Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 44
  • Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Чи юу гэж бодож байна вэ?
  • Баримт юу харуулдаг вэ?
  • Яагаад чухал гэж?
  • Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?
    Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
  • Библид сексийн тухай юу гэж байдаг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Хүүхдэдээ сексийн талаар зөв ойлголт өгөөрэй
    Сэрцгээ!—2016
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 44
Залуухан эрэгтэй эмэгтэй хоёрын дүрс

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд бичсэнээр, ярилцлагад оролцсон 15–19 насныхны тал орчим хувь нь аман секс хийж үзсэн гэжээ. Нэгэн номын зохиогч Шарлин Эйзам: «Өсвөр үеийнхэнтэй [аман сексийн талаар] яривал тэд үүнийг тийм ч ноцтой юм биш гэж хэлнэ. Ер нь секс гэж үздэггүй юм билээ» гэж бичжээ («Oral Sex Is the New Goodnight Kiss»).

  • Чи юу гэж бодож байна вэ?

  • Баримт юу харуулдаг вэ?

  • Яагаад чухал гэж?

Чи юу гэж бодож байна вэ?

Дараах асуултад хариулаарай.

  1. Аман секс хийвэл эмэгтэй хүн жирэмслэх үү?

    • А. Тийм

    • Б. Үгүй

  2. Аман секс эрүүл мэндэд хортой юу?

    • А. Тийм

    • Б. Үгүй

  3. Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?

    • А. Тийм

    • Б. Үгүй

Баримт юу харуулдаг вэ?

Хариултаа тулгаж үзээрэй.

  1. Аман секс хийвэл эмэгтэй хүн жирэмслэх үү?

    Хариулт: Үгүй. Тийм ч учраас хүмүүс аман сексийг ямар ч аюулгүй гэж буруу ойлгодог.

  2. Аман секс эрүүл мэндэд хортой юу?

    Хариулт: Тийм. Амаар секс хийдэг хүн гепатит (А эсвэл В), бэлэг эрхтний үү, заг хүйтэн, герпес, ХДХВ, тэмбүү өвчин тусах магадлалтай.

  3. Аман сексийг секс гэж үзэх нь зөв үү?

    Хариулт: Тийм. Өөр хүний бэлэг эрхтэнтэй холбоотой бүх үйлдлийг секс гэж үздэг. Үүнд: бэлгийн харилцаанд орох, ам болон хошногоор секс хийх, өөр хүний бэлэг эрхтнийг илж таалах зэрэг орно.

Яагаад чухал гэж?

Аман секстэй холбоотой дараах Библийн зүйлүүдийг бодож үзээрэй.

Библид ингэж байдаг: «Садар самуун явдлыг цээрлэж ... байгаасай гэж Бурхан хүсдэг» (1 Тесалоник 4:3).

«Садар самуун явдал» гэж орчуулсан үгээр бэлгийн хавьталд орох, ам болон хошногоор секс хийх, өөр хүний бэлэг эрхтнийг илж таалах гэх мэтийн гэр бүлээс гадуурх бүх төрлийн дотно харилцааг хэлдэг. Садар самуун явдалд орооцолддог хүн гашуун үр дагавар амсдаг. Хамгийн харамсалтай нь, Бурхантай анд нөхөр байхаа болино (1 Петр 3:12).

Библид ингэж байдаг: «Садар самуун явдалд орооцолдвол биеэ хохирооно» (1 Коринт 6:18).

Аман секс нь бие махбод, сэтгэл санаа болон Бурхантай тогтоосон харьцаанд ноцтой хохирол учруулдаг. «Бусдад ашиглуулсан, сул дорой мэт санагдах юм уу гэмшиж харамсах нь зөвхөн жам ёсны бэлгийн хавьталд ороход төрдөг мэдрэмж биш юм. Ёс суртахуунгүй бэлгийн харилцаа нь хүнд хамгийн таагүй мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд үүнд бүх төрлийн секс хамаатай. Секс л бол секс шүү дээ» гэж нэг номд бичжээ («Talking Sex With Your Kids»).

Библид ингэж байдаг: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургана» (Исаиа 48:17).

Секстэй холбоотой Бурхны хууль үнэхээр ач тустай гэдэгт чи итгэдэг үү? Эсвэл чиний эрхийг хааж боогоод байгаа юм шиг санагддаг уу? Бодоод үз дээ. Машин тэрэг сүлжилдсэн хурдны зам дээр хурдны хязгаарын тэмдэг, гэрлэн дохио, зогс гэсэн тэмдгүүд байдаг. Чи эдгээр замын тэмдэг, дохио миний эрхийг хааж боож байна гэж боддог уу эсвэл намайг хамгаалж байна гэж боддог уу? Хэрвээ чи болон бусад жолооч дүрэм зөрчвөл юу болох вэ?

Жолооч замын тэмдгийг үл тоон эсрэг урсгал сөрж байна

Замын хөдөлгөөний дүрэм эрх чөлөөг чинь хязгаарладаг боловч үнэндээ чамайг хамгаалдаг. Үүн шиг, Бурхны хууль чиний эрхийг хязгаарладаг ч чамайг хамгаалдаг

Бурхны тогтоосон хэм хэмжээ үүнтэй адил юм. Үл тоомсорловол горыг нь амсана (Галат 6:7). «Хүн итгэл үнэмшил, үнэт зүйлээ уландаа гишгэн буруу гэж үздэг юмаа хийгээд байвал өөрийгөө хүндлэхээ больдог» гэж нэг номд бичжээ («Sex Smart»). Харин Бурхны хэм хэмжээний дагуу амьдардаг бол өндөр ёс суртахуунтай хүн гэдгээ батална. Хамгийн гол нь, мөс чанар цэвэр байна (1 Петр 3:16).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах