Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/4 х. 2
  • Асуултын булан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Асуултын булан
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Мессежийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?
    Залуучуудын асуулт
  • Хүүхэд ба ухаалаг утас (2-р хэсэг): Ухаалаг утсыг ухаалаг ашиглахыг хүүхдэдээ заагаарай
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?
    Залуучуудын асуулт
  • «Дахин уулзаж чадахгүй байна»
    Христиан үйлчлэл 2014
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлгл 2013
хү 13/4 х. 2

Асуултын булан

◼ Цуглааны үеэр болон дэлгэрүүлэхдээ гар утас хэрэглэх талаар Библийн ямар зарчмыг хэрэгжүүлэх вэ?

«Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» (Ном. 3:1): Хүн гар утсаараа хүссэн цагтаа бусадтай харьцаж, мессеж бичиж болдог. Гэхдээ анхаарлаа сарниулахгүйн тулд христианууд гар утсаа унтраах юм уу, дууг нь намсгах тохиолдол бий. Жишээ нь, цуглаан бол Еховаг шүтэж, Бурхнаар заалгаж, бие биеэ урамшуулан зоригжуулах цаг юм (Д.хууль 31:12; Дуу. 22:22; Ром 1:11, 12). Цуглаан эхлэхээс өмнө гар утсаа унтрааж, мессеж ирлээ гэхэд цуглааны дараа хариу бичиж болно шүү дээ. Утсаа асаалттай байлгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдад саад болохгүйн тулд тохиргоог нь тааруулаарай.

«Сайн мэдээний төлөө бүх юмыг хий» (1 Кор. 9:23): Дэлгэрүүлэх ажилд заримдаа гар утас хэрэглэдэг. Жишээ нь, дэлгэрүүлэх ажлыг удирдаж яваа хүн өөр хэсэгт дэлгэрүүлж яваа нэгнээ хаана байгааг нь мэдэх зорилгоор гар утсаа ашигладаг. Дэлгэрүүлэгчид заримдаа сонирхсон хүнтэй юм уу, суралцагчтайгаа, ялангуяа хол газар амьдардаг хүн дээр очихоосоо өмнө утсаар ярьдаг. Дэлгэрүүлэхдээ утсаа аваад явахаар бол айлын хүнтэй ярихад тань саад болох учиргүйг анхаараарай (2 Кор. 6:3). Бусад дэлгэрүүлэгчийг хүлээж байх зуур найз руугаа утасдах юм уу, мессеж бичихийн оронд дэлгэрүүлэх ажлаа, хамт яваа хүнээ анхаарвал ямар вэ?

Бусдыгаа бодох нь. (1 Кор. 10:24; Флп. 2:4): Дэлгэрүүлэх ажлын цуглаанд хоцорлоо гэхэд бүлгийн хүмүүс хаана дэлгэрүүлж байгааг утасдаад юм уу, мессеж бичээд л мэдчихнэ гэж дандаа бодох ёсгүй. Хоцорч ирвэл бүлгийн хүмүүсийг дахин хуваарилах хэрэгтэй болдог. Гэнэтийн юм болоод заримдаа хоцрох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ цуглаанд үргэлж цагтаа ирдэг бол Еховагийн авсан арга хэмжээг, цуглааныг хөтөлж явуулах хүнийг, бусад дэлгэрүүлэгчийг дэмждэг гэсэн үг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах