Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 1/1 х. 29
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Цезарийн юмыг Цезарьт өгөх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
  • Христийн эртний дагалдагчид ба төр засаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 1/1 х. 29

Таны мэдлэгт

Есүсийн үеийн иудейн шашны удирдагчид энгийн ардыг хэрхэн үздэг байсан бэ?

▪ МЭ I зууны Израильд нийгмийн дээд давхаргынхан болон шашны мяндагтнууд боловсрол багатай юм уу боловсролгүй хүмүүсийг жигшдэг байжээ. Фарисайчууд тийм хүмүүсийн талаар: «Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ» гэж хэлснийг тэмдэглэсэн байдаг (Иохан 7:49).

Дээд давхаргынхан эрдэм номгүй хүмүүсийг доромжлон амхаарец буюу «газрын хүмүүс» гэж нэрлэдэг байсныг Библиэс өөр эх сурвалж ч харуулдаг. Уг нь, энэ үгээр аль нэг нутгийн иргэдийг хэлдэг байсан аж. Ядуу буурай, эгэл дорд, нөлөө бүхий хүмүүсийг ч хэлдэг байжээ (Эхлэл 23:7; Хаадын дэд 23:35; Езекиел 22:29).

Гэвч Есүсийн үед Мосегийн хуулийг мэддэггүй, шашны багш нарын зохиосон дэндүү нарийн дүрэм журмыг сахиж чаддаггүй хүмүүсийг энэ үгээр онцлон нэрлэдэг байжээ. Мишна (Талмудын үндэс болсон тайлбарын эмхтгэл)-д амхаарец хүний гэрт хонохгүй байхыг анхааруулжээ. Нэгэн нэвтэрхий тольд бичсэнээр, МЭ II зууны үеийн хуулийн багш, эрдэмтэн Мэйр: «Охиноо амхаарец хүнтэй гэрлүүлнэ гэдэг олзоо тас татан залгихаасаа өмнө дэвсэлдэг арслангийн өмнө хүлээд тавихтай адил» гэж хэлжээ («The Encyclopedia of Talmudic Sages»). Талмудад тэмдэглэснээр, өөр нэг хуулийн багш «эрдэм номгүй хүн амилахгүй» гэсэн гэдэг.

Библид гардаг «Цезарь» гэдэг үг ямар учиртай вэ?

▪ Цезарь гэдэг нь МЭӨ 46 онд Ромын захирагч болсон Гай Юлий Цезарийн овог юм. Түүнийг залгамжилсан хаад ч Цезарь гэж овоглож байжээ. Тэдний гурав нь Библид дурдсан Август, Тибер, Клауд юм (Лук 2:1; 3:1; Үйлс 11:28).

МЭ 14 онд Ромын эзэн хаан болсон Тибер Есүсийг дэлхийд үйлчилж байх үед захирч байсан.Тэгэхлээр, татварын тухай асуусан хүмүүст Есүс: «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг» гэж хариулахад тухайн үеийн Цезарь нь Тибер байсан (Марк 12:17). Есүс «Цезарь» гэж хэлэхдээ ганц Тиберийг бус, төр засгийн эрх мэдлийг хэлсэн нь тодорхой.

МЭ 58 оны орчим элч Паул шударга бусаар шүүхэд дуудагдаад байхдаа Ромын иргэний эрхээ эдэлж, Цезарьт давж заалджээ (Үйлс 25:8–11). Энэ нь Паул тухайн үеийн эзэн хаан Неронд бус, эзэнт гүрний дээд шүүхэд хандсан хэрэг байв.

Цезарь гэдэг овог эрх мэдэлтэй салшгүй холбоотой болсон тул Цезарийн удмынхан тасарсны дараа ч энэ нэрийг хааны цол болгон хэрэглэх болжээ.

[29-р хуудасны зураг]

Тиберийн дүр бүхий мөнгөн зоос

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах