Дурсах цуглаанд баяр хөөртэйгөөр бэлдэгтүн
1. Дурсах цуглааны улирал юугаараа онцгой үе вэ?
1 Хүн төрөлхтнийг аврах арга хэмжээ авсанд нь Бурханд баярлаж талархах боломж 3-р сарын 26-ны мягмар гаригт болох Дурсах цуглааны үеэр олдоно (Ис. 61:10). Удахгүй болох энэ үйл явдлын өмнө ч бас баяр хөөртэй байх нь нэг ёсны бэлтгэл юм. Дурсах цуглаанд баяр хөөртэйгөөр бэлдэхийн тулд яах хэрэгтэй вэ?
2. Дурсах цуглаанд бэлддэгийн маань учир юу вэ?
2 Дурсах цуглаанд бэлдэх нь: Эзний оройн зоог бол онцгой арга хэмжээ юм. Энэ арга хэмжээг энгийн явуулдаг ч гэсэн чухал юмаа орхигдуулахгүйн тулд урьдчилан төлөвлөх шаардлагатай (Сур. 21:5). Дурсах цуглааныг хаана, хэдэн цагт явуулахаа товлох нь чухал. Тохирох талх дарсыг бэлдэх хэрэгтэй. Мөн цуглаан явуулах газраа цэвэрлэж, бэлэн болгох хэрэгтэй. Илтгэгч бэлтгэл сайтай байж, талх дарс дамжуулах хүмүүс, зохицуулагчид зохион байгуулалттай байх шаардлагатай. Бид эдгээр ажлын ихэнхийг аль хэдийн амжуулсан. Золиос гэдэг арга хэмжээ авсанд нь Еховад талархаж энэхүү онцгой цуглаанд сайн бэлддэг (1 Петр 1:8, 9).
3. Дурсах цуглаанд зүрхээ хэрхэн бэлдэх вэ?
3 Зүрхээ бэлдэх нь: Дурсах цуглааны ач холбогдлыг бүрэн ойлгохын тулд зүрхээ бэлдэх нь амин чухал (Езр. 7:10). Үүний тулд Дурсах цуглаантай холбогдуулан хуваарийн дагуу Библи унших, Есүсийн дэлхий дэх амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Үүний ачаар өөрийгөө золиосолсон Есүсийг дууриах урам зориг бадарна (Гал. 2:20).
4. Золиосны ямар ач тус таныг хамгийн их баяр хөөртэй болгодог вэ?
4 Христ нас барж Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөсөн. Бас нүгэл, үхлийн боолчлолоос ангижрах замыг хүн төрөлхтөнд нээж өгдөг (1 Иох. 2:2). Золиосны ачаар Бурхантай эвлэрч, мөнх амьдрах боломжтой болсон (Кол. 1:21, 22). Мөн Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах шийдвэрээ батжуулж, үргэлж Христийн дагалдагч байхад золиос тусалдаг (Мат. 16:24). Дурсах цуглаанд бэлдэхдээ, хүрэлцэн ирэхдээ их баяр хөөр эдлээрэй!