Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/3 х. 1
  • «Үүнийг үйлд»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Үүнийг үйлд»
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Дурсах цуглаанд суухыг хичээдэг хүнийг Ехова ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Дурсах цуглаанд баяр хөөртэйгөөр бэлдэгтүн
    Христиан үйлчлгл 2013
  • Дурсах цуглаанд очдогийн учир
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Хэзээ ч байгаагүй эв нэгдэл ба Дурсах цуглаан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/3 х. 1

«Үүнийг үйлд»

Дурсах цуглаан 4-р сарын 5-нд болно

1. Дурсах цуглаан яагаад чухал бэ?

1 «Намайг дурсаж үүнийг үйлд» (Лук 22:19). Есүс ийн хэлэхдээ амиа золиос болгон өгснийг нь дурсаж байхыг дагалдагчдадаа тушаасан. Есүсийн золиосны ач тусыг бодохлоор жил бүр тэмдэглэдэг Дурсах цуглаан христианууд бидний хувьд их чухал юм. Энэ жил Дурсах цуглаан 4-р сарын 5-нд болно. Бүгдээрээ Еховад талархдагаа хэрхэн харуулах вэ? (Кол. 3:15)

2. Дурсах цуглааныг чухалд үздэгээ хэрхэн харуулах вэ?

2 Бэлдэх: Ер нь хүн чухал юманд бэлддэг. Тэгвэл бид Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлийн өдрүүдэд юу амсаж туулсныг гэр бүлээрээ судалж, эргэцүүлж бодон Дурсах цуглаанд зүрхээ бэлдэж болно (Езр. 7:10). Эдгээр явдлыг өгүүлдэг Библийн зүйлүүдийг хуанли болон «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимолд тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй жагсаалтыг 2011 оны 2-р сарын 1-ний «Харуулын цамхаг»-ийн 23, 24-р хуудаснаас үзээрэй (англи). Бас «Библийн тухай өгүүлдэг миний ном»-ын 97–101-р бүлгийг үзэж болно.

3. Дурсах цуглааныг чухалд үздэгээ харуулж дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд яах хэрэгтэй вэ?

3 Дэлгэрүүлэх: Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох нь Дурсах цуглааныг чухалд үздэгээ харуулах бас нэг арга юм (Лук 6:45). Дурсах цуглаанд урих кампанит ажил дэлхий даяар 3-р сарын 17-ны Бямба гаригт эхэлнэ. Та ажил төрлөө зохицуулж, илүү олон цаг дэлгэрүүлэх, цаашилбал туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Энэ тухай дараагийн Гэр бүлийн хичээлээрээ гэрийнхэнтэйгээ ярилцаж үзээрэй.

4. Дурсах цуглаанд оролцох нь ямар ач тустай вэ?

4 Дурсах цуглаанд жил бүр очих нь бидэнд их ач тустай. Цорын ганц Хүүгээ золиос болгон өгсөн Еховагийн өгөөмөр сэтгэлийг эргэцүүлэн бодохлоор Бурхандаа улам их хайртай болж, баярлах сэтгэл төрдөг (Иох. 3:16; 1 Иох. 4:9, 10). Бас Есүсийн төлөө амьдрах хүсэл оргилдог (2 Кор. 5:14, 15). Еховаг бүх нийтэд магтан алдаршуулах эрмэлзэл төрдөг (Дуу. 102:19–21). Еховад талархдаг хүмүүс 4-р сарын 5-нд болох Дурсах цуглаанаар «Эзэний үхлийг тунхаглах»-ыг тэсэн ядан хүлээж байна (1 Кор. 11:26).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах