Оршил үгийн жишээ
БИБЛИ
«Сайн байна уу? Би танд нэг чухал мэдээ дуулгахаар ирлээ. Библид юу гэж бичсэн байдгийг үзүүлье. (Илчлэлт 21:3, 4 гэх мэтийн Библийн зүйлийг уншиж өгнө.) Энэ үг танд ямар санагдаж байна вэ?»
ГЭМТ ХЭРЭГ
«Сайн байна уу? Бид хүмүүстэй ярилцаж явна. Одоо гэмт хэрэг гарах нь их болжээ. Энэ нь бидний амьдралд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. Та бидэн шиг хүмүүс орой үдэш айж түгших юмгүй, гудамжинд тайван явдаг болох цаг ирэх болов уу? (Эсвэл: Энэ асуудлыг хэн нэгэн бүрмөсөн шийдэж чадах болов уу? гэж хэлнэ) ... (Сур. 15:3; Дуу. 37:10, 11)».
ГЭР БҮЛ/ХҮҮХЭД
«Гэр бүлд тулгардаг бэрхшээлийг яаж амжилттай давах вэ гэж бодож явдаг хүмүүстэй ярилцаж байна. Ер нь, хүн бүр гэр бүлээ сайн сайхан авч явахыг боддог. Гэхдээ илүү сайн авч явахад тус болох зүйл байна гэвэл бүгдээрээ сонирхоно биз дээ? ... (Кол. 3:12, 18–21). Бүх хүн гэр бүлийнхэнтэйгээ сайхан амьдарч болох ирээдүйн найдварын талаар Библид бичсэн байдаг (Илч. 21:3, 4)».
АМЬДРАЛ/АЗ ЖАРГАЛ
«Бид амьдралын утга учрын тухай боддог хүмүүстэй ярилцаж явна. Ихэнх хүн тодорхой хэмжээгээр жаргалтай амьдардаг ч бас олон бэрхшээлтэй тулгардаг. Хүн нас ахихын хэрээр амьдрал ахар богино гэдгийг ухаардаг. Хүний амьдрал гэдэг ердөө л энэ юм болов уу? Та юу гэж боддог вэ? ... (Бурхан анх ямар зорилготойгоо Еденд мэдэгдсэн тухай тайлбарлаад Иохан 17:3, Илчлэлт 21:3, 4-ийг уншина)».