Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 3 х. 10-11
  • Дийлдэшгүй дайсныг хэрхэн дарах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дийлдэшгүй дайсныг хэрхэн дарах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЗОЛИОСЫГ ТӨЛЖ, ДАЙСНАА ДАРНА
  • ДАЙСНЫГ ХЭЗЭЭ ДАРАХ ВЭ?
  • Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээ
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • «Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 3 х. 10-11
Есүс; Есүс хоёр гэмт хэрэгтний дунд тарчлаах шонд хадуулсан байна

Дийлдэшгүй дайсныг хэрхэн дарах вэ?

АДАМ Ева хоёр дуулгаваргүй загнаснаас болж, бүх хүн нүгэлтэй, үхдэг болсон хэдий ч хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй. Үг нь болох Библид Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй тухай олон удаа гардаг.

  • «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

  • «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» (Исаиа 25:8).

  • «Сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» (1 Коринт 15:26).

  • «Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).

Бурхан үхлийг хэрхэн «залгиж», үгүй хийх вэ? «Зөв шударга хүн ... мөнхөд оршин сууна» гэж Библид тодорхой байдгийг дээр дурдсан. «Газар дэлхий дээр ... нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй» гэж бас бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:20). Үхэл хэмээх дайсныг дарахын тулд Бурхан шударга хэм хэмжээгээ зөрчих үү? Яалаа гэж! «Худал хэлдэггүй Бурхан» тэгэхгүй (Тит 1:2). Хайрандаа хөтлөгдөн хүнийг бүтээсэн Бурхан анхны санаа зорилгоо хэрхэн биелүүлэх бол?

БУРХАН «ҮХЛИЙГ МӨНХӨД ЗАЛГИНА» (ИСАИА 25:8).

ЗОЛИОСЫГ ТӨЛЖ, ДАЙСНАА ДАРНА

Ехова Бурхан хайрандаа хөтлөгдөн хүн төрөлхтнийг үхлээс аврахын тулд золиос төлсөн. Золиос гэдэг нь тэнцүү үнэ төлж хохирлыг барагдуулах, шударга ёсны хэм хэмжээнд нийцэх гэсэн ерөнхий утгатай. Бүх хүн нүгэлтэй, үхлийн ялтай учраас Библид «Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй. Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд түүнийг мөнхөд төлж баршгүй» гэж нууж хаалгүй бичжээ (Дуулал 49:7, 8).

Төгс бус хүн үхлээ гэхэд өөрийнхөө л нүглийн шийтгэлийг хүлээнэ. Өөрийгөө болон өрөөл бусдыг аварч, нүглийн төлөөсийг төлж чадахгүй (Ром 6:7). Тиймээс өөрийнхөө биш, бидний нүглийн төлөө, нүгэлгүй, төгс нэгэн амиа золиослох шаардлагатай байв (Еврей 10:1–4).

Чухам үүнийг Бурхан санаачилсан юм. Хүү Есүсээ тэнгэрээс илгээн, дэлхий дээр нүгэлгүй, төгс хүн болгон төрүүлжээ (1 Петр 2:22). Есүс өөрийгөө «олны төлөө амиа золихоор ирсэн» гэж хэлсэн билээ (Марк 10:45). Үхэл хэмээх дайсныг дарж, биднийг мөнх амьдруулахын тулд Есүс амиа өгсөн юм (Ёохан 3:16).

ДАЙСНЫГ ХЭЗЭЭ ДАРАХ ВЭ?

Библид «илүү хэцүү цаг ирнэ» гэж зөгнөсөн нь биелж, бид өнөөгийн ёс бус нийгмийн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа нь батлагдаж байна (2 Тимот 3:1). «Нүгэлт хүмүүсийг шүүж устгахад» эцсийн өдрүүд дуусна (2 Петр 3:3, 7). Гэвч Бурханд хайртай хүмүүс устгагдалгүй үлдэж, «мөнх амьдрах» ивээл хүртэнэ (Матай 25:46).

Янз бүрийн үндэстний, янз бүрийн насны хүмүүс

Есүс «олны төлөө амиа золихоор ирсэн» (Марк 10:45).

Нас барсан олон сая хүн амилж, мөнх амьдрах боломжтой болно. Есүс Найн хотод явж байхдаа, нас барсан хүнийг амилуулсан. Нэгэн бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг өнгөрөхөд Есүс «өрөвдөж» амилуулжээ (Лук 7:11–15). Элч Паул: «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг» гэж хэлжээ. Бурхан ийм баттай найдвар өгсөн нь хүн төрөлхтнийг гэсэн хайрынх нь тод томруун илрэл юм (Үйлс 24:15).

Олон тэрбум хүн мөнх амьдрах найдвартай. Библид «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж байдаг (Дуулал 37:29). 2000 жилийн тэртээ элч Паул «Үхэл чи хүнийг зовоодог хорон хүчээ алдсан учир ялагдлаа» гэж хэлж байсан. Сэтгэл тайвшруулсан энэ үгний үнэнийг хүн төрөлхтөн ирээдүйд биеэрээ үзнэ (1 Коринт 15:55). Хүн төрөлхтний заналт дайсан үхэл ийнхүү устгагдана.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах