Угтаж авцгаая!
1. Ямар үед сайтар гэрчлэх боломж олддог вэ? Яагаад?
1 Гэрчлэх хамгийн сайхан боломж Дурсах цуглааны үеэр олддог. Энэ жил арав гаруй сая хүн Дурсах цуглаанд ирж, золиос гэдэг арга хэмжээ бол Ехова Есүс хоёрын агуу хайрын илрэл болохыг мэдэж авна гэж найдаж байна (Иох. 3:16; 15:13). Еховагийн өгсөн энэхүү бэлгийн ачаар ямар ивээл хүртэхээ тэд ойлгох юм (Ис. 65:21–23). Энэ үеэр илтгэгч л ганцаараа гэрчлэх ёстой юм биш ээ. Шинээр ирсэн хүнийг халуун дотноор угтан авч гэрчлэх боломж бүх хүнд бий (Ром 15:7).
2. Хүмүүсийг хэрхэн халуун дотноор угтан авах вэ?
2 Суудлаа эзлээд хөтөлбөр эхлэхийг хүлээн зүгээр суухын оронд санаачилга гарган шинээр ирсэн хүмүүстэй танилцаж болно шүү дээ. Шинээр ирсэн хүмүүс яг юу болох гэж байгааг мэдэхгүй биеэ барьж байж болох юм. Харин инээмсэглэн халуун дотноор угтан авбал санаа нь амарна. Урилга аваад ирсэн байвал анх удаа ирж байгаа эсвэл хурлын хэн нэгнийг таньдаг эсэхийг нь асуугаарай. Хамт сууж Библи, дууны номоо дундаа үзэж болох юм. Хаанчлалын танхимд Дурсах цуглаан явуулахаар бол танхимаа үзүүлж болно. Цуглааны дараа асуулт асуувал хариулаарай. Танай хурлын цугласан танхимд өөр хурал цуглаан явуулах бол «Цуглаан танд ямар санагдсан бэ? Тантай дараа яаж холбоо барих вэ?» гэж асуун дараа уулзахаар тохироорой. Цуглаанд ирсэн идэвхгүй дэлгэрүүлэгчид санаа тавих талаар ахлагч онцгой анхаарна.
3. Дурсах цуглаанд ирсэн хүмүүсийг санаачилга гарган угтаж авах нь яагаад чухал бэ?
3 Бурхны ард түмэн биднийг баяр хөөртэй, амар тайван, эв нэгдэлтэй байдгийг шинээр ирсэн олон хүн ажиглах байх (Дуу. 29:11; Ис. 11:6–9; 65:13, 14). Хүмүүс ямар сэтгэгдэлтэй байх бол? Санаачилгатай байж тэднийг халуун дотно угтан авахаас их зүйл шалтгаална.