Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?
Библи уншихын учир
БИБЛИ бол бусад номоос их өвөрмөц ном юм. Учир нь Библид биднийг Бүтээгч Бурхны, хайрын сэтгэлээсээ өгсөн удирдлага заавар байдаг (1 Тесалоник 2:13). Хэрэв та Библийн удирдлага зааврыг хэрэгжүүлбэл ашиг тусыг нь арвин ихээр хүртэнэ. Та Бурхныг илүү хайрладаг болж, «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» Өгөгч түүнд ойртох болно (Иаков 1:17). Мөн Бурханд яаж залбирч болдгийг мэдэж авна. Бэрхшээл тохиох цагт Бурхан тусалдаг гэж Библид бичсэн байдаг. Хэрэв амьдралын хэв маягаа Библийн хэм хэмжээнд нийцүүлэх аваас Бурхан танд мөнхийн амь өгнө (Ром 6:23).
Библийн үнэн хүмүүсийг гэгээрүүлэх чадалтай. Энэ номын сургаалыг мэддэг болсон хүмүүс олон сая хүнийг төөрөгдүүлж байдаг буруу ойлголтоос бүрэн чөлөөлөгддөг. Жишээлбэл: Хүн үхэхэд юу болдог тухай үнэнийг мэдсэнээр, үхсэн хүн бидэнд хор хөнөөл учруулах вий, бидний хайрлаж явсан ойр дотныхон, найз нөхөд маань нас бараад тарчлан зовдог болов уу гэж эмээн түгших явдалгүй болдог (Номлогчийн үгс 9:5, 10). Дахин амилах тухай Библийн сургаал эрхэм дотно нэгнийгээ үхэлд алдсан хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулдаг (Иохан 11:25). Бурхныг эсэргүүцсэн сүнсэн бүтээлүүдийн тухай жинхэнэ үнэнийг мэдэх нь сүнсний ертөнцтэй холбоотой болох аюулаас сэрэмжлэхийн сацуу дэлхий дээр ийм их гай зовлон байдгийн учрыг ойлгоход тус нэмэр болно.
Библийн зарчмууд нь хэрхэн зөв амьдрахыг бидэнд заадаг. Тухайлбал: «Зөв зуршилтай» байх нь эрүүл мэндэд ач тустай (1 Тимот 3:2, «New World Translation»). Түүнчлэн бид өөрсдийгөө «махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэснээр» эрүүл мэндэд хор учруулдаг алив бүхнээс зайлсхийж чадна (2 Коринт 7:1). Библид байдаг Бурхны зөвлөгөөг хэрэгжүүлбэл гэр бүл аз жаргалаар бялхаж, хүн өөрийгөө зохих ёсоор хүндэтгэдэг болно (1 Коринт 6:18).
Хэрэв та Бурхны Үгийг сахивал одоо байгаагаас ч илүү жаргана. Библийн мэдлэг бидний сэтгэлийг амар амгалан, хангалуун болгож, итгэл найдвар өгдөг. Энэ номын ачаар бид өрөвч сэтгэл, хайр, баяр баясгалан, амар амгалан, энэрэл, итгэлтэй байдал зэрэг хэний ч сэтгэлийг булаам сайхан чанарыг хөгжүүлж чадна (Галат 5:22, 23; Ефес 4:24, 32). Энэ сайхан чанарууд биднийг халамжит хань, элбэрэлт эцэг эх, ачлалт үр хүүхэд болоход тус болно.
Та ирээдүйн тухай ер нь бодож байв уу? Бид хүн төрөлхтний түүхийн чухал үед амьдарч буйг Библийн зөгнөлүүд харуулдаг. Библи дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлоод зогсохгүй Бурхан удахгүй дэлхийг Диваажин болгон хувиргана гэж хэлдэг (Илчлэлт 21:3, 4).
Библийг ойлгоход тань тусалъя
Та Библи унших гэж оролдоод, ойлгоход тийм ч амаргүй юм байна гэж бодсон байж магадгүй. Мөн сонирхсон асуултынхаа хариуг Библийн хаанаас олж авахаа мэдэхгүй байж болох юм. Бусад хүнд ч гэсэн ийм бэрхшээл гардаг гэдэгт эргэлзэхгүй байж болно. Бурхны Үгийг ойлгоход бүгдэд маань тусламж хэрэгтэй. Еховагийн Гэрчүүд дэлхийн 235 орны олон сая хүнд Библийн хичээл үнэ төлбөргүй заадаг. Тэд танд ч гэсэн дуртайяа туслах болно.
Библийг үндсэн сургаалаас нь эхлээд дэс дараатай судлах нь сайн (Еврей 6:1). Нухацтай судлахын хэрээр «бор хоол» буюу Библийн сургаалыг гүнзгий ойлгодог болно (Еврей 5:14). Библи бол үнэн зөв мэдлэгийн баттай эх сурвалж мөн. Иймээс Библид үндэслэсэн ном хэвлэлүүд, тухайлбал, «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэдэг ном Библид янз бүрийн сэдвийг хэрхэн тайлбарласан байдгийг ойлгоход тусална.
Та Библийг ойлгохын тулд долоо хоног бүр цаг зав гаргах уу?
Та завтай цагтаа, тохиромжтой газраа Библи судалж болно. Олон хүн Библийг гэртээ судалдаг. Утсаар хичээллэдэг хүн ч байдаг. Библи судлах хөтөлбөр нь анги бүлгээр буюу олон хүнийг нэг дор суулгаад заахад зориулаагүй, харин судалж байгаа хүний мэдлэг боловсролын түвшинг харгалзан, нөхцөл бололцоонд нь тохируулан хичээллэхэд чиглэсэн байдаг. Библи судлахад шалгалт авдаггүй болохоор ичиж зовох хэрэггүй. Та Библиэс сонирхсон асуултынхаа хариуг авч, Бурхантай яаж ойр дотно болж болохыг мэдэж авна.
Библи судлахад мөнгө төлөх шаардлагагүй (Матай 10:8). Еховагийн Гэрчүүд Бурхны Үгийн тухай мэдлэгтэй болох гэсэн хэнд ч болов шашин шүтлэгтэй эсэхийг нь үл харгалзан Библийн хичээл үнэ төлбөргүй заадаг.
Хичээлд хэн оролцож болох вэ? Танай гэрийнхэн бүгдээрээ ч оролцсон болно. Найз нөхдөө ч уриад оролцуулсан болно. Хэрэв та хүсвэл зөвхөн тантай ганцаарчлан хичээллэнэ.
Олон хүн Библи судлах гэж долоо хоног бүр нэг цаг зарцуулдаг. Хэрэв та долоо хоног бүр Библи судлах тодорхой цаг гаргах боломжтой бол Еховагийн Гэрчүүд таны бололцоог харгалзан хичээл хийнэ.
Библи судлахыг урьж байна
Бид таныг Еховагийн Гэрчүүдтэй холбоо барихыг урьж байна. Та доорх хаягийн аль нэгээр захиа бичээрэй. Гэрчүүд таны захидлын мөрөөр холбоо барьж, тантай Библийн хичээл явуулах болно.
□ Надад «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном илгээнэ үү.
Ямар хэлээр?
□ Би Библи судлах хүсэлтэй учир надтай холбоо барина уу.
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас авсан болно.