Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 7/1 х. 8-11
  • Бүх хүнд зориулсан Библийн сургалт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бүх хүнд зориулсан Библийн сургалт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ
  • Еховагийн Гэрчүүд Библийг судлах ямар боломжийг санал болгодог вэ?
    Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
  • Чухал асуултынхаа хариуг хаанаас олох вэ?
    Чухал асуултынхаа хариуг хаанаас олох вэ?
  • Хичээл тань таалагдав уу?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
  • Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?
    Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 7/1 х. 8-11
Библийн хичээл

Бүх хүнд зориулсан Библийн сургалт

Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлдгээрээ олонд танигдсан. Харин дэлхий дахинд Библийн сургалт явуулдгийг нь та мэдэх үү?

Ажлынхаа завсар зайгаар Библи заалгаж буй нэгэн эрэгтэй

2014 оны байдлаар, 8 сая гаруй Еховагийн Гэрч 240 оронд сар бүр 9 500 000 Библийн хичээл явуулжээ.a Тэгэхлээр Библи заалгадаг хүмүүсийн тоо 140 орчим улсын хүн амын тооноос давсан гэсэн үг.

Еховагийн Гэрчүүд зааж сургах ажилдаа зориулж 700 орчим хэлээр, Библи, ном, сэтгүүлийг 1,5 тэрбум орчим хувь хэвлэн гаргадаг. Үүний ачаар хүмүүст хүссэн хэлээрээ Библи судлах боломж бүрдсэн.

«Би ер нь сурах дургүй хүүхэд байсан. Харин Библийн хичээл сонирхолтой байсан. Олон зүйлийг мэдээд сэтгэл амарсан»—Катлего, Өмнөд Африк

«Библи заалгаад бүх асуултынхаа хариуг авсан. Мэдэхгүй байсан олон юмаа мэдсэн»—Берта, Мексик

«Гэртээ сууж байгаад л дуртай цагтаа Библи заалгана. Үүнээс сайхан юм хаа байх вэ!»—Езикиел, Бразил

«Миний боломж бололцоог харж үзээд 15–30 минут, заримдаа арай олон цаг хичээллэдэг байсан»—Виниана, Австрали

«Хичээлээ үнэгүй заадаг нь сайхан санагддаг»—Эйми, Бенин

«Надад Библи заасан хүн их тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Бид хоёр их дотно болсон»—Карен, Ирланд

«Библи заалгадаг хүн болгон Гэрч болдоггүй»—Дентон, Англи

БИБЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТАЛААРХ АСУУЛТ ХАРИУЛТ

Хичээлээ яаж хийдэг вэ?

Янз бүрийн сэдвээр Библид юу гэж байдгийг авч үздэг. Жишээ нь Бурхан гэж хэн бэ, ямар бодгаль вэ, нэртэй юү, хаана байдаг вэ, Бурхантай дотносон нөхөрлөх боломжтой юу гэх мэтийн асуултад Библи хариулдаг. Эдгээр асуултын хариуг Библийн хаанаас олж болохыг мэддэг болно.

Асуултынхаа хариуг олоход нь хүмүүст туслах «Библийн сургаалыг зөв ойлгох нь»b гэдэг гарын авлагаар хичээллэдэг. Мөн уг ном Библийн үндсэн сургаалыг хүмүүст зөв ойлгуулах зорилготой. Бурхан, Есүс Христ, зовлон, амилалт, залбирал гэх мэтийн сэдвийг хөндсөн байдаг.

Хичээлээ хаана, хэзээ хийдэг вэ?

Дуртай цагтаа, дуртай газраа Библи заалгах боломжтой.

Нэг удаагийн хичээл хэдэн цаг байх вэ?

Долоо хоногт нэг цаг заалгадаг хүн олон байдаг. Хичээл заавал нэг цаг байх шаардлагагүй. Хүмүүсийн зав зайд тохируулан хичээллэдэг. Долоо хоногт 10–15 минут хичээллэх үе ч бий.

Сургалтын төлбөр хэд вэ?

Хичээл, гарын авлага үнэ төлбөргүй. Есүс шавь нартаа «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэж захисныг бид дагадаг (Матай 10:8).

Сургалт хэр удаан үргэлжлэх вэ?

Хүн хүнээс шалтгаалаад өөр өөр байдаг. «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном 19 хичээлтэй. Нэг хичээлийг бүгдийг нь эсвэл хуваагаад үзэж болно.

Би заавал Еховагийн Гэрч болох ёстой юу?

Үгүй. Хүн юунд итгэж үнэмшихээ өөрөө шийдэх эрхтэйг бид ойлгож хүндэтгэдэг. Библийн мэдлэгтэй болсныхоо дараа хүн итгэл үнэмшлийнхээ талаар зөв шийдвэр гаргадаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Албан ёсны Вэб сайт jw.org/mn Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил, үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлдэг.

Библи заалгахаар бол яаж холбоо барих вэ?

  • www.jw.org/mn сайт руу орж маягт бөглөж болно.

  • Энэ сэтгүүлийн 2-р хуудсан дахь хаягаар захидал бичиж болно.

  • Орон нутаг дахь Еховагийн Гэрчүүдийн утасны дугаарыг лавлахаас олж болно.

a Ганц эсвэл цөөн тооны хүнтэй хичээллэдэг.

b Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Энэ номыг 260 гаруй хэлээр, 230 сая гаруй хувь хэвлэсэн.

ГЭР БҮЛД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Езикиел

«Эхнэр маань Библи судалж эхлээд их өөрчлөгдсөн. Манайх гэдэг айл өөдөлсөн. Эхнэрийнхээ юу сурч байгааг сонирхоод би өөрөө Библи заалгах болсон. Библи судалсны ачаар би сайн хүн болсон. Бас бид бие биетэйгээ улам дотноссон».—Езикиел

Карен

«Библи судалдаг болоод би тамхиа хаяж, архи хэтрүүлэн уудгаа больж, уураа барьж сурсан. Гэр орноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгадаг боллоо. Гэрийнхнээ хайрлаж, тэднийхээ сайн талыг олж харж сурсан. Би одоо их жаргалтай байна».—Карен

Виниана

«Библи судаллаа гэж хүмүүс надад их дургүйцсэн. Харин нөхөр маань намайг дэмжиж байсан. Нөхөр маань: “Хүмүүсийн юу ярих нь надад хамаагүй. Гол нь, чи сайн хүн болж өөрчлөгдөж байна. Энэ хэвээрээ л бай” гэж хэлж билээ. Манайх урьд нь ийм их жаргалтай байгаагүй».—Виниана

БИБЛИЙН ТАЛААРХ БАРИМТ

  • НЭРИЙН УТГА: «Жижиг номууд» гэсэн утгатай библиа хэмээх грек үгнээс гаралтай

  • ХЭДЭН НОМООС БҮРДСЭН БЭ? 39 ном нь еврей (зарим хэсэг нь арамей) хэлээр, 27 ном нь грек хэлээр бичигдсэн

  • ХЭРХЭН БИЧИГДСЭН БЭ? МЭӨ 1513 оноос ойролцоогоор МЭ 98 он хүртэл 1 600 гаруй жилийн турш 40 орчим хүн бичсэн

  • ХЭДЭН ХЭЛЭЭР ГАРСАН БЭ? Бүтнээр нь болон хэсэгчлэн 2 500 гаруй хэлээр орчуулсан

  • ХЭДЭН ХУВЬ ТАРААСАН БЭ? Таван тэрбум хувь тараасан. Дэлхийн хамгийн өргөн тархсан ном

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах