«Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» товхимлыг хэрэглэх нь
Суралцагчийг байгууллагатай танилцуулахад зориулсан шинэ товхимол
1. «Еховагийн хүсэл таалал» товхимол ямар гурван зорилготой вэ?
1 Та «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» товхимлоор Библийн хичээл хийж байна уу? Уг товхимол нь 1) Еховагийн Гэрчүүд гэж ямар хүмүүс болохыг 2) ямар үйл ажиллагаа явуулдгийг 3) манай байгууллага ямар ажил хийдгийг суралцагчдад таниулах зорилготой. Уг товхимлын хичээл болгон нь нэг хуудсанд багтдаг. Тиймээс Библийн хичээл болгоны сүүлд таваас арван минутад энэ товхимлоос ярилцах боломжтой.
2. Шинэ товхимол ямар онцлогтой болохыг тайлбарлана уу.
2 Уг товхимлын онцлог: Уг товхимол гурван хэсэгтэй. Хэсгүүд нь Еховагийн байгууллагын тухай дээр дурдсан гурван зүйлийг нэг нэгээр нь тайлбарладаг. 28 хичээлтэй, хичээл болгоны гарчиг нь асуух хэлбэрээр бичигдсэн. Тодоор бичсэн жижиг гарчиг нь тэр асуултынхаа хариу болдог. Дэлхийн 50 гаруй оронд авсан фото зураг нь манай үйл ажиллагаа хэр өргөн цар хүрээтэй явагддагийг харуулдаг. Олон хичээл «Зөвлөмж» гэсэн булантай. Уг буланд суралцагчид тань өгсөн зөвлөгөө бий.
3. «Еховагийн хүсэл таалал» товхимлыг хэрхэн хэрэглэх вэ?
3 Уг товхимлыг хэрэглэх арга: Асуух хэлбэрээр бичсэн гарчгийг үзүүлж анхаарлыг нь татаарай. Догол мөрийг хамт уншаад тодоор бичсэн жижиг гарчгийг онцлоорой. Сүүлд нь хуудасны доод талд байгаа асуултыг авч үзнэ. Тухайн хичээлийн догол мөрийг нэг дор бүгдийг нь эсвэл нэг нэгээр нь уншиж ярилцаж болно. Дурдсан Библийн зүйлүүдээс алийг нь уншихаа дэлгэрүүлэгч өөрөө шийднэ. Зураг болон «Зөвлөмж» буланг заавал ярилцаарай. Хичээлийг дарааллаар нь үзвэл сайн байдаг. Гэхдээ шаардлагатай бол аль нэг хичээлийг шууд үзэж болно. Жишээ нь, удахгүй чуулган болох гэж байвал шууд 11-р хичээлийг үзэж болно.
4. Шинэ багажтай болсондоо та яагаад баярлаж байна вэ?
4 Бид хүмүүст Библи зааж тэнгэрийн Эцэгтэйгээ танилцуулдаг. Бас Еховагийн байгууллагатай танилцахад нь бид туслах хэрэгтэй (Сур. 6:20). Энэ товхимлын тусламжтайгаар хүмүүсийг байгууллагатай танилцуулахад илүү амар болсон. Ийм шинэ багаж авсандаа бид баярладаг.