Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 3 х. 10-11
  • Найз нөхдийнхөө хүрээг тэлээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Найз нөхдийнхөө хүрээг тэлээрэй
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Асуудал юунд байна вэ?
  • Библийн зарчим
  • Найз нөхдийнхөө хүрээг тэлэх нь ямар тустай вэ?
  • Яах хэрэгтэй вэ?
  • Тэд саадыг давсан
    Сэрцгээ!—2020
  • Хайраа илэрхийлээрэй
    Сэрцгээ!—2020
  • Найз нөхдөө зөв сонгоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхны олгодог боловсрол ялгаварлах үзлийг ялан дийлдэг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2016
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 3 х. 10-11
Арьс өнгө, үндэс угсаа өөр дөрвөн эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнд инээлдээд юм ярьж сууна. Хүүхдүүд нь тоглоомын талбайд хамт тоглож байна.

Найз нөхдийнхөө хүрээг тэлээрэй

Асуудал юунд байна вэ?

Таалагддаггүй хүмүүсээсээ зай барих тусам тэднийг алаг үздэг болно. Өөртөө сайн ханддаг хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлдэг бол зөвхөн тэр хүрээнийхнийхээ үзэл бодол, сэтгэл мэдрэмж, үйл хэргийг хамгийн зөв гэж үзэх хандлагатай болж мэднэ.

Библийн зарчим

«Зүрхээ өргөнөөр нээ» (2 КОРИНТ 6:13, ЗҮҮЛТ).

Юу гэсэн үг вэ? «Зүрх» гэдгээр бидний сэтгэл мэдрэмж, хайр халамжийг хэлдэг. Хэрэв өөртэйгөө адилхан хүнийг л хайрладаг бол зүрх сэтгэл маань «хаалттай, давчуу» байх болно. Ийм болохгүйн тулд өөрсдөөсөө өөр хүнтэй найзалж нөхөрлөдөг байх хэрэгтэй.

Найз нөхдийнхөө хүрээг тэлэх нь ямар тустай вэ?

Хүнийг таних тусам биднээс өөр байдгийнх нь учрыг мэдэх болно. Дотносохын хэрээр биднээс өөр гэдгийг нь мартана. Тэднийг илүү үнэлж хүндэтгэн зовлон жаргалыг нь ойлгодог болно.

Назарегийн тухай авч үзье. Тэрбээр нэгэн үе цагаачдыг алаг үздэг байв. Энэ үзлээ ялан дийлэхэд юу тус болсон бэ? Назаре: «Би тэдэнтэй дандаа хамт байж, хамт ажилладаг байсан. Тэд хүмүүсийн яриад байдгаас шал өөр хүмүүс байна билээ. Өөр соёлтой хүмүүстэй найзалбал нэгэн хэвийн ойлголтоосоо салж, тэднийг хувь хүнийх нь хувьд хайрлаж хүндэтгэдэг болно» гэжээ.

Найз нөхдөө сонгохдоо болгоомжтой байгаарай

Зарим нэг хүн өөртөө эсвэл өрөөлд гай тарих амьдралын хэв маяг, дадал зуршилтай байдаг. Тиймээс найз нөхдийнхөө хүрээг тэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ичгүүр сонжуургүй, ёс журамгүй хүмүүсээс зай барих нь тэднийг ялгаварлан гадуурхсан гэсэн үг биш. Баримталдаг хэм хэмжээг тань зөрчүүлж мэдэхээр хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэдний яаж амьдрахыг заах хэрэггүй. Зүгээр л найзалж нөхөрлөхгүй байх нь ухаалаг юм (Сургаалт үгс 13:20).

Яах хэрэгтэй вэ?

Өөр улс орны, өөр үндэстэн ястны, өөр хэл соёлтой хүнтэй ярих боломжийг хайгаарай.

  • Өөрсдийнхөө тухай жаахан ярьж өгөөч гээрэй.

  • Тэднийг урьж хамт хоол идээрэй.

  • Өөрийнхөө талаар ярихад нь сонсож юуг чухалчилдгийг нь олж мэдээрэй.

Үзэж туулсан зүйл нь тухайн хүний зан чанарт нөлөөлдгийг ойлгохыг хичээвэл өөрөөсөө өөр бүлгийн хүний талаар өөдрөг бодолтой болно.

Бодит амьдрал дээрх жишээ: Кандасами Сукамма хоёр (Канад)

«Бид Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэмийн үед төрж өссөн юм. Тэр үед хүмүүсийг арьс өнгөөр нь ялган хүчээр тусад нь байлгадаг байсан. Энэ дэглэмээс болж, бие биеэ арьс өнгөөр ялгаварлах үзэл даамжирсан. Бид цагаан арьстан биш. Цагаан арьстнууд, биднийг дорд үздэг байсан болохоор тэдэнд дургүй байсан. Тэр үед бид өөрсдөө бас ялгаварлан гадуурхах үзэл гаргаж байгаагаа мэдээгүй. Энэ үзлээс болж бид нар л хохироод байгаа юм шиг боддог байлаа.

Хандлагаа өөрчлөхийн тулд юуны өмнө явцуу бодлоо хаяж, янз бүрийн гарал үүсэлтэй хүнтэй найзалдаг болсон. Цагаан арьстнуудтай нөхөрлөсөн чинь бидний хооронд бараг ялгаа байдаггүйг анзаарсан юм. Бид бүгд адилхан юм үзэж туулан, адилхан зовлон үздэг юм байна.

Бид хоёр, цагаан арьстан гэр бүлийн хоёрыг гэртээ урьж байлгах боломжийг алдалгүй ашиглаж, удаан хугацаанд хамт байж ч үзсэн. Тэдэнтэй сайхан танилцсан. Удалгүй бид ялгаа зааггүй, найз нөхөд болцгоосон. Тэгсний ачаар цагаан арьстнуудын талаар зөв сайхан бодолтой болсон юм».

Жинхэнэ ах дүүс

Жоони Гийдион хоёр Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимын гадаа хүүхдүүдтэй мэндэлж байна.

Арьс өнгө, улс төрийн үзэл сурталаараа ялгаатай Жоони Гийдион хоёр дотнын найзууд болжээ.

«Жоони Гийдион хоёр: Бид нэгэн үе дайснууд байсан, одоо ах дүүс болсон» гэсэн видео үзээрэй. jw.org сайтын хайх хэсэгт нэрийг нь оруулж хайна уу.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах