Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн17 №. 2 х. 3-4
  • Юутай ч зүйрлэшгүй бэлэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Юутай ч зүйрлэшгүй бэлэг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • Бурхны өгч буй хосгүй бэлэг—Үнэ цэнтэй гэхийн учир юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Хамгийн агуу бэлэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • «Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
хцн17 №. 2 х. 3-4
Настай хүн жаал хүүд усан онгоцны хэлбэртэй харандаа үзүүрлэгч өгч байна

ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ӨГЧ БУЙ ХОСГҮЙ БЭЛЭГ— ТА АВАХ УУ?

Юутай ч зүйрлэшгүй бэлэг

ЖОРДАНЫ гарт байгаа усан онгоцны хэлбэртэй харандаа үзүүрлэгч бусдын нүдэнд үнэ цэнгүй мэт харагдаж болох юм. Гэвч түүнд их үнэ цэнтэй. Жордан: «Намайг бага байхад манайхантай их дотно байсан Раасел гэдэг настай ах үүнийг өгсөн» хэмээн тайлбарласан юм. Аав ээж, өвөө нь зовж зүдэрч байхад Раасел тус дэм болж байжээ. Жордан үүнийг нас барсных нь дараа л мэдсэн байна. «Одоо би Раасел ахыг илүү сайн мэддэг болсон. Түүний өгсөн энэ жижиг бэлэг миний хувьд илүү үнэ цэнтэй» гэжээ.

Дээрх жишээнээс харахад, бусад хүний хувьд бэлэг үнэ цэн багатай, эсвэл бүр үнэ цэнгүй байж болох юм. Харин авч байгаа хүн нь талархах сэтгэлтэй бол бэлэг үнэ цэнтэй, юугаар ч үнэлшгүй байдаг. Библид юутай ч зүйрлэшгүй хосгүй бэлгийг ингэж тодорхойлжээ. «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иохан 3:16).

Мөнх аминд хүргэх бэлэг гээд бод доо! Үүнээс илүү үнэ цэнтэй бэлэг хаана байх вэ? Зарим хүн энэ бэлгийг үнэлэхгүй байж болох ч, Христийн жинхэнэ дагалдагчдын хувьд «их үнэ цэнтэй» (Дуулал 49:8; 1 Петр 1:18, 19). Бурхан яагаад хүмүүсийн төлөө Хүүгийнхээ амийг бэлэг болгон өгсөн бэ?

Элч Паул учрыг нь тайлбарлан ингэж хэлжээ. «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» (Ром 5:12). Анхны хүн Адам Бурханд дуулгаваргүй загнаж нүгэл үйлдээд үхлийн ял авчээ. Адамаар дамжин түүний бүх үр удам буюу хүн төрөлхтөнд үхэл ирсэн.

«Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» (Ром 6:23). Бурхан хүн төрөлхтнийг үхлийн ялаас чөлөөлөхийн тулд өөрийн Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээжээ. Хүү нь төгс амиа золиосолсон. «Золилт» буюу золиосын үндсэн дээр Есүст итгэдэг хүн мөнх амьдарна (Ром 3:24).

Есүс Христээр дамжуулан үйлчлэгчдэдээ өгч буй Бурхны ивээлийн тухай Паул ингэж бичжээ. «Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай» (2 Коринт 9:15). Тийм ээ, золиос бол үгээр илэрхийлэхийн аргагүй бэлэг юм. Хүн төрөлхтөнд өгсөн Бурхны бэлгүүдийн дотроос золиос яагаад онцгой вэ? Бурхны өгсөн бусад бэлгээс юугаараа ялгаатай вэ?a Бид яах ёстой вэ? Эдгээр асуултад дараах хоёр өгүүллээс, Библийн үндэстэй хариу аваарай.

a Есүс дуртайяа, «бидний төлөө ... амиа өгсөн» (1 Иохан 3:16). Гэхдээ золиос нь Бурхны санаа зорилгын нэг хэсэг учраас энэ цуврал өгүүллээр гол нь золиос өгсөн Бурхны тухай авч үзнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах