Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 11 сар х. 18-19
  • «Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно»
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • «Ажил ч маш агуу байна»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • «Тэдний элбэг дэлбэг байдал ... та нарыг хангах болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 11 сар х. 18-19
Ханна балчир Самуелыг мөргөлийн асарт авчирч байна

«Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно»

ТАХИЛ өргөх нь жинхэнэ шүтлэгийн чухал хэсэг байсаар ирсэн. Израйлчууд амьтнаар тахил өргөдөг байжээ. Харин Христийн дагалдагчид «магтаалын тахил» өргөдгөөрөө алдартай. Мөн Бурхныг баярлуулдаг өөр тахилууд байдаг (Евр. 13:15, 16). Аль ч тахилыг өргөсөн ивээл хүртэж, баяр баясгалантай болдгийг дараах жишээнүүд харуулдаг.

Эртний үнэнч үйлчлэгч Ханна хүүтэй болохыг маш их хүсдэг ч хүүсэр эмэгтэй байлаа. Тэрээр Еховад залбирч, хүүхэдтэй болбол «тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөхөө» амласан (1 Сам. 1:10, 11). Удалгүй Ханна жирэмслэн, хүү төрүүлж Самуел хэмээн нэрлэв. Хүүг хөхнөөс гарсны дараа Ханна амласнаараа түүнийг мөргөлийн асарт аваачиж өгчээ. Амлалтаа биелүүлсэн Ханнаг Ехова ивээж Самуелаас гадна таван хүүхэдтэй болгосон. Бас хүү Самуел нь Библи бичигч, зөнч болсон (1 Сам. 2:21).

Өнөөдөр Христийн дагалдагчид Ханна Самуел нарыг дуурайн Бүтээгчдээ үйлчлэхээр амь амьдралаа зориулдаг. Еховагийн төлөө юу ч золиосолсон агуу шагнал хүлээж байгааг Есүс батлан хэлсэн (Марк 10:28–30)

«Их тусч, өглөгч» гэдгээрээ алдартай Доркас гэдэг Христийн дагалдагч эмэгтэй I зуунд амьдарч байв. Түүнийг «өвдөж нас барахад» хурлынхан нь ихэд гашууджээ. Петрийг ойрхон байгааг шавь нар сонсоод «Ирээч» хэмээн хэлүүлсэн. Петр Доркасыг амилуулахад хүмүүс хэчнээн их баярласан бол оо! Энэ бол элчүүд нас барсан хүнийг амилуулсан анхны тохиолдол юм (Үйлс 9:36–41). Доркас бусдынхаа төлөө ямар сайн юм хийснийг Ехова мартаагүй (Евр. 6:10). Өгөөмөр сэтгэлээрээ үлгэр дуурайл болсон түүний тухай Библид тэмдэглэн үлдээжээ.

Элч Паул ч бусдын төлөө хайр халамж, цаг заваа харамгүй зориулсан. Коринт дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «Би та нарын төлөө өөрийгөө зориулахдаа, бүрмөсөн зориулахдаа дуртай байна» хэмээжээ (2 Кор. 12:15). Бусдад сайныг үйлдсэнээр өөрөө баярлаад зогсохгүй, хамгийн гол нь Ехова ивээдэг, сайшаадаг гэдгийг Паул биеэрээ үзжээ (Үйлс 20:24, 35).

Хаант төрийн үйл хэргийг дэмжиж, ах дүү нарынхаа төлөө цаг зав, хүч чадлаа зориулахад Ехова баярлах нь дамжиггүй. Дэлгэрүүлэх ажлыг дэмжих өөр арга бий юү? Бий! Сайн дураараа хандив өргөж болно. Үүнийг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд, тухайлбал миссионерууд болон бусад тусгай бүрэн цагийн үйлчлэгчдийг дэмжихэд зарцуулдаг. Мөн видео болон хэвлэл бэлтгэх, орчуулах, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах, танхим барихад зориулдаг. «Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх» нь гарцаагүй. Түүнээс гадна үнэтэй бүхнээ Еховад зориулбал, түүнийг алдаршуулна (Сур. 3:9; 22:9).

Дэлхий Дахины Үйл Хэрэгт Зориулсан Хандив

Христийн орчин үеийн дагалдагчид элч Паулын үеийнхний адилаар тодорхой хэмжээний мөнгө хадгалаад түүнийгээ «Дэлхий дахины үйл хэрэг» гэсэн хаягтай хандивын хайрцагт хийдэг (1 Кор. 16:2). Хурлууд хандивын мөнгийг тухайн орны Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбар луу сар бүр явуулдаг. Түүнээс гадна, хувь хүн өргөж буй хандиваа оршин сууж байгаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг төлөөлдөг хуулийн этгээд рүү шууд илгээж болно. Ингэхийн тулд хуулийн гол этгээдийн албан ёсны нэр, хаягийг мэдэх хэрэгтэй. Үүнийг Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбараас лавлаарай. Салбарын хаягийг www. jw.org вэб саитаас мэдэх боломжтой. Оршин сууж буй улсынхаа нөхцөл байдлаас шалтгаалан дараах төрлийн хандивыг шууд илгээж болох юм.

САЛБАРААС АСУУЛГҮЙ ӨГЧ БОЛОХ ХАНДИВ

  • Төлбөрийн карт (дебит, кредит) ашиглан цахим сүлжээгээр хандивын мөнгийг шилжүүлэх. Манай байгууллагын зарим салбарт энэ төрлийн хандивыг jw.org юм уу зориулалтын саитаар өгч болдог.

  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад үнэтэй өмч хөрөнгөө хандивлаж болдог. Бэлэн мөнгө юм уу эд зүйл өгөхөө бичсэн захидал бас энэ төрлийн хандивт багтана.

БУСАД ХАНДИВ

Мөнгө болон үнэт зүйл хандивлахаас гадна дэлхий дахинд өрнөж буй Хаант төрийн үйл хэргийг дэмжих өөр олон арга байдаг. Заримыг нь жагсааж бичлээ. Та ямар ч аргаар хандив өргөх байсан, оршин суугаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбартай холбоо барьж, дор дурдсан хандивын аль нь тохиромжтойг лавлана уу. Улс болгоны хуульд заасан шаардлага, татварын хууль өөр өөр байдаг учир ямар аргаар хандив өргөхөө шийдэхээсээ өмнө хууль зүй, татварын талаар мэргэшсэн хүнээс зөвлөгөө аваарай.

Даатгал: Амьдралын даатгалд даатгуулаад, хүлээн авагчаар нь Еховагийн Гэрчүүдийг төлөөлдөг хуулийн этгээдийн албан ёсны нэрийг заана.

Хувьцаа, бонд: Еховагийн Гэрчүүдийг төлөөлдөг хуулийн этгээдэд хувьцаа, бондыг хандивлах юм уу гэрээсэлнэ.

Үл хөдлөх хөрөнгө: Зарж борлуулах боломжтой үл хөдлөх хөрөнгийг Еховагийн Гэрчүүдийг төлөөлдөг хуулийн этгээдэд хандивлана.

Гэрээслэл: Хуулийн дагуу гэрээслэл бичиж Еховагийн Гэрчүүдийг төлөөлдөг хуулийн этгээдэд мөнгө, өмч хөрөнгө өвлүүлэхээ тусгаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг jw.org вэб саитын нүүр хуудасны доод хэсэгт буй «Дэлхий дахины үйл хэрэгт зориулж хандив өргөх» гэсэн холбоос руу орох юм уу салбараас аваарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах