

  • Бурхан хүний гадаад байдлыг биш, зүрх сэтгэлийг онцолж хардаг. «Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» (1 Самуел 16:7).

Үнэнийг мэдэх нь ямар тустай вэ?

Хүмүүсийн тухай чухам ямрыг нь мэдвэл тэдний тухай цуу ярианд тэр бүр итгэхгүй. Тодорхой нэг бүлэг хүний тухай худал ярианд итгэж байсан гэдгээ мэдвэл, сонссон болгондоо шууд итгэхгүй, үнэнийг олохыг хичээнэ.

Бодит амьдрал дээрх жишээ: Ёвица (Балканы хойг)

Өмнөх өгүүлэлд гарсан Ёвица нутагтаа байдаг жижиг үндэстэн ястнуудын тухай таагүй зүйлийг багаасаа л мэдээ, телевизийн нэвтрүүлгээс үздэг байжээ. Тэрбээр: «Би тэдэнд үнэн голоосоо дургүй, бүр үзэн яддаг байлаа. Үүнийгээ ч зөвтгөдөг байсан.

Гэхдээ цэрэгт байхад яалт ч үгүй тэр хүмүүстэй хамт ажиллаж амьдрах болсон юм. Тэр үедээ тэдний тухай илүү ихийг мэдэж авав. Хэл усыг нь сурч, ардын дууг нь сонсдог болсон. Тэдэнтэй байхад аятайхан санагдаж, тэднийг өөрөөр хардаг боллоо. Гэхдээ хуучны зан маань үе үе цухалздаг. Тиймээс тэр хүмүүсийн тухай таагүй мэдээ үзэж сонирхохоо байсан. Бас тэднийг доромжилсон кино, хошин шог үзэхээ больсон. Дахиад уур хүрч, үзэн ядах сэтгэл төрж магадгүй гэж бодсон юм» гэж ярьжээ.

Яах хэрэгтэй вэ?

  • Хэсэг бүлэг хүмүүсийг тэр аяараа муу хүмүүс гэж үзэж болохгүй. Тэдний дунд сайн хүн олон бий гэдгийг санаарай.

  • Бусдын тухай сайн мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй.

  • Найдвартай эх сурвалжаас үнэн мөнийг нь олохыг хичээгээрэй.

Үзэх ядах сэтгэлийг ялсан нь

Зургууд: 1. Хоёр эрэгтэй юм ярин алхаж байна. 2. Нэг нь нөхдийнхөө дунд инээмсэглэж байна.

Араб еврей хоёр хүнд алагчлах үзлээсээ салахад нь юу тус болсон бэ?

«Үнэнч хайр үзэн ядалтыг ялан дийлэх цаг хэзээ ирэх вэ?» гэсэн видео үзээрэй. jw.org сайтын хайх хэсэгт нэрийг нь оруулж хайна уу.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах