Оршил үгийн жишээ
10-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
Исаиа 42:8-г уншина. Тэгээд «Энэ зүйлд бичсэнийг үзвэл Бурхан нэртэй байх нь. Бурхныг нэрээр нь дуудах нь чухал болов уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энд юу гэж бичсэнийг үзээрэй» гэж хэлнэ. 10–12 сарын «Харуулын цамхаг» өгөөд 16-р хуудасны эхний жижиг гарчиг дорх материалыг хамт үзнэ. Дараагийн асуултыг ярилцахын тулд дахин уулзахаар тохирно.
«Харуулын цамхаг» 10–12 сар
«Нэг чухал сэдвээр таны саналыг асуух гэсэн юм. [3-р хуудсан дахь жагсааж бичсэн асуултыг үзүүлнэ.] Та алинтай нь санал нийлж байна вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Библид юу гэсэн байдгийг үзье. [Ром 15:4-ийг уншина.] Энэ сэтгүүлд Библийг хосгүй ном гэж хэлж болох таван шалтгааныг дурдсан байгаа. Мөн Библи бидэнд ямар ач тустайг тайлбарласан».
САЯХАН БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ
«Та энэ долоо хоногийн сониноос энэ нийтлэлийг уншсан уу? (Тохирох сонины хайчилбар үзүүлнэ). Та ... тухай юу гэж бодож байна вэ?»
БИБЛИЙН ХИЧЭЭЛ
«Бид Библи судлахад зориулсан энэ гарын авлагыг хүмүүст танилцуулж явна» (Номоо үзүүлнэ). Та энийг урьд нь харж байсан уу? ... Танд хэдхэн минутын зав байвал, энэ номоор өөрийн тань Библийг хэрхэн судалж болохыг үзүүлье».