Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 7/1 х. 3
  • Амьдралын утга учир чухам юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амьдралын утга учир чухам юу вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Утга учиртай амьдрах замыг Есүс заасан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Одоо ч, ирээдүйд ч утга учиртай амьдрах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Есүс утга учиртай амьдрахын жишээ үзүүлсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Амьдрал яагаад утга учиргүй мэт санагддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 7/1 х. 3

ОНЦЛОХ СЭДЭВ: АМЬДРАЛЫН УТГА УЧИР ЧУХАМ ЮУ ВЭ?

Амьдралын утга учир чухам юу вэ?

«Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг» (Дуулал 90:10).

ЯМАР үнэн үг вэ! Эдүгээ хүний амьдрал «зүдүүр, уй гашуугаар» дүүрчээ. «Утга учиртай амьдрах арга байдаг болов уу?» гэж танд бодогдож байсан байх.

Зүгээр суухыг мэддэггүй явсан Мариа одоо 84 хүрч, гэрийн мухар сахих болжээ. Ухаан санаа нь саруул боловч тамир тэнхээ нь урьдынх шигээ биш болсон аж. Амьдрал нь утга учиртай санагддаг болов уу?

Та ч бас утга учиртай амьдарч яваа эсэхээ эргэцүүлж боддог л байх. Ажил гэж шогшсоор байтал амьдрал тань нэг л хэвийн болчихсон юм шиг санагддаг байж болох юм. Таны хийж бүтээснийг, хичээж зүтгэснийг хэн ч үнэлдэггүй байж мэднэ. Одоо амжилттай яваа ч ирээдүйдээ санаа зовох юм уу ганцаардах, гутрах үе гардаг байж магадгүй. Гэр бүлийн амьдралд ч болж бүтэхгүй юм тохиолдох нь бий. Эсвэл үхэл хагацал үзээд шаналж яваа ч юм бил үү. Андрэ гэдэг эрэгтэй, эцэгтэйгээ их ойр дотно байжээ. Эцэг нь гэнэт өвдөж, нас барахад сэтгэл санааны хүнд цочирдолд оржээ. Энэ явдал түүний хувьд нөхөж баршгүй гарз хохирол байлаа.

Хүн ямар ч зовлон үзсэн, нэг асуултыг бодсоор явдаг. Амьдралын утга учир чухам юу вэ? 2 000 орчим жилийн өмнө амьдарч байсан Есүс Христ гэдэг хүний амьдралаас энэ асуултын хариуг олж болно. Зовлон зүдүүр тохиолдож байсан ч тэрбээр утга учиртай амьдарчээ. Түүний жишээг дууриавал бид ч утга учиртай амьдарна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах