Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • оха асуулт 7 х. 21-23
  • Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?
  • Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
  • Ижил төстэй материал
  • Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?
    Залуучуудын асуулт
Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
оха асуулт 7 х. 21-23
Нэгэн хөвгүүн хоргооход охин эрс эсэргүүцэж байна

АСУУЛТ 7

Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ талаар ямар шийдвэр гаргахаас ирээдүй чинь шалтгаална.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Хулан гэдэг охин, Мэндээ гэдэг хөвгүүнтэй танилцаад дөнгөж хоёр сар болжээ. Гэхдээ Хуланд, түүнийг бүр өмнөөс мэддэг юм шиг санагдана. Байнга л бие бие рүүгээ мессеж бичнэ. Утсаар хэдэн цаг ярина. Бие биенийхээ хэлэх үгийг хүртэл мэддэг болжээ. Гэвч Мэндээ ярилцахаас илүү ихийг хүсдэг болов.

Энэ хоёр сарын хугацаанд, Мэндээ Хулан хоёр зүгээр л гар гараасаа барилцаж, үнсэлцдэг байв. Хулан үүнээс илүүг хүссэнгүй. Мэндээг алдахыг ч бас хүссэнгүй. Мэндээтэй хамт байхад өөрийгөө сэтгэл татам, бусдаас нэг л онцгой гэж бодно. Хулан: «Бид хоёр бие биедээ хайртай болохоор ...» гэж бодно.

Чи болзоонд явах насанд хүрсэн, Хулангийнхтай адил нөхцөлд байгаа бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Хувцсыг алчуур болгон хэрэглэж байна

Бэлгийн харьцаа бол гэр бүл болсон хүмүүст зориулсан Бурхны бэлэг юм. Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь тэр бэлгийг үнэлэхгүй байна гэсэн үг. Бэлгэнд авсан сайхан хувцсаараа юм арчаад хаяж байгаатай адил юм

Улаан гэрэл ассан байхад чи зам хөндлөн гарвал яах вэ? Дүрэм зөрчсөн учраас олон муу үр дагавартай байна. Үүнтэй адилаар, «садар самууныг тэвч» гэх зэрэг ёс суртахууны хуулийг зөрчвөл горыг нь амсана (1 Тесалоник 4:3).

Энэ тушаалыг зөрчвөл үр дагавар нь ямар байх вэ? «Садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг» гэж Библид бичжээ (1 Коринт 6:18). Энэ үг үнэн үү?

Гэр бүл болохоосоо өмнө, бэлгийн харьцаанд орсон залуус дараах үр дагавар амсдагийг судалгаа харуулдаг.

  • ХАРАМСАХ. Гэр бүл болохоосоо өмнө, бэлгийн харьцаанд орсон залуусын ихэнх нь хожим харамсжээ.

  • ҮЛ ИТГЭХ. Бэлгийн харьцаанд орсны дараа хэн хэн нь «Энэ залуу эсвэл бүсгүй өөр хэнтэй бэлгийн харьцаанд орсон бол?» гэж боддог.

  • УРАМ ХУГАРАХ. Охид, хайртай хүнээ өөрийг нь ашиглах биш, хамгаалах хүн байгаасай гэж их хүсдэг. Харин хөвгүүд, бэлгийн харьцаанд орохыг шууд зөвшөөрдөг охидод нэг их татагддаггүй ажээ.

  • Хамгийн гол нь: Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орвол чи өөрийгөө ямар ч үнэ цэнгүй болгоно (Ром 1:24). Бие чинь хямдхан худалдагдах зүйл биш гэдгийг санаарай!

«Садар самууныг тэвчих» хүчтэйгээ харуулаарай (1 Тесалоник 4:3). Чи гэрлэхлээрээ бэлгийн харьцаанд орж болно. Тэр цагт, гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсон хүмүүс шиг, сэтгэлээр унах, харамсах, сэтгэл тавгүйтэх гэх мэтийн зовлонд унахгүй (Сургаалт үгс 7:22, 23; 1 Коринт 7:3).

ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

  • Тэр хүн чамайг үнэхээр хайрладаг бол бие, сэтгэлийн зовлонд унагах уу?

  • Тэр хүн чамд үнэхээр санаа тавьдаг бол Бурхантай тогтоосон харьцаанд чинь сэв суулгах зүйл хийхийг ятгах уу? (Еврей 13:4).

ЗӨВХӨН ОХИДОД

Нэгэн охин суугаад бодож байна

Хөвгүүд: «Бэлгийн харьцаанд орсон охинтойгоо хэзээ ч гэрлэхгүй» гэж ярьдаг. Яагаад? Тэд цэвэр ариун хүнтэй гэрлэхийг хүсдэг.

Үүнийг мэдээд чи гайхаж, бүр уурлах байх. Тэгвэл үүнийг санаарай. Кино, телевизийн нэвтрүүлгээр өсвөр насныхны бэлгийн харьцааг гоё сайхан мэтээр дүрсэлдэг. Ямар ч гэм хоргүй зугаа, тэр байтугай, жинхэнэ хайр мэтээр харуулдаг.

Битгий гэнэн байгаарай! Бэлгийн харьцаанд оръё гэж чамайг уруу татах хүн өөрийнхөө ашиг сонирхлыг л боддог (1 Коринт 13:4, 5).

ЗӨВХӨН ХӨВГҮҮДЭД

Нэгэн хөвгүүн суугаад бодож байна

Хэрэв чи үерхдэг бол, «Би найз охиндоо санаа тавьдаг уу?» гэсэн асуултыг бодоорой. Хэрэв үнэхээр санаа тавьдаг бол түүнийгээ яаж харуулах вэ? Бурхны хуулийг сахих хүчтэй, хорхой хүргэм нөхцөлд орохгүй байх ухаантай байгаарай. Бас найз охиныхоо сайн сайхныг бодон хайрлах сэтгэлтэй байгаарай.

Чи ийм сайхан зан чанартай бол найз охин чинь «Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ» гэж хэлсэн ариун журамтай бүсгүй Шуламиттай адилхан сэтгэлтэй байна (Соломоны дуун 2:16). Өөрөөр хэлбэл, тэр чамайг улам их хайрлана!

ЗӨВЛӨГӨӨ

Үерхдэг хөвгүүн эсвэл охин чинь бэлгийн харьцаанд орохыг ятган «Надад хайртай л юм бол зөвшөөрчих» гэвэл чи хариуд нь «Надад хайртай л юм бол чи ингэж ярихгүй!» гээрэй.

Эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа дараах дүрмийг баримтлаарай. Аав ээжийнхээ дэргэд хийхгүй зүйлээ эзгүйд нь хийхгүй.

МИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Намайг бэлгийн харьцаанд орохыг шахаж шаардвал яах вэ?

  • Ямар үед «үгүй» гэж хэлэх хэцүү байх вэ?

  • Яавал ийм байдалд орохгүй байх вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах