Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 1/1 х. 30-31
  • Хорхой хүргэм зүйлд автахгүй байх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хорхой хүргэм зүйлд автахгүй байх нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Галтай зуухнаас аврагдсан нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 1/1 х. 30-31

Охид хөвгүүдэд

Хорхой хүргэм зүйлд автахгүй байх нь

ИОСЕФ

Бяцхан зөвлөгөө: Энэ дасгалыг чимээгүй орчинд хийгээрэй. Библиэс уншихдаа өөрийгөө тухайн үйл явдалд оролцож байгаагаар төсөөлөөрэй. Хүмүүсийн дууг сонсож, сэтгэлийнх нь хөдөлгөөнийг мэдрээрэй.

Гол хүмүүс: Иосеф, Потифарын эхнэр

Үйл явдал: Потифарын эхнэр өөртэй нь унтахыг хүсэхэд Иосеф хорхой хүргэм зүйлд автаагүй.

1 ТӨСӨӨЛӨӨРЭЙ. ЭХЛЭЛ 39:1–12-ЫГ УНШИНА УУ.

Потифарын гоёмсог гэр ямар байсан бол?

․․․․․

Иосефыг ямархуу төрхтэй хүн байсан гэж төсөөлж байна вэ? (Түлхүүр: 6-р зүйлийг дахин уншина уу.)

․․․․․

8, 9-р зүйлд тэмдэглэсэн, Потифарын эхнэрт хэлсэн Иосефын үгнээс юу мэдэрч байна вэ?

․․․․․

2 УХАЖ МЭДЭЭРЭЙ.

Иосефыг ёс суртахуунгүй алхам хийхэд юу нөлөөлж болох байсан бэ? (Түлхүүр: Филиппой 2:12-ыг уншиж, Иосеф ямар нөхцөлд байсныг бодоорой. Жишээ нь, Иосефын гэрийнхэн болон итгэл нэгтнүүд нь тухайн үед хаана байсан бэ?)

․․․․․

Тэр үед садар самуун үйлдэхийг хориглосон Бурхны хууль байгаагүй. Тэгвэл Бурхан завхайрлыг нүгэл гэж үздэгийг Иосеф яаж мэдсэн юм бол? (Түлхүүр: Эхлэл 2:24; 12:17, 18; Ром 2:14, 15; Еврей 5:14-ийг уншиж, эргэцүүлэн бодно уу.)

․․․․․

3 СУРСНАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ЮУ МЭДЭЖ АВСНАА БИЧЭЭРЭЙ.

Биеэ барих өөрийгөө хүндэтгэх хоёр ямар холбоотой вэ?

․․․․․

Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахидаг хүн ямар ач тус хүртдэг вэ?

․․․․․

«Мэдрэмжээ» дадлагажуулахын тулд яах хэрэгтэй вэ? (Еврей 5:14)

․․․․․

ӨӨР ЯМАР ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

Хорхой хүргэм зүйлд автахгүйн тулд өөр ямар үед илүү шийдэмгий байх хэрэгтэй вэ? (Түлхүүр: Иов 31:1; Дуулал 119:37; Ефес 5:3, 4-ийг уншиж, эргэцүүлэн бодно уу.)

․․․․․

4 ЧАМД ЮУ ХАМГИЙН ИХ СУРГАМЖТАЙ БАЙСАН БЭ? ЯАГААД?

․․․․․

Библид үндэслэсэн хэвлэл уншихыг хүсвэл www.watchtower.org вэб хуудас үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах