Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц18 10 сар х. 32
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ижил төстэй материал
  • Стефаныг алсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • 3 | Оюун бодлоосоо авч хаяарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
хц18 10 сар х. 32

Таны мэдлэгт

Есүсийн шавь Стефан хавчигдах үедээ яагаад тайван байж чадсан бэ?

Стефан Дээд шүүхэд шүүгдэж байхдаа тайван байна

СТЕФАН дайсагнасан хүмүүсийн дунд зогсож байна. Иудейн дээд шүүхийн энэ 71 гишүүн Израйлын хамгийн нөлөө бүхий хүмүүс юм. Тэргүүн тахилч Каяаф тэднийг цуглуулсан ажээ. Тэрээр хэдхэн сарын өмнө Есүсийг шүүх хурлыг даргалж, цаазаар авах ял оноосон билээ (Мат. 26:57, 59; Үйлс 6:8–12). Хуурамч гэрчүүд нэг нэгээрээ гарч ирээд Стефаныг буруутгаж байхдаа гайхалтай юм харав. Стефаны царай «тэнгэрийн элчийнх мэт» гэрэлтжээ (Үйлс 6:13–15).

Стефан дайсагнасан хүмүүсийн дунд байсан хэр нь яаж ийм тайван, аядуу зөөлөн байж чадсан бэ? Тэрээр шүүхэд дуудагдахаасаа өмнө Бурхны агуу хүчээр удирдуулан идэвх зүтгэлтэй үйлчилж байв (Үйлс 6:3–7). Байцаагдаж байхад нь ч Бурхан агуу хүчээрээ Стефаныг тайвшруулж, судалж мэдсэн зүйлийг нь сануулсан (Ёох. 14:16, зүүлт). Тэрээр мэдүүлэг өгөхдөө зоригтой байсныг «Үйлс» номын 7-р бүлэгт тэмдэглэжээ. Тэр үед Еврей Судрын 20 ба түүнээс олон зүйлийг Бурхан агуу хүчээрээ Стефанд сануулсан байдаг (Ёох. 14:26). Дараа нь Бурхан баруун талдаа зогсож буй Есүсийг ер бусын аргаар үзүүлэхэд Стефаны итгэл улам батажжээ (Үйлс 7:54–56, 59, 60).

Иймэрхүү хавчлагад өртөх цаг нэг л өдөр ирнэ (Ёох. 15:20). Бурхны агуу хүчний тусламжийг авъя гэвэл Библиэ тогтмол судалж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгвэл Бурхны агуу хүчний нөлөөгөөр бид эсэргүүцлийг сөрөн зогсох чадалтай болох бөгөөд сэтгэл тайван байна (1 Петр 4:12–14).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах