Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 2 х. 14-15
  • Одоо л Хаант төрийг дэмжих цаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Одоо л Хаант төрийг дэмжих цаг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ТА ХААНТ ТӨРИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ АМЬДРАХ УУ?
  • Хаант төр гэж юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Бурхны Хаант төрийн тухай үнэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • «Таны хаанчлал ирэх болтугай»—Олон сая хүний залбирал
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 2 х. 14-15
Нэгэн эрэгтэй Библи уншихаасаа өмнө залбирч байна.

Одоо л Хаант төрийг дэмжих цаг

Танай нутагт хүчтэй хар салхи ойртож байна гэж бодъё. «БАЙГАА ГАЗРААСАА ГАРААРАЙ! ХОРГОДОЖ БОЛОХ ГАЗАР ОЛООРОЙ!» гэж засгийн газар анхааруулж байна. Та яах вэ? Аюулгүй газар луу зугтана биз дээ?

Үүнтэй адилаар тун удахгүй асар хүчтэй хар салхи биднийг дайрах гэж байна. Үүнийг Есүс «агуу их гамшиг» гэж нэрлэсэн (Матай 24:21). Хоргодох газар луу зугтлаа ч нэмэргүй байх болно. Энэ гамшгийг эсэн мэнд давахын тулд бидэнд хийх ёстой зүйл бий. Тэр нь юу вэ?

Есүс Христ «Тиймээс [Бурхны] Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун» гэсэн заавар өгсөн (Матай 6:33). Тэгвэл яана гэсэн үг вэ?

Бурхны Хаант төрийг эн тэргүүнд тавиарай. Юу юунаас илүү Бурхны Хаант төрийг чухалд үзнэ гэсэн үг (Матай 6:25, 32, 33). Бид яагаад тэгж чухалд үзэх ёстой вэ? Хүн төрөлхтөнд тулгарч байгаа бэрхшээлийг хүн шийдэж чадахгүй. Бурхны Хаант төр л энэ бэрх ажлыг гүйцэтгэж чадна.

Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавиарай. Бид Бурхны шударга зөв хууль зарчмыг баримталж амьдрахыг чадлаараа хичээх учиртай. Яагаад? Юу нь зөв, юу нь буруу болохыг бид өөрсдөө шийдвэл хохирол амсана (Сургаалт үгс 16:25). Нөгөөтээгүүр Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдарвал таалалд нь нийцээд зогсохгүй, илүү жаргалтай амьдарна (Исаиа 48:17, 18).

Бурхны Хаант төр болон зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавиарай. Зарим хүн аль болох мөнгөтэй болбол санаа зовох юмгүй сайхан амьдарна гэж бодоод Хаант төрийг анхаарахаа болино гэж Есүс анхааруулсан. Зарим нь өдөр тутмын асуудалдаа санаа зовж, Бурхны Хаант төрийг эн тэргүүнд тавихаа больж мэдэх юм (Матай 6:19–21, 25–32).

Гэвч Бурхны Хаант төрийг дэмждэг хүмүүс өнөө үед зайлшгүй хэрэгтэй бүхнээр хангагдана, ирээдүйд мөнх амьдарна гэж Есүс баттай хэлсэн (Матай 6:33).

Нэгдүгээр зууны Есүсийн дагалдагчид Бурхны Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг эн тэргүүнд тавьж амьдарч байсан ч гэсэн өвчин, гай зовлонгийн эцсийг үзээгүй. Гэхдээ тэгж амьдарсан нь сайн үр дүнд хүрсэн юм.

Тэд Бурхны шударга зөв хэм хэмжээг дагаж байсныхаа ачаар Бурханд дуулгаваргүй хүмүүсийн амссан зовлонг амсаагүй юм. Бурхны Хаант төр захирна гэдэгт бат итгэдэг байсан тэд хамгийн хүнд үеийг давж гарсан. Бурхан тэдэнд «хэрээс хэтэрсэн хүч» өгчээ (2 Коринт 4:7–9).

ТА ХААНТ ТӨРИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ АМЬДРАХ УУ?

Нэгдүгээр зууны дагалдагчид Есүсийн тушаалыг дагаж Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдарсан. Тэд Хаант төрийн сайн мэдээг тухайн үедээ дэлхий дахинд тунхаглажээ (Колосай 1:23). Өнөө үед ямар хүмүүс сайн мэдээ тунхаглаж байна вэ?

Еховагийн Гэрчүүд өнөөгийн ертөнцийн төгсгөл тун ойртсоныг ухамсарладаг. Тиймээс тэд «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн Есүсийн үгийг дагахыг хамаг чадлаараа хичээдэг (Матай 24:14).

Та яахаар шийдэж байна вэ? Нэгдүгээр зуунд амьдарч байсан Македоны Берой хотын хүмүүсийг дуурайгаарай. Тэд элч Паулаас Хаант төрийн сайн мэдээг сонсоод «Бурхны үгийг дуртайяа хүлээн авсан». Тэд сонссон зүйлээ үнэн эсэхийг магадалж «Судрыг өдөр бүр нягтлан үзэж», сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлдэг байв (Үйлс 17:11, 12).

Дэлхий дахинд олон сая хүн Бурхны Хаант төрийг дэмжин дараах алхмыг хийдэг

  1. Еховагийн Гэрчүүд айлын үүдэнд хүнтэй уулзаж байна.

    Хаант төрийн тухай сайн мэдээг сонсдог

  2. Нөгөө хүн гэртээ Еховагийн Гэрчтэй хамт Библийг судалж байна.

    Библийг нягт нямбай судалдаг

  3. Цуглааны танхимд цуглаанд сууж байна.

    Хаант төрийг дэмждэг хүмүүстэй нөхөрлөдөг

  4. Нэгэн эрэгтэй Библи уншихаасаа өмнө залбирч байна.

    Өөрт нь үйлчлэх хүслээ Бурханд мэдүүлдэг

Та бас тэдний жишээг дагаарай. Бурхны Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг эн тэргүүнд тавьж амьдарвал та одоо үр шимийг нь хүртээд зогсохгүй, ирээдүйд амар тайван, аюулгүй амьдарна.

Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл jw.org вэб сайтад зочлоорой.

1 000 гаруй хэлээр мэдээлэл авах боломжтой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах