Оршил үгийн жишээ
2-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Хүн үхээд яадаг бол гэж олон хүн боддог. Хүн үхээд яадгийг мэдэх боломж байдаг болов уу?» Хариулахыг нь хүлээнэ. 1–3-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийг үзүүлж, эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
Харуулын цамхаг 1–3-р сар
«Гэр бүлийн гишүүд санаа бодлоо хуваалцдаг бол жаргалтай байдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ санал бодлоо хуваалцахад хааяа хэцүү байдаг. Яагаад тийм байдаг юм бол? [Хариулахыг нь хүлээнэ. Тэгээд 1 Коринт 13:11-ийг уншина.] Энэ сэтгүүлд өсвөр насны хүүхэдтэйгээ маргалгүй ярилцах талаар зөвлөгөө бий». 8-р хуудаснаас эхлэх өгүүллийг онцлон ярилцаарай.
«БИ ЗАВГҮЙ»
«Хэдэн айлаар орж хүмүүстэй уулзаад гуч орчим минутын дараа ирж тантай уулзаж болох уу?»
«Би таныг ойлгож байна. Бүх юмыг хийж амжуулахад цаг хүрэлцэхгүй юм шиг санагддаг. Гэхдээ та хүн мөнх насалбал амьдрал ямар байх бол гэж бодож байсан уу? Танд хачин санагдах байх л даа. Яавал хүн мөнх амьдрах боломжтой болох тухай Библиэс ганцхан зүйл үзүүлье (Иохан 17:3). Тэгэхлээр бид Бурхны тухай болон түүний Хүүгийн тухай мэдэх хэрэгтэй. Тийм болохоор би танд энэ хэвлэлийг үлдээе».