«Дахин уулзаж чадахгүй байна»
Танд сонирхсон хүнтэйгээ уулзаж чадахгүй үе байдаг уу? Дахин дахин очсон ч суулгасан үнэний үрээ усалж чадаагүй байх (1 Кор. 3:6). Дэлгэрүүлэгчид заримдаа тийм хүнд захиа бичээд үлдээх юм уу зурвас бичээд хаалган дээр нь наадаг. Зарим дэлгэрүүлэгч ярилцсан хүнтэйгээ дахин уулзахын тулд утасных нь дугаарыг авдаг. Бас «мессеж бичье» гэдэг. Сонирхсон хүнтэйгээ очоод уулзах, захидал бичих, и-мэйл бичих, зурвас бичээд хаалган дээр нь нааж үлдээх, утсаар ярих гэх зэргийг давтан уулзалт гэж тооцдог. Тиймээс байнга уулзаж чадахгүй хүний ч сонирхлыг татаж болно.