Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 6 х. 53-58
  • Туслах үйлчлэгчид чухал үүрэг гүйцэтгэдэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Туслах үйлчлэгчид чухал үүрэг гүйцэтгэдэг
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХАНГАВАЛ ЗОХИХ БИБЛИЙН ШААРДЛАГА
  • ТЭД ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ВЭ?
  • Туслах үйлчлэгчид ямар үүрэг хүлээдэг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Гэрч эрчүүд ээ, та нар туслах үйлчлэгч болохыг зорьж байна уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ехова Есүс хоёрын «бэлэг болгон өгсөн» хүмүүст талархацгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Эрчүүд ээ, сүнсэнд тарьж, үйлчлэлээ өргөжүүлэхийг эрмэлзэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 6 х. 53-58

БҮЛЭГ 6

Туслах үйлчлэгчид чухал үүрэг гүйцэтгэдэг

ЭЛЧ Паул Филиппой хотын хурлынханд бичсэн захидалдаа «Христ Есүсийн боол Паул Тимот хоёр, Филиппойд суудаг, Христ Есүсийн дагалдагч бүх ариун хүн болон ахлагч, туслах үйлчлэгч та бүхэнд бичиж байна» гэжээ (Флп. 1:1). Тэрээр туслах үйлчлэгчдэд мэнд хүргэснийг тэмдэглүүштэй. Туслах үйлчлэгчид тухайн үеийнхээ хуралд чухал үүрэг гүйцэтгэн ахлагчдад тусалж байсан нь тодорхой. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Тэд ахлагчдад тус дэм болж, хурлыг эмх журамтай байлгахад хувь нэмрээ оруулдаг.

2 Та хурлынхаа туслах үйлчлэгчдийг мэдэх үү? Таны төлөө, хурлынхныхаа төлөө хэр их хөдөлмөрлөдгийг анзаардаг уу? Хичээл зүтгэлтэй тэднийг Ехова өндөр үнэлдэг. Паул: «Сайн үйлчилдэг хүн хүндлүүлдэг бөгөөд Христ Есүст итгэх талаар итгэлтэй, зоригтой ярьдаг» хэмээн бичсэн байдаг (1 Тим. 3:13).

ХАНГАВАЛ ЗОХИХ БИБЛИЙН ШААРДЛАГА

3 Туслах үйлчлэгчид Гэрч хүний ёсоор биеэ зөв авч явдаг, зөв хэвшилтэй, хариуцлагатай, үүрэг даалгаврыг ном журмын дагуу биелүүлдэг байх учиртай. Туслах үйлчлэгчид ямар шаардлага хангах ёстойг Паул Тимотод илгээсэн захидалдаа ийн бичжээ. «Туслах үйлчлэгч нь хүндэтгэл хүлээсэн, хоёр нүүргүй, дарсыг хэтрүүлж уудаггүй, эдийн шуналгүй, ариун нууц буюу итгэлээ сахиж, мөс сайтай байх ёстой. Шаардлага хангаж байгаа эсэх нь эхлээд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй бол туслах үйлчлэгч болог. Туслах үйлчлэгч нь нэг эхнэртэй, үр хүүхдээ сайн хүмүүжүүлдэг, өрхийн сайн тэргүүн байх ёстой» (1 Тим. 3:8–10, 12). Ахлагчид туслах үйлчлэгч болох эрчүүдийн нэрийг дэвшүүлэхдээ Библийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нь нягтлах хэрэгтэй. Ингэвэл шаардлага хангаагүй хүнд хариуцлагатай үүрэг оноосон гэсэн асуудал гарахгүй, хурлын нэр хүндэд сэв суухгүй.

4 Туслах үйлчлэгчид залуу, настай гэлтгүй дэлгэрүүлэх ажилд сар бүр идэвхтэй оролцдог. Есүс шиг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг. Ийнхүү хүн төрөлхтнийг аврах чин хүсэлтэй Ехова Бурхнаа дуурайдаг (Ис. 9:7).

5 Туслах үйлчлэгч хүн хувцас хунараа зөв сонгож, үс зүсээ аятайхан янзалж, аливаад зөв хандаж, биеэ үлгэр жишээ авч явдаг. Аливаад ухаалаг ханддаг болохоор хурлынхныхаа хайр хүндэтгэлийг хүлээдэг. Түүнээс гадна Еховатай тогтоосон харьцаагаа юунаас ч илүү эрхэмлэн нандигнаж, хуралд хүлээсэн үүргээ завшаан гэж үзэн нухацтай ханддаг (Тит 2:2, 6–8).

6 Эдгээр эрчүүд бол Библийн шаардлагыг хангасан нь батлагдсан хүмүүс юм. Бурханд чин үнэнч хүмүүс гэдэг нь томилогдохоос нь өмнө ч илэрхий харагддаг. Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавьж, хүлээж болох ямар л завшаантай үүрэг байна, тэдгээрийг хүлээхийг хичээж мэрийдэг. Хурлынхандаа дуурайвал зохих сайхан жишээ үзүүлдэг (1 Тим. 3:10).

ТЭД ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ВЭ?

7 Туслах үйлчлэгчид хурлынхныхаа төлөө олон ажлыг нугалдаг учраас ахлагчид заах, хоньчны эргэлт хийхэд хангалттай цаг гаргаж чаддаг. Ахлагчдын зөвлөл тэдэнд даалгавар өгөхдөө боломж бололцоо, хурлын хэрэгцээг харгалзан үздэг.

Туслах үйлчлэгчид хурлынхныхаа төлөө олон ажлыг нугалдаг болохоор ахлагчид заах, хоньчны эргэлт хийхэд хангалттай цаг зарцуулж чаддаг

8 Туслах үйлчлэгчдийн биелүүлдэг зарим нэг үүргийг дурдъя. Бидний хувьдаа болон дэлгэрүүлэхдээ ашигладаг хэвлэлийг хариуцдаг. Хурлын санхүүг болон дэлгэрүүлэх хэсгийг хариуцдаг туслах үйлчлэгчид ч бий. Нөгөө зарим нь микрофон зөөх, дуу чимээний төхөөрөмж ажиллуулах эсвэл зохицуулагч хийх зэргээр ахлагчдад янз бүрээр тусалдаг. Цуглааны танхимаа засаж тордон, цэвэр цэмцгэр байлгахын тулд их зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Үүнийг амжуулахад ихэнхдээ туслах үйлчлэгчид тусалдаг.

9 Зарим хуралд нэг туслах үйлчлэгч нэг л үүрэг гүйцэтгэдэг байхад, өөр хуралд хэд хэдэн үүрэг биелүүлэх нь бий. Зарим тохиолдолд нэг ажлыг хэд хэдэн туслах үйлчлэгч хийх хэрэгтэй ч байж болох юм. Хэрвээ дээр дурдсан үүргүүдийг биелүүлэх туслах үйлчлэгч байхгүй бол ахлагчдын зөвлөл баптисм хүртсэн, үлгэр жишээ эрэгтэйгээр хийлгэж болох юм. Тэгвэл тэд туршлага хуримтлуулна. Хожим нь туслах үйлчлэгчээр томилогдох үед нь хэрэг болно. Харин баптисм хүртсэн эрчүүд байхгүй бол үлгэр жишээ эмэгтэйгээс тусламж гуйж болдог. Мэдээж тэр эмэгтэй туслах үйлчлэгч болсон гэсэн үг биш ээ. Ямар хүнийг үлгэр жишээ хүн гэх вэ? Биеэ авч яваа байдлаараа, Бурханд хэрхэн үйлчилдгээрээ бусдад сайн жишээ үзүүлдэг хүнийг хэлдэг. Тийм хүн цуглаандаа тогтмол ирдэг, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Мөн гэрийнхэндээ санаа тавих, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, хувцас хунараа сонгох, үс зүсээ янзлах талаар бусдад үлгэр жишээ үзүүлдэг.

10 Хэрэв хурал цөөхөн ахлагчтай бол туршлагатай туслах үйлчлэгч баптисм хүртэх хүсэлт гаргасан хүмүүстэй хийх ярилцлагын Библийн сургаалын тухай ярилцах хэсэгт оролцож болох юм. Уг номын «I хэсэг: Христийн дагалдагчийн итгэл үнэмшил» гэсэн сэдэвтэй хавсралт нь сургаалтай холбоотой бол «II хэсэг: Христийн дагалдагчийн амьдрал» гэсэн хавсралтад хувийн чанартай асуултууд байдаг болохоор хоёрдугаар хэсгийг ахлагч удирдан явуулах хэрэгтэй.

11 Заримдаа ахлагчдын зөвлөл нэг туслах үйлчлэгчид даалгасан ажлыг өөр туслах үйлчлэгчид өгөх нь дээр гэж үзэж болох юм. Гэхдээ нэг ажлыг хэсэг хугацаанд хийх нь туршлага сууж, чадвартай болоход ихээхэн тус болдог.

12 «Ахиц гаргаж байгаа [нь] бүх хүнд илэрхий» харагддаг туслах үйлчлэгч тухайн газрынхаа нөхцөл байдлаас хамаарч өөр өөр үүрэг гүйцэтгэж болох юм (1 Тим. 4:15). Хангалттай тооны ахлагч байхгүй бол туслах үйлчлэгч бүлэг хариуцагчийн туслахаар үйлчлэх, эсвэл ахлагчдын удирдлага дор бүлгийн үйлчлэгч болох нь бий. Туслах үйлчлэгчид «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-ы зарим хэсгийг явуулж, шаардлагатай бол Библи судлалын цуглааныг хөтөлж, нийтийн илтгэл тавьдаг. Заримдаа шаардлага хангасан туслах үйлчлэгчид хэрэгцээ шаардлагаас хамаарч өөр даалгавар оногдох нь бий (1 Петр 4:10). Туслах үйлчлэгч хүн хурлынхаа ахлагчдыг дэмжихийн тулд цаг зав, хүч чадлаа дуртайяа зориулдаг байх ёстой.

13 Туслах үйлчлэгчийн гүйцэтгэдэг үүрэг ахлагчдынхаас ялгаатай нь үнэн. Гэхдээ Бурхан тэдний хийдэг ажлыг адилхан өндөр үнэлдэг. Бас туслах үйлчлэгчид хурлын үйл ажиллагааг эмх журмын дагуу явуулахад их хувь нэмэр оруулдаг. Авсан даалгавраа сайн биелүүлдэг бол яваандаа хонин сүргийг хариулах, бусдад заах чадвар эзэмшдэг. Тийм тохиолдолд түүнийг ахлагчаар үйлчлүүлэхээр нэрийг нь дэвшүүлдэг.

14 Хэрэв та өсвөр насны эсвэл баптисм хүртээд удаагүй Гэрч бол туслах үйлчлэгч болох шаардлага хангахын төлөө хичээж мэрийгээрэй (1 Тим. 3:1). Үнэнийг таньж мэддэг хүн жилээс жилд нэмэгдэж буй өнөө үед хуралд хариуцлагатай үүрэг хүлээж, итгэл нэгтнүүдээ анхаарч халамжлах төлөвшсөн эрчүүд их хэрэгтэй байна. Туслах үйлчлэгч болохын төлөө хичээж мэрийдэг хүн бусдад туслах ирмүүн хүсэлтэй байдаг. Есүсийн үлдээсэн жишээг эргэцүүлэн бодвол ийм хүсэлтэй болно (Мат. 20:28; Ёох. 4:6, 7; 13:4, 5). Бас бусдад өгөхийн жаргалыг эдлэхийн хэрээр хүмүүст туслах хүсэл бадардаг (Үйлс 20:35). Тийм учраас итгэл нэгтнүүддээ бодит тусламж үзүүлэх, цуглааны танхим засах, «Амьдрал, үйл хэрэг цуглаан» дээр даалгавар биелүүлэх хүн байхгүй үед оронд нь биелүүлэх зэргээр туслахад бэлэн байгаарай. Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанарыг төлөвшүүлэхийн тулд бие даан судлах сайн хэвшилтэй байх хэрэгтэй. Энэ нь хичээж мэрийдгийн бас нэг илрэл юм (Дуу. 1:1, 2; Гал. 5:22, 23). Түүнээс гадна туслах үйлчлэгч болохын тулд хичээдэг хүн хурлаас авсан үүрэг даалгавраа биелүүлэхдээ хариуцлагатай хандаж, үнэнч байдаг (1 Кор. 4:2).

15 Туслах үйлчлэгчид Еховагийн агуу хүчээр томилогддог. Энэ нь хурлын сайн сайхны төлөө юм. Туслах үйлчлэгчдийг үүргээ биелүүлэхэд нь хурлын хүмүүс дэмжиж, хамтран ажилладаг бол тэдний нөр их хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг. Бас Еховагийн гэрийнхнийгээ эмх журамтай байлгахын төлөө авсан арга хэмжээнд гүнээ талархаж байна гэсэн үг (Гал. 6:10).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах